Previous Page  2 / 10 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 10 Next Page
Page Background

2

№409 465

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

Э

дүгээ монголын төр засаг гүн хямралд оржээ.

Шалтгаан нь төрийн эрх мэдлийг авсан улс

төрийн намуудын удирдлага, УИХ-ын гишүүд

нь нийтийн хөрөнгийг олон жил завшиж ирсэнтэй

холбоотой.

МАН-ын доторх ашиг сонирхлын зөрчилдөөн,

эрх мэдлийн тэмцэл хурцдаж нам дотроо шийдэж

чадахгүй болжээ. Үнэмлэхүй олон суудал авсан Их

хурлаа ч хуралдуулж чадахгүй болов. Их хурлын 40-

өөд гишүүд М.Энхболд даргаа огцрохыг шаардаж,

хуралдаа ирэхээ ч болив. Сүхбаатарын талбайд хоёр ч

удаа жагсаал болж олон мянган иргэд тэршаардлагыг

нь дэмжээд тусыг эс олов. МУ-ын Ерөнхийлөгч

Х.Баттулга УИХ-ын даргыг гишүүдийн олонхын

саналаар огцруулах хуулийн төсөл санаачлан УИХ-д

хүргүүлэв.

Төрийн эрхийг барьж буй намын дотоод зөрчил

нь нийтийн засаглалын хямралд хүргэжээ. Иргэддээ

үйлчлэх ёстой төр засаг нь зөвхөн өөрсдөдөө,

холбоотой бизнестээ үйлчлэх болсноор, улс төрийн

хямрал авчирдгийг пост коммунист Чех, Монгол хоёр

орны төсөөтэй жишээн дээр харж болно.

1989 онд Чехословакт коммунизм нурж,

төдөлгүй анхны ардчилсан сонгууль болов. Хоёр

жил болоод Дэлхийн нэгдүгээр дайны дараа

нийлсэн Чех, Словак үндэстнүүд “гэрлэлтээ”

цуцлаж, тус тусын парламентын сонгуулиа

явуулав. Чехийн төр засгийн эрхийг Социал

Демократ Нам, Иргэний Ардчилсан Нам хоёр

ээлжилж, ихэнхдээ хамтран барих болов.

The Economist сэтгүүлийн

тайлангаар

2014

оноос хойш Бүгд Найрамдах Чех улс нь ардчилал

төлөвшсөн орноос гажиг ардчилалтай (flawed

democracy) ангилалд гулсан оржээ. Судлаачид

үүнийг намууд ардчилсан нийгмийн үндсэн

үүрэг болох ард түмнийг төлөөлж, төр-иргэний

нийгмийн зуучлагч байх үүргээ умартсантай

холбоотой гэж тайлбарлажээ. Намууд нь иргэний

нийгмийн ашиг сонирхлыг илэрхийлэхийн

оронд улс төрчидтэй холбоотой, далд бизнесийн

ашиг сонирхлыг хамгаалдаг болсон ажээ.

2010 оны сонгуульд Иргэний Ардчилсан

Нам ялж, Ерөнхий сайдаар, намын дарга

Петр Нечас сонгогдлоо. Тэр нэн тэргүүнд

авлигын эсрэг тэмцэхээ амлав. 2013 оны 6-р

сард тагнуулын албаны хоёр дарга, өмнөх дэд

сайдууд, парламентын зарим гишүүд холбогдсон

авлигын томоохон хэрэг илрэв. Петр Нечасын

кабинетын гишүүн Яана Нагёва Засгийн газарт

итгэл үзүүлвэл парламентын тодорхой гишүүдэд

төрийн өмчит аж ахуйн нэгжийн өндөр албан

тушаал амлажээ. Мөн Ерөнхий сайдынхаа эхнэр,

бусад хүмүүсийг тагнах тушаалыг тэрээр Цэргийн

тагнуулын албанд өгсөн нь илэрч олон нийтийн

дургуйцлыг төрүүлэв. Сэтгүүлч Ярослав Кмента

“Цэргийн тагнуулын алба нь төрийн эрх ашгийг

бус, клиентелист бүлгийн эрх ашгийг хамгаалах

боллоо” гэжээ.

ПРАГАД БОЛСОН ЯВДАЛ

БУРУУ ЗАМААР

Бу д а а т э э в э л …