Previous Page  4 / 11 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 11 Next Page
Page Background

4

Монголын төр засаг өргөн хэрэглээний олон

барааны үнийг тогтоож ард иргэдээ “халамжилдаг”.

Гэтэл энэ үйлдэл нь эцсийн дүндээ тус биш ус буюу

“баавгайн үйлчилгээ” болдог. Шатахууны үнийг

одоог хүртэл шатахууны онцгой албан татварын

(ОАТ) түвшинг өөрчлөн зохицуулж ирлээ. Шатахууны

үнийн дөрөвний нэгээс, заримдаа хагасыг нь хүртэл

эзэлдэг ОАТ-ыг хилийн буюу ам.долларын үнэ өсөхөөр

бууруулж, бууруулахаар өсгөж ирлээ. (График2)

Гэхдээ энэ татварыг хилийн үнийн тодорхой хувиар

тогтоохын оронд шууд тонн тутамд төгрөгөөр

тогтоодог учир, төгрөг чангарвал шатахууны үнэ

буурдаггүй.

Уг нь аливаа барааныүнийг зах зээл тогтоосоннь урт

хугацаандаа хэрэглэгчдэд илүү ашигтай, урьдчилан

таахад харьцангуй амархан, хүлээлтийн инфляцийг

бууруулна. Зөвхөнзахзээлийнбодитүнэлхэрэглэгчдэд

үнэн мэдээлэл өгөх бөгөөд үнэ юунаас хамаарч буйг

хэрэглэгч ойлгосны дараа ойрын болон холын үйлдлээ

бодитой төлөвлөж чадна. Түлш шатахууны үнийг төр

биш, зах зээл тогтоовол импортлогч компаниудын

хооронд амьд өрсөлдөөнийг өдөөж, зардлаа хэмнэх

замаар шатахууны үнээ бууруулна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАВХРУУЛСАН БОДЛОГО

График-2

НИЙТЛЭЛ

ДеФакто