Previous Page  11 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 11 / 12 Next Page
Page Background

11

ТОЙМ

ДеФакто

ТӨРИЙН БАНКААР ДАМЖУУЛЖ МӨНГӨ УГААСАН УУ?

Үйл явдлын товч:

Төрийн банкны захирал Д.Баярсайхан 20

тэрбум төгрөгийн зээлийг барьцаа харгалзалгүй

бага хүүтэй олгосон асуудлыг шалгаж байгаа

талаар мэдээлэл гарсан. 20 тэрбум төгрөг

гарсныг Сангийн сайд ч үнэн гэдгийг хэлсэн.

Төрийн банк, Хөгжлийн банк зэргээс зарим аж

ахуйн нэгж, хувь хүн хуурамч хөрөнгийн үнэлгээ

гаргаж ямар ч өрсөлдөөнгүйгээр, давуу тал олж

зээл авч байна. Ингэхдээ хямд үнэтэй объектыг

хэд дахин өндөр үнээр хөрөнгийн барьцаа

болгож аль эсвэл шахдаг байна.

Дүгнэлт тайлбар:

Төрийн банкаар дамжуулж мөнгө угаасан гэсэн

яг бодитой баримт бий юу?

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжиан

шинфа” ХХК гэх нэртэй авто замын компанид 20

тэрбум төгрөгийн зээл олгосон асуудал яригдаж

байна. Энэ хэрэгт холбоотойгоор Төрийн банкны

ерөнхий захирал Д.Баярсайхан шалгагдаж,

цагдан хоригдоод байгаа. Хөдөө байгаа үндсэн

хөрөнгийг 150 саяар худалдаж аваад Төрийн

банкнаас очоод 10 дахин өсгөж үнэлээд үүнийхээ

70-80 хувиар нь зээл авчихаж байна. Зээлээ төлж

чадахгүй болмогц барьцааг нь хурааж авах

гэхээр үнэн хэрэгтээ 150 саяар авсан хөрөнгө

байдаг. Ийм зүйл зөвхөн эзэнгүй банкин дээр л

тохиолдоно.

Ер нь Төрийн банкыг одоо хүртэл хувьчлахгүй

байгаа шалтгаан юу вэ? Төрийн банк байх

шаардлагатай юу?

Улс төрчдөд ашигтай учраас. Нэг удаа 20-оод

орлогч захиралтай байсан шүү дээ. Ийм хэрэг

гарах тусам муу зээл нэмэгдэж байгаа. Муу зээл

зээлийн эрсдлийн сан байгуулж, зээлэх мөнгө

улам багассаар байдаг.

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх

боломжтой.

GOOGLE STORE

APP STORE

зээлийн 10 хувь нь муу зээл болсон. Барилга,

уул уурхайн салбар дийлэнхийг нь эзэлж байгаа.

Орон сууц, барилга борлогдохгүй байгаагийн гол

шалтгаан нь ипотекийн зээл. Ипотекийн зээлээс

болж барилгын үнэ бодит хэмжээндээ очихгүй

байгаа байхгүй юу.