Previous Page  5 / 11 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 11 Next Page
Page Background

5

ҮНИЙН ӨСӨЛТӨӨС ХАМГААЛАХ БАМБАЙ

График- 3

НИЙТЛЭЛ

ДеФакто

Монголын компаниуд дараа сарын үнэ нэмэгдэх

төлөвтэйг хараад өөрсдөө эрсдлээ хүлээж, аль

болох их хэмжээгээр захиалъя гэсэн ч агуулах савны

багтаамж бага. Олон төрлийн бүтээгдэхүүнийг тус

бүрээр нь хадгалах ёстой учир нэг сараас илүүгээр

нөөцлөх боломжгүй. Дизель гэхэд л өвлийнхийг

нь дуусгаж саваа суллаад зуныхыг авах жишээтэй.

Чөлөөт өрсөлдөөн байхгүй, шатахууны бизнесийн

ашиг эрс багассан, зээлийн хүү өндөр тул сараар

нөөцлөх санхүүгийн боломж ховор. Мөн дараа сард

нь үнэ өсөх биш буурчихвал, өндөр үнэтэй нөөцийг

хямдруулж зарахаар алдагдал гарна.

Аливаа эрсдлээс хамгаалах хүн төрөлхтний бодож

олсон арга бол даатгал. Барааны үнийн савалгаанаас

хамгаалах тэр даатгалыг гадаад худалдаанд хэджинг

(hedging) гэдэг. Хэджинг гэх энэ бамбай яаж ажилладаг

вэ? Тодорхой үнийн түвшин дээр тохиролцоо хийнэ.

Тохирсон хугацаа болохоор, үнэ өөрчлөгдсөн ч,

анх тохирсон үнээрээ л бараа авна, эсвэл зарна.

(График3) Энэ үйлчилгээг авахын тулд тодорхой

төлбөр (premium) эхлээд төлнө. Даатгуулсан талд

үнэ өсчихвөл ашигтай, үнэ буурчихвал алдагдалтай.

Даатгасан талд эсрэгээрээ.

Худалдааны эргэлт маш том, олон улсын түүхий

эдийн трэйдэр компаниуд энэ бамбайг үргэлж

ашигладаг. Гэхдээ үнэ өөр болсон ч авах эсэхээ сонгох

сонголттой (option) даатгал ч бий. Үнэ буурчихвал,

буурсан үнээр нь авна гэвэл дахиад л илүү төлбөртэй.

Гэхдээ буурсан үнээр авч, өрсөлдөгчидтэйгээ адилхан

үнээр зарахгүй бол зах зээлээ алдана.

Хэджинг/опцион өндөр зардалтай учир олон

улсын трэйдинг компаниудаар дамжуулахаас өөр

эдүгээ сонголт алга байна. Төр засаг хэрэв үнэ хянах

бодлогоо үргэлжлүүлнэ гэвэл ОАТ-ын хөрөнгөөр сан

байгуулж, тэндээс энэ хэджинг хийж болох юм.

2019.05.02