Previous Page  6 / 10 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 10 Next Page
Page Background

6

МАНАН-ЫН ЭСРЭГ 2 ДАХЬ ЖАГСААЛ

ТОЙМ

ДеФакто

Үйл явдлын товч:

Бид өнгөрсөн долоо хоногийн Дефакто тойм

нэвтрүүлгээрээ УИХ-ын даргыг огцруулах

жагсаалыг онцолж байсан. Өнгөрсөн 1-р сарын

10-ны Пүрэв гарагт МАНАН-ийн эсрэг “Монгол

түмний нэгдэл” хөдөлгөөнөөс орон даяар ээлжит

жагсаалаа хийсэн. Өмнөх жагсаалаас олон хүн

оролцсон ба үргэжлүүлэн суулт хийж байгаа.

Харин УИХ-ын даргын зүгээс огцрохгүй гэдгээ

дахинмэдэгдсэн. Жагсаалыг зохионбайгуулагчид

хугацаагүй суулт хийж өлсгөлөн зарлах зэргээр

эсэргүүцлийн дараагийн алхмуудыг хийнэ гэж

мэдэгдээд байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн

санаачилсан УИХ-ын даргыг огцруулах хуулийн

төслийг хэлэлцэж батлах Үндэсний аюулгүй

байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан. УИХ-ын

дарга тус зөвлөмжид гарын үсэг зурсан.

Дүгнэлт тайлбар:

Энэ удаагийн жагсаалын онцлог юу байв?

Яагаад ийм олон хүн цуглах болов?

Оны өмнө 12-р сарын 27-нд эхний жагсаал

болсон. Махны үнэ өссөн, төгрөг улам унаж

байгаа. 1 кг үхрийн мах 14 мянган төгрөг болсон.

Улам олон хүн улс төр, эдийн засгийн хямралд

өртөж, гарц хайж байна.

УИХ-ын дарга огцрохгүй гэсэн байр суурин

дээрээ хэвээрээ байгаа. Огцрохгүй бол цаашид

ямар нөхцөл байдал бий болох вэ?

М.Энхболд хүсээд ч огцорч чадахгүй. Түүнийг

албан тушаалаасаа огцорвол улс төр бизнесийн

тодорхой бүлэглэл хохирох учраас. Өөрийн

бүтээсэн шинэ баячуудын эрхшээлд орчихсон

хүн гэж харж байна.

Яагаад энэ хүний огцрох эсэх тийм чухал байгаа

бэ?

Олон жил өрнөсөн авлига, албан тушаалын

гэмт хэргүүд задрана. Хамгийн томоос нь

эхэлвэл Эрдэнэтийн 49 хувийг Оросуудаас

худалдан авсан тухай. АН-ын удирдлага МАН- ын

удирдлагын дэмжлэгтэйгээр ХХБ-ны хадгаламж

эзэмшигчдийн

мөнгөөр,

Засгийн

газрын

мөнгөөр энэ хувьцааг авсан.

Энэ дүгнэлтийг УИХ-ын Байнгын хорооны

дарга, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдээр ахлуулсан

ажлын хэсгийнхэн 2016 оны 12-р сард хийсэн.

УИХ энэ талаар юу ч хийхгүй байгаа. Гишүүд нэг

нэгээрээ чимээгүй болсон. ХМХ-үүд ч энэ тухай

ярихаа больчихсон

Үүнд:

1. Худалдаа хөгжлийн банкны гол хувьцаа

эзэмшигч болон түүний шууд удирдлагад

ажилладаг гүйцэтгэх ажилтнууд 2011 оноос

хойш өөрсдийн нэр дээр олон тооны аж

ахуйн нэгж байгуулж, төрийн өмчийн

компани хувьчилж авах, концессын

гэрээ байгуулах, худалдаж авах зэрэг аж

ахуйн хууль бус үйл ажиллагаа явуулсан,

ингэхдээ банкныхаа өөрийн эх үүсвэр,

Монголбанкнаас хууль бусаар олгосон

зээл, төсвөөс зувчуулсан болон бондын,

түүнчлэн Засгийн газрын баталгаа гаргасан

эх үүсвэрийг ашигласан байна.

2. Банкны тухай хуулийг зөрчсөн. Худалдаа