Previous Page  3 / 10 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 10 Next Page
Page Background

3

НИЙТЛЭЛ

ДеФакто

Монголд улсын их хурлын сонгууль болоход

жил хагас үлджээ. Гэсэн ч энэ парламентыг

хугацаанаас нь өмнө тарааж, ээлжит бус

сонгууль явуулах, товыг нь яаралтай зарлах

нь зөв гэж иргэд үзэх боллоо. “МEC” нэртэй

байгууллагаас 2018 оны 11-р сард санамсаргүй

түүврийн аргаар Улаанбаатар хотод сонгуулийн

насны 750 иргэнээс

асуулга

авчээ. УИХ тарахыг

оролцогсдын 75 хувь нь дэмжжээ. 2017 оны 7-р

сард иргэдийн 28 хувь нь аль ч намыг дэмжихгүй

гэсэн бол 2018 оны 11-р сард энэ хувь 57-д хүрчээ.

МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь хоёр

ч удаа УИХ-ыг тараах санал тавьсан. Эхлээд

нийслэлийн утааны гамшгийг шийдэж чадахгүй

байгаа учраас, дараа нь 2019 оны төсвийн төсөл

алдагдалтай байгаа учраас тэдгээр саналыг

гаргасан. Тэгвэл энэ удаад Ардчилсан нам ИХ-

ыг тараах санал дэвшүүлэв. Энэ намын ИХ дахь

9 гишүүнээс 2 нь (Лу. Болд, Ж. Батзандан нар)

намаасаа гарахаа мэдэгдсэнээр АН ИХ дотор

намын бүлэггүй болсон юм. Парламентыг тараах

саналыг одоогоор 16 гишүүн дэмжиж гарын үсэг

зураад байна.

УИХ-ын тухай хуулийн 31-р зүйлд парламентыг

тарааж

ээлжит

бус

сонгууль

зарлахын

тулд Их Хурлын нийт гишүүдийн гуравны

хоёрын дэмжлэгийг авах ёстой. Эсвэл гишүүд

чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаар Улсын Их Хурал

57-оос цөөн гишүүнтэй болсон тохиолдолд тарах

юм. Гэхдээ МАН-ын талцсан хоёр хэсэг хүч тэнцүү

учир Их хурлаа тарааж л салах байх.

УИХ тарахаас өөр сонголтгүй болж байна.

Ээлжит бус сонгууль энэ хавар болжшинэ намууд

Их Хуралд орох бололтой. Хэрэв Чехийн 2013

оны сонгуулийн логикоор явна гэвэл АН аль нэг,

эсвэл хоёр жижиг намтай эвсэж шинэ Засгийн

газар байгуулах магадлалтай.

Ардчиллын зам дардан биш ч, чиглэл нь зөв

юм аа. Харин өнөөдөр бол буруу замаар будаа

тээвэл, буцахдаа шороо тээнэ гэдэг болж байна.

2019.01.16

УЛААНБААТАРТ БОЛЖ БУЙ ЯВДАЛ

Төдөлгүй Петр Нечасын (Mr.Clean гэгдэж

байсан) Засгийн газар огцров. Ерөнхий сайдаар

парламентын дарга Мирослава Немцоваг

нэр дэвшүүлжээ. Гэвч гурван сарын өмнө

нь сонгогдсон Ерөнхийлөгч Милош Земан

түүнийг батлахаас татгалзав. Оронд нь М.Земан

Ерөнхий сайд (1998-2002 онд) байхад Сангийн

сайд байсан Иржи Руснокыг Ерөнхий сайдын

үүрэг гүйцэтгэгчээр томилж, түр Засгийн газар

байгуулав. Парламент хариуд нь И.Руснокыг

жинхлүүлж батлахгүй, хоёр сар өнгөрөв. Де

факто Ерөнхийлөгчийн засаглал тогтов.

Сөрөг хүчин болох Социал Демократ намаас

2013 оны 8-р сард парламентыг тараах санал

гаргасныг Парламентын 200 гишүүний 70 хувь

нь дэмжсэнээр ээлжит бус сонгуулийг зарлав.

10-р сарын 25-26-нд болсон энэ сонгуулиар

Социал Демократ нам 50, дөнгөж жилийн өмнө

байгуулагдсан AНO-2011 нам 47 суудал тус тус

авчээ. Уламжлалт хоёр том нам өмнөх байр

сууриа алдав. Орон зайг нь улс төрийн шинэ

хүчнүүд эзлэв. Өмнө нь ганц ч суудал аваагүй

Христийн Ардчилсан Холбоо-Чехийн Ардын Нам

(KDU-CSL), Шууд Ардчиллын Эхлэл Хөдөлгөөн

(USVIT) гэх хоёр ч нам тус бүр 14 суудал авч,

парламентад орж ирлээ. Чех-д улс төрд хүчний

дахин хуваарилалт боллоо.

Харин 2017 оны сонгуулиар АНО нам 78,

Социал Демократ нам 15 суудал авч, мөн 15

суудал авсан Коммунист намын дэмжлэгтэйгээр

Засгийн газраа байгуулав. АНО намын дарга,

Чехийн хоёр дахь баян, тэрбумтан бизнесмен

Андре Бабиш Ерөнхий сайд болов. Тэр авлигатай

тэмцэх, улс орныг өөрийн бизнес шигээ

удирдахаа амлав. Гэвч сүүлийн хэдэн сар түүнийг

Европын холбооны хөдөө аж ахуйн төслөөс хоёр

сая евро завшсан хэргээр буруутган, огцрохыг

шаардан иргэд жагсаж байна.