Previous Page  5 / 10 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 10 Next Page
Page Background

5

Ням гараг бүр VTV телевизээр 19 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл:

2019.01.13-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

ДӨРВӨН ГИШҮҮНД ХАРИУЦЛАГА ТООЦОХ УУ?

Үйл явдлын товч:

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас

зээл авсан УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Г.Солтан,

Л.Энхболд, Л.Дамба-Очир нарыг Улсын Ерөнхий

Прокурорын Газраас албан тушаалаа урвуулан

ашигласан хэргээр үндэслэж шалгах хүсэлт

гаргасан.

УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд

хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо,

Хуульзүйнбайнгынхорооноос эдгээр4 гишүүний

бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн

шийдвэр гаргасан бөгөөд УИХ-ын чуулганы

хуралдаанаар мөн шаардлагагүй гэж үзэв.

Дүгнэлт тайлбар:

УИХ-ын дээрх дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх

шаардлагагүй гэж МАН-ын бүлэг шийдсэн учраас

УИХ-аас ийм шийдвэр гарсан уу?

УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар 76

суудлын 65-ыг МАН, 9-ийг АН, МАХН нэг, бие

даагч нэг суудал тус тус авсан. Одоо бол их

хуралд МАН-ын 64 гишүүн байгаа. Бүх байнгын

хороо ч МАН. Дээрх 3 байнгын хороо бас, 2

сар орчим хуралдаагүй УИХ гэнэт хуралдаж

4 гишүүний асуудлыг хэлэлцэж бүрэн эрхийг

нь түдгэлзүүлэхээс татгалзсан явдал бол “сайн

бэлдэж дэглэсэн улс төрийн, муур хулгана болж

тоглосон жүжиг” болсон. Энэ жүжгээс олон дүр

тодорч байгаа.

Прокурор, ИХ-ын дарга, гишүүд ажлаа хийсэн

дүр үзүүлж, асуудлыг хэлэлцсэн харагдаж, хонь

бүтэн чоно цатгалан байх гарц хайсан нэгэн

оролдлого болов. Монгол улсын Ерөнхий

Прокурор М.Энх-Амгалан, Ерөнхий прокурорын

орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх

Б.Амгаланбаатартаа хариуцлага хүлээлгээгүй

байж 4 гишүүнд хүлээлгэнэ гэнэ.

Эрх мэдэлтнүүд эхлэж хулгайлсан нь, маргааш

нь хулгайлсан нь гэж ялгаж байна. Иргэдийн

хувьд ялангуяа ЖДҮХС-д төслөө өгөөд юу ч

аваагүй иргэдэд хэзээ хулгайлсан нь хамаагүй.

Хулгай бол хулгай.

Ер нь УИХ-ын гишүүн биш, монголын иргэн

бүр халдашгүй байдалтай байх ёстой. Төр

иргэдийнхээ амь нас, өмч хөрөнгийг хамгаалах

ёстой болохоос өөрөө хулгайлаад байх ёсгүй.

Цаашид ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүдэд

хариуцлага тооцох магадлал бүдгэрсэн үү?

Энэ маягаар хариуцлага тооцох дүр үзүүлсээр

цаг авч, яваандаа өөр нэг онцгой үйл явдал

зохиож иргэдийн анхаарлыг өөрчилж, яваандаа

баяр наадам, цагаан сар гэж үргэлжилсээр утаа

ч арилна, улс төр ч тайван болно гэж төлөвлөж

байгаа.

Харин энэ удаа махны үнэ өсч, төгрөг суларч

байгаа мөн нүүрсний экспорт буурсан учир

эдийн засгийн сорил тулгарч иргэд тиймамархан

мартахгүй болов уу.

Прокуророос цаашид дээрх гишүүдийн болон

бусад гишүүдийн асуудлыг оруулж ирэхгүй байх

нөхцөл байдал үүсэв үү?

Үүснэ. Дахиад л косметик засвар явагдана.

Нам дотроо тохиролцоно. Үнэхээр хэн нэгийг нь

шүүгээд шоронд хийхэд хүрвэл, улам олон гэмт

хэргүүд нь ил тод болчихно.