Previous Page  2 / 11 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 11 Next Page
Page Background

2

№409 479

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

У

ржигдар шөнө Улаанбаатар хотод шатахууны үнэ

дахиад л нэмэгджээ. Монголын хэрэглээний 80

хувийг эзэлдэг АИ-92 автобензинийг шатахуун

түгээх станцууд долоо хоногийн өмнөхөөс литрийг нь 70-90

төгрөгөөр нэмж 1855-1880 төгрөгөөр борлуулж байна. Мөн

дизелийн түлшний үнэ ч 30-40 төгрөгөөр нэмэгджээ.

Шатахууны үнэ өсөхөөр жижиглэн худалдааны, ялангуяа

өргөн хэрэглээний хүнсний барааны үнэ дагаж өсдөг.

Гэхдээ буурахаар нь дагаж буурдаггүй гажиг зуршилтай.

Ийнхүү шатахууны үнийн илд (сэлэм) гялалзан цавчихын

хэрээр, иргэдийн бодит орлогыг тасдан хаяж багасгадаг.

МУ-ын газрын тосны бүтээгдэхүүний (ГТБ) бараг

ганцхан нийлүүлэгч нь “Роснефть” компани. Учир нь

энэ компанийн Ангарскийн газрын тос боловсруулах

үйлдвэр манай хойд хилийн төмөр замын боомтод

хамгийн ойрхон, тээвэрлэлт нь хамгийн бага

зардалтай учир, өөр хаанаас ч ирүүлсэн үнэ түүнтэй

өрсөлдөж чаддаггүй.

Таван жилийн өмнөөс монголын импортлогч

компаниуд “Роснефть”-тэй сар бүр заавал авах,

нийлүүлэх хэмжээгээ урьдчилан тохиролцох, урт

хугацааны гэрээ байгуулсан учир түлш шатахууныг

найдвартай, тасралтгүй хангах болов.

Харин шатахууны үнийг бол олон улсын зах

зээлийн ханштай холбож (Платц үнэ буюу Сингапурт

байршилтай ГТБ-ий үнийг мэдээлдэг байгууллага),

өмнөх сарын дунджаар тогтоож иржээ. Ингэснээр

дараа сарын үнийг баримжаалах боломж бүрджээ.

Өмнө нь ОХУ-ын үйлдвэрлэгч үнээ сар бүр дураараа

тогтоодог, монголын импортлогч компани тус бүрд

ялгаатай үнээр гэрээ хийдэг байлаа. Хажуугаар нь

ОХУ-ын экспортын болон бусад татварын өөрчлөлт,

дотоодын зах зээлийнх нь үнийн хэлбэлзэл, төмөр

замын тарифын өөрчлөлт зэргээс хамаардаг байв.

2019 оны 4-р сарын хилийн үнэ өмнөх 3-р

сарынхаас АИ-80, АИ-92 автобензин тонн тутамдаа

71 ам.доллараар, 5-р сарынх нь 4-р сарын дунджаас

47 ам.доллараар нэмэгдсэн учир импортлогчид

ийнхүү үнээ өсгөж байгаа ажээ. Хэрвээ Платцын үнийн

хандлага өөрчлөгдөхгүй гэвэл 2019 оны 6-р сарын

бензиний үнэ 22 ам.доллараар, зуны дизелийн үнэ 17

ам.доллараар тус тус өсөх ажээ.

МОНГОЛЫН ШАТАХУУНЫ ГАНЦ НИЙЛҮҮЛЭГЧ БА ПЛАТЦ ҮНЭ

ШАТАХУУНЫ ҮНЭ:

ИЛД БА БАМБАЙ

Шатахууны үнийн хэлбэлзэл үндсэн

гурван шалтгаантай. Энэ бол

Түлш шатахуунаа 100 хувь гаднаас авдаг

Төгрөгийн ханшийн савлагаа

Төрөөс шатахууны үнийг тогтоохыг оролдож

буйтай холбоотой.