Previous Page  10 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 10 / 12 Next Page
Page Background

10

ТӨГРӨГИЙН ХАНШ 8.9 ХУВИАР СУЛАРСАН БАЙНА

ТОЙМ

ДеФакто

Үйл явдлын товч:

Төв Банкны валютын нөөц 3.5 тэрбум

ам.долларт хүрчбайгаачөнгөрсөнондтөгрөгийн

ханш 8.9 хувиар суларсан байна. 2018 онд 577

сая ам.долларын зээлийг хүүгийн хамт төлбөрт

төлсөн. Мөн эдийн засаг тодорхой хэмжээгээр

идэвхижсэн.

Төв Банкны мэргэжилтнүүд эдийн засаг

сэргэснээс хэрэглээний импорт мөн хэрэглээний

зээл нэмэгдсэн гэж тайлбарлаж байсан.

Хэрэглээний зээл 40-50 хувь нэмэгдсэн байхад

бизнесийн зээл төдийлөн өсөлтгүй байж. Үүний

дагуу хэрэглээний зээлийн хугацааг энэ оноос 30

хүртэлх сар байхаар бууруулсан.

Дүгнэлт тайлбар:

Юуны өмнө бид олж байгаагаасаа ихийг

хэрэглээндээ үрж байна гэдэгтэй та санал

нийлэх үү?

Монголын бүх банкны активын 47 хувь нь

зээл. 2010 онд 60 хувь байсан. Хэрэглээний

зээлийн дундаж хүү 18 хувь, аж ахуй нэгжид 15.5

хувь байгаа. Зөвхөн хэрэглээний зээл гэхэд 45

хувиар өссөн байгаа. Хүмүүс гадаадаас худалдан

авалт маш их хийж байгаа ба ялангуяа авто

машины лизинг. Тэгэхээр зээлээрээ импортоор

бүтээгдэхүүн аваад байгаа уялдаа байна.

Хийсэн бүтээснээрээ бус бүтээгээгүй зүйлийнхээ

орлогоор бүтээгдэхүүн аваад байна шүү дээ.

Улс орны ард иргэдийн санхүүгийн боловсрол

хэрэглээний соёлыг бий болгодог.

Эдийн засаг 6.6 хувиар өссөн, төгрөгийн ханш

8.9 хувиар унасан, инфляци 8 хувь болсон.

Эдийн засгийн нийт өсөлтөөсөө илүү долларын

ханшийн асуудал эдийн засгийн гол асуудал

болчихоод байна. Долларын ханш үүнээс илүү

өсөх байхад Төв банк интервенц хийгээд байгаа

байхгүй юу. 2018 онд алтны худалдан авалт сайн

хийж 700-аад сая доллараар нөөцөө нэмсэн.

Мөн 2017, 2018 онд нийт 970 сая доллар IMF-ийн

хөтөлбөрийн дагуу орж ирсэн. Монголбанкны

нийт валютын нөөц 3.5 тэрбум болсноос он

гараад 20-оод хоногийн дотор 230 сая долларыг

нь гаргаж зарсан байна. Үүний хүчээр бариад

байна. Гэхдээ Монголбанк бүх нөөцөө гаргаад ч

үүнийг зогсоож чадахгүй.

Зээлийн хүү өндөр учраас бизнесийн зээл

өсөхгүй байна уу?

Ер нь бол татвар их байгаа. Татвар өндөр байгаа

учраас улсын төсвийн орлого нэмэгдэж байна.

Татвараа хуулийн дагуу авах ёстой ч нэмэхгүй

байх ёстой. Өндөр татвар төлдөг өндөр хөгжсөн

оронтой өөрсдийгөө харьцуулж болохгүй. Нийт

үүсвэр болдог. Нэгэнт улс төр бизнес хоёр хүчтэй

барьцалдсан байхад энэ хоёрын хүчний харьцаа

алдагдаж, бүлэглэлүүд хоорондоо байлдах үеэр

ганц хоёр хэргийг ил болгож, баривчилгаа

явуулаад сулладаг.

2017 онд шүүхэд шилжүүлэх саналтай

прокурорт шилжүүлсэн 106 хэргээс 46 /43.3хувь/

эрүүгийн хэрэг шийдвэрлэж байсан бол 2018

онд нийт 224 хэрэг шүүхээр шийдвэрлүүлэхээр

прокурорт шилжүүлснээс 84 /37.5 хувь/ хэргийг

шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн дүнтэй байна.

АТГ-ын үйл ажиллагаа идэвхижсэн нь уг газрын

даргыг Ерөнхийлөгч солих хүсэлтэй байгаатай

холбоотой юу?

Тэгж хэлж болохоор. Ямар ч гэсэн ИХ-ын дарга

солигдоно. Тэгээд л харна даа. Нөгөө талаас нь

харвал олон жилийн өмнөөс эхэлсэн хэдэн зуун

хэргийг зөв шийдэхэд цаг хугацаа шаардагдана

гэдгийг бас тооцох ёстой.