Previous Page  6 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 12 Next Page
Page Background

6

НИЙТЛЭЛ

Мэдээж нэр томьёо чухал боловч агуулга

талаас нь ярилцах зүйл олон бий. Миний

бодлоор засаглалын тухай ярихдаа хэд хэдэн

зүйлийг анхаарах хэрэгтэй мэт.

Нэгт. Засаглалын тухай ярихад бид хамгийн

түрүүнд авлигын асуудлыг хөнддөг. Ер нь авлига

үгүйболчихволшууд сайн засаглалтайболчих уу?

Энэ асуултад Фукуяама үгүй гэсэн хариулт өгсөн.

Түүнийхээр ямар ч авлигагүй мөртлөө маш муу

засаглал байж болно. Нөгөө талаасаа тодорхой

хэмжээний авлигатай ч гэсэн сайн засаглал

байх боломжтой аж. Үүний жишээ нь Хятад.

Хятадын төрийн албанд авлига гүн шингэсэн,

уламжлалтай орон. Гэхдээ төрийн албаных нь

шийдвэр гаргах, үр дүнд хүрэх чадвар нь өндөр

учраас лигетимт чанараа хадгалсаар байна.

Гэхдээ энд авлигыг үл тоо гэсэн санаа ерөөс үгүй.

Гагцхүү авлига засаглалтай холбоотой асуудлын

зөвхөн нэг нь гэдгийг л хэлж байгаа юм.

Хоёрт. Засаглал бол зөвхөн төр засгийн тухай

юм уу, бизнесийн байгууллагын тухайд яригдах

зүйл биш. Асуудалд шийдэл хайхдаа хүмүүс

НЭР ТОМЬЁОНЫ ЦААНА

хувьцаа эзэмшигчдийн өмнөөс менежментийн

баг

буюу

албатууд

шийдвэр

гаргадаг.

Корпорацийн жинхэнэ эзэд болох хувьцаа

эзэмшигчид өөрсдийнх нь хөрөнгийг үр дүнтэй

зарцуулжбайгаа эсэх, зөв зүйлд хөрөнгөоруулалт

хийж байна уу гэх мэт олон талаас нь хянах,

хариуцлага тооцох хэрэгцээ мөн адил үүсдэг. Энд

нэг том асуудал байгаа нь эзэд нь хэт олон, албат

нь цөөн. Корпорацийн тухайд л гэхэд хэдэн

арван мянган хувьцаа эзэмшигч байдаг бол

төрийн тухайд иргэд нь хэдэн саяар тоологдоно.

Ерөөсөө л энэ асуудлыг шийдэх зорилготойгоор

“засаглал” гэдэг ойлголт гарч ирсэн гэхэд

буруудахгүй. Та ил тод байдал, эгэх хариуцлага,

оролцоо, тайлагнах зэрэг үгнүүд яагаад засаглал

гэдэг үгийг салшгүй дагаж явдгийг бодож үзсэн

үү? Ерөөсөө л дээрх эзэн албатын проблем юм.

Тэгэхээр энд бид компанийн засаглал биш

корпорацийн засаглал гэж ярих нь зөв болохыг

ойлгож болно. Компанид эзэд нь ч, албат нь ч

нэг хүн байж болно. Харин корпораци буюу

нээлттэй компанид хувьцаа эзэмшигч хэдэн

зуугаар тоологдоно.

Ер нь засаглалыг хамгийн энгийнээр

тодорхойлвол аливаа орцыг, гарц болгож

байгаа процесс юм (Бэвир, 2018). НҮБ-ын

тодорхойлолтоор засаглал гэдэг нь шийдвэр

гаргах, гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх процесс

юм. Харин нэгэн нийтлэлдээ Фукуяама (2013)-

ийн тодорхойлсноор засаглал гэдэг нь “төр

хуулиа боловсруулах, түүнийгээ хэрэгжүүлэх,

үйлчилгээгээ хүргэх чадвар юм”. Энд Фукуяама

засаглалыг зөвхөн нийтийн засаглалын хүрээнд

л авч үзсэн байгааг анхаарах нь зүйтэй. Тэрээр

энэ тодорхойлолтоо бүр энгийн байдлаар төр

бол өөрийн үүргээ сайн эсвэл муу гүйцэтгэдэг

байгууллага. Харин тэр гүйцэтгэлийг нь л

засаглал гэж нэрлэнэ гэсэн юм.

Тэгэхээр дээрх Бэвирийн тодорхойлолтоос

харахад засаглалыг хэмжихийн тулд орц,

гарц, процедурын үзүүлэлтүүдийг хэмжих

шаардлагатай болдог. Фукуяама (2013) дараах

хэмжүүрүүдийг санал болгосон байдаг.

1. Процедурын хэмжүүрүүд, үүнд “Веберийн

төрийн албаны модерницаци”

2. Хүний нөөц ба тэдний мэргэшсэн байдал

зэргийг багтаасан чадавхын хэмжүүр

3. Гарцын хэмжүүр

4. Төрийн албаны бие даасан байдлын

хэмжүүр. Тэгээд энэ дотроосоо чадавх

болон бие даасан байдал хоёрыг хамгийн

чухал үзүүлэлт гэж тэр үзсэн юм.

Засаглалыг хэмжих дээрх дөрвөн үзүүлэлтээс

ч харсан, засаглалын үндсэн зарчмууд болох ил

тод байдал, эгэх хариуцлага, тайлагнал зэргийг

бодоод үзсэн ч гэсэн засаглал гэдэг нь аливаа

нэгэн үр дүнд хүрч буй процесс юм байна гэдэг

нь төвөггүй ойлгогддог. Ерөнхийлөгчийн,

парламентийн засаглал гэж яриад байгаа хүмүүс

энэ ялгааг бодоод үзээрэй.