Previous Page  2 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 12 Next Page
Page Background

2

№409 467

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

Г

адаадад түр болон урт хугацаагаар амьдрах,

эсвэл цагаачлах нь зөвхөн Монголд биш,

дэлхий нийтээр түгээмэл үзэгдэл болжээ. Улс

төр, эдийн засаг, хүмүүнлэгийн хямралд өртсөн

Венесуэлээс гэхэд л эдүгээ хүн амын арван хувь

буюу гурван сая иргэн нь гадаадад дүрвэсэн, ирэх

жил 2 саяар

нэмэгдэх

гэнэ ээ. Эдийн засаг, улс төр,

хувь хүний хүсэл зэрэг олон шалтгаантай, дэлхий

нийтийн түгээмэл болсон энэ үзэгдлийг ардчилсан

улс оронд хэн ч хүчээр зогсоож чадахгүй, боломжгүй.

Энэ нүүдлийг ухаалгаар удирдах сорилт Монгол улсад

тулгарлаа.

Монгол 3.2 сая хүнтэй, түүний 4.5 хувь нь

гадаадад амьдарч байна. 2017 онд Гадаад

Харилцааны Яамнаас гадаадад сурч, ажиллаж

буй иргэдийн тоог гаргажээ. Дэлхийн 67 оронд

144,566 буюу Баянхонгор, Булган аймгуудын

хүн амтай тэнцэх тооны монголчууд гадаадад

амьдарч байна. Үүнээс 18 хүртэлх насны 23,990;

18-аас дээш насны суралцаж буй 25,986; албан

ёсоор хөдөлмөр эрхэлж буй 26,697 хүн байгаа

ажээ. 2018 онд Монгол улсын харьяатаас 490 хүн

татгалзжээ.

Гадаадад амьдарч буйн шалтгааныг хэвлэл

мэдээллийн хэрэгслүүд ажилгүйдэлтэй холбон

тайлбарладаг ч бодит шалтгааныг дэлгэрэнгүй

судлаж, ангилах шаардлагатай.

Хамгийн гол шалтгаан нь Монгол улсын эдийн

засагтай холбоотой. Иргэд амьдралаа авч явах

хэмжээний орлоготой ажил олох боломжгүй,

хувийн бизнесээ эрхлэх орчин нөхцөл байхгүй

байна. Төр засаг дахь авлигаас болоод

шударгаар өрсөлдөх боломжгүй, зээлийн хүү

өндөр, татварын дарамт ч их. Монголбанкны

мэдээлснээр 2018 онд хувь хүнд олгох банкны

зээлийн дундаж хүү жилийн 18, аж ахуйн нэгжид

бол 15.5 хувь байна. Бизнес эхлэхэд шууд л

татвар авдаг, бусад орон шиг татварын чөлөө

олгодоггүй. ЖДҮ-ийг дэмжих төсвийн хөрөнгийг

нь хууль тогтоогчид өөрсдөө авчихдаг болжээ.

Бас салбарынхаа сайдын компанитай хэн

өрсөлдөж чадах билээ.

Дараагийн том шалтгаан бол нийгмийн

асуудал. Иргэд ажилгүй учир ядуу, ядуу учир

бухимдалтай байна. Нийслэлийн нийтийн

эзэмшлийн газруудыг хотын дарга нар нь

хуваагаад авчихсан учир замын түгжрэл нь

нийгмийн хөгжлийг гацаах боллоо. Хүн амын

хагас нь буй нийслэл хотын агаарын бохирдол

нь өдрийн цагаар урд талын машин харагдахгүй

түвшинд очжээ. Олон мянган хүүхэд утаанд

хордон нас барж байна. Энэхүү түгжрэл, хорт

утаа, нийгмийн шударга бус явдал газар авч

иргэдийн бухимдал тэнгэрт хүрч, ирээдүйдээ

итгэх нь навс унаж байна. Нийгмийн шударга

бус байдал ямар ч үнээр хамаагүй хурдан баяжих

хүслийг өдөөж байна. Ихэнх иргэд гадагшаа

явахыг хичээх болов. Өмнөд Солонгост одоо 46

мянган монгол хүн амьдарч буйгаас тал нь хууль

бусаар, тэдний хагас нь ажил хайж байна.

Гурав дахь бүлэг шалтгаан бол гадаадын өндөр

хөгжилтэй оронд сурч боловсрох, эсвэл эрүүл

мэндийн үйлчилгээ авах, аялаж жуулчлах урсгал

юм. Мөн гадаадын иргэдтэй гэр бүл болж байгаа

хүмүүсийн тоо нэмэгдсээр байна.

ИХ НҮҮДЛИЙН ГОЛ ШАЛТГААН