Previous Page  5 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 12 Next Page
Page Background

5

Алтанхуягийн

БАТ-ОРГИЛ

Бодлогын судлаач

Засаглал гэх

З

асаглал гэх үг сүүлийн үед хаа саагүй

харагдах болсныг та анзаарсан байх.

Ялангуяа

ерөнхийлөгчийн

засаглал

уу, парламентийн засаглал уу гэх мэтгэлцээн

эрчимжсэнтэй холбоотойгоор хүн бүр ярих

болжээ. Гэхдээ “засаглал” гэх энэ үгийг олон

улсын байгууллагууд моодонд оруулсан юм.

Хөгжиж буй манайх шиг орны эдийн засаг, улс

төрийн хөгжилтэй холбоотой бүхий л асуудалд

“засаглал” л ганц шийдэл мэт ойлгогдох болжээ.

Монголчууд бид ерөнхийлөгчийн засаглал,

парламентийн засаглал гэж их ярьж, мэтгэлцэж

байна. Тэгэхээр энэ хоёр үгийг англи хэл рүү

хөрвүүлвэл presidential governance, parliamentary

governance гэж бууна. Улс төр судлалын ямар

ч сурах бичгийг нээгээд харсан ийм нэр

томьёо байдаггүй. Харин parliamentary system

and presidential system буюу парламентийн

тогтолцоо, ерөнхийлөгчийн тогтолцоо гэж

нэрлэсэн байгааг харах болно. Нэр томьёоны

энэ эндүүрлийг манай үндсэн хуулийн эцэг

Б.Чимид (2008) “Төр, нам, эрх зүйн шинэтгэлийн

эгзэгтэй асуудлууд” номондоо дурдсан байдаг.

Б.Чимид гуай парламентийн, ерөнхийлөгчийн

гэх нь засаглал хэлбэр биш бөгөөд энэ нь төрийн

удирдлагын хэлбэр гэжээ.

Зарим хүмүүс ардчилсан засаглал гэж ярьдаг.

Ернь ардчилал бол дэглэмюм. Улс төрийн ухаанд

улс орнуудыг төрийн дэглэмээр нь ардчилсан,

авторитари, тоталитари гэж гурав хуваадаг. Эрх

мэдэл хэрхэн хэрэгжиж байгаагаар энэ дэглэмүүд

ялгагдана.

Бидний бас нэг яриад хэвшчихсэн нэр томьёо

бол “компанийн засаглал”. Гэтэл мөн л англи

хэлэнд “company governance” гэж хэлдэггүй.

Харин “corporate governance” буюу “корпорацийн

засаглал” гэж хэлдэг. Ер нь яагаад компанийн

засаглал гэхгүй корпорацийн засаглал гэж

нэрлэсэн нь тодорхой шалтгаантай бөгөөд уг

шалтгааныг би энэ нийтлэлдээ тайлбарлах юм.

Эхлээд нэг ойлголтыг тайлбарлах хэрэгтэй.

Эдийн засгийн ухаанд “Principal agent problem”

буюу эзэн албатын проблем гэж бий. Товчхондоо

албат нь эзний өмнөөс шийдвэр гаргахтай

холбоотойгоор үүсдэг проблем гэж ойлгож

болно. Жишээлбэл төр, ард түмэн хоёрын

хооронд үүснэ. Эзэд буюу ард түмний өмнөөс

албатууд буюу төрийн албан хаагчид шийдвэр

гаргадаг. Ийм үед эзний зүгээс албатуудын

гаргаж байгаа шийдвэр нь зөв эсэх, тал тохой

татсан эсэх, өөртөө ашиг хонжоо хайсан эсэх гэх

мэт олон зүйлийг хянах шаардлага тулгарна.

Корпорацийн хувьд эзэн болох олон мянган

ЗАСАГЛАЛ ГЭЖЮУ БИШ ВЭ?

ТЭГВЭЛ ЗАСАГЛАЛ ГЭЖ ЧУХАМЮУ ЮМ БЭ?

“шидэт” үг

НИЙТЛЭЛ