Previous Page  8 / 10 Next Page
Information
Show Menu
Previous Page 8 / 10 Next Page
Page Background

8

ажлын үр дүнд 25 км квадрат талбайд тархсан

дунджаар гурван км урт, 80 метрийн өргөнтэй 15

хүдрийн бүс илэрчээ. Тухайн үед нөөцийг нь 26.9

сая тонн хүдэр, 7369 тонн мөнгөтэй гэж тогтоож

байв. Үүнээс үйлдвэрлэлийн аргаар ашиглах

2566 тонн мөнгө агуулсан 8.2 сая тонн хүдрийн

нөөц бэлэн болсон гэх мэдээллийг энэ ордын

танилцуулгаас харж болно.

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж,

Засгийн газрын 1993 оны 25 дугаар тогтоолоор

“Монголросцветмет” нэгдэлд ашиглуулахаар

шийдвэрлэснээс хойш ажил хийлгүй өнөөг

хүрсэн байна.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын

дөрөвдүгээр багийн нутагт орших орд газрын

ойр орчмоор өмнө нь морьтой хүн байтугай

явган хүн явахад саад бартаатай төдийгүй, цаг

агаарын бэрхшээлтэй зарим үед ОХУ-ын нутаг

дэвсгэрээр ч дамжин очих тохиолдол байсан юм.

Ийм шалтгаанаар 72.8 метр урт төмөр бетонон

гүүр бүхий 7.3 км хайрган хучилттай авто замыг

барьжээ. Энэ бол Орос улстай хамтран ажиллах

бас нэг боломж, байршил нь өөрөө тийм орд

газар.

500 хүний ажлын байрыг шинээр бий болгож,

жилд 7.6 сая амдолларынцэвэрашигтайажиллах

боломжтой, Асгатынмөнгөнийордыг түшиглэсэн

үйлдвэрийг дэд бүтэцтэй нь байгуулахад нийт

57.1 сая ам.доллар хэрэгтэй гэх мэт мэдээлэл

зургаан жилийн өмнө цацагдаж байсан. Энэ

ордыг эдийн засгийн эргэлтэд оруулвал жилдээ

300 мянган тонн хүдэр олборлож, 13.5 мянган

тонн баяжмал үйлдвэрлэх боломжтой гэсэн

тооцоо дуулддаг.

ЗГ уул уурхайн ордуудын лицензийг цуцлах,

төрд авах ажил үргэлжилж байна. Энэ нь МАН-

ын мөрийн хөтөлбөрийн хийж байгаа ажил мөн

үү?

Хоёр асуудал гарна. Нэгэнт хувьчилсан бол

яагаад шүүхийн шийдвэргүй шууд хурааж авч

байгаа юм бэ? Ер нь улсын хөрөнгөөр нээсэн

ордуудыг яагаад хувьчилсан бэ? Тэр үед нь

тендер зарласан уу? Үгүй бол яагаад?

Аль нь ч гэсэн хөрөнгө оруулагч нарт

болгоомж төрүүлнэ. Одоо орд газар эзэмшиж

буй компаниуд үйл ажиллагаагаа хойшлуулах,

ялангуяа төсөөтэй ордуудтай иргэд хөрөнгөө

валют болгож гадагшаа гаргах хандлага гарч

магадгүй.

Эрдэнэс Монгол гэдэг компани өөрөө олон

ордыг удирдаад авч явах чадвартай юу?

Хамгийн эхний алхам бол улс төрөөс хол

байлгах буюу ТУЗ-ийн 2/3 нь хараат бус,

мэргэжлийн хүмүүс байх ёстой. Баялагийн

сан байгуулах, компанийн үйл ажиллагааг

салгах хэрэгтэй. Доор нь буй компани болгоны

засаглалыг адил зарчмаар сайжруулах, хувьцаат

компани болгох.

ТОЙМ

ДеФакто

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх

боломжтой.

GOOGLE STORE

APP STORE