Previous Page  7 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 8 Next Page
Page Background

7

ТОЙМ

ДеФакто

нь улс төр ямар хэмжээнд муухай болсныг харуулж

байгаа.

Өнөөгийн улс төр үүрээ эвдүүлсэн зөгий шиг

болчихлоо. Одоо зөгийнүүд нь гарч ирээд

шуугиад яахаа мэдэхгүй байна. Төр засаг нээлттэй,

хариуцлагатай, хулгай хийсэн хүмүүстэйгээ

хариуцлага тооцож, мөнгийг эргүүлэн төлүүлэх

ёстой. Тэднийг хөрөнгө хулгайлсан, мөнгө хүүлсэн,

зохион байгуулалттайгаар үйлдсэн гэсэн 3 давхар

хэргээр хариуцлага тооцох ёстой.

ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГА

Үйл явдлын товч:

2014-2016 онд Шүүхийн ёс зүйн хорооны хүлээн

авч, шийдвэрлэсэн гомдолд статистик, тоон анализ

хийх замаар судалгаа хийсэн байна.

Шүүхийн ёс зүйн хороонд:

Он дараалал Ирсэн

гомдол

Гомдолд хэрэг

үүсгэсэн

2014 он

208

24

2015 он

216

27

2016 он

231

33

Шүүхийн ёс зүйн хорооноос шүүгчийн ёс зүйн

зөрчилтэй холбоотой гомдлыг шийдвэрлэсэн

байдлыг авч үзвэл:

2014 онд нийт 326 гомдол хүлээж авснаас 24

сахилгын хэрэг үүсгэсэн, 271 сахилгын хэрэг

үүсгэхээс татгалзсан, 21 ямар нэгэн байдлаар

шийдвэрлээгүй үлдсэн байна.

Сахилгын

хэрэг

үүсгэхээр

шийдвэрлэж

хэлэлцсэн гомдлын агуулгыг харвал:

30 хувь нь хэрэг буруу шийдвэрлэсэн, 25 хувь

нь хувийн ашиг сонирхлын үүднээс нэг талд

үйлчилсэн, 35 хувь нь хууль буруу хэрэглэсэн, 10

хувь нь бусад гэсэн байдалтай байна.

Шүүхийн ёс зүйн хорооноос шүүгчийн ёс

зүйн зөрчилтэй холбоотой гомдлыг хянан

шийдвэрлэсэн байдлыг авч үзвэл:

Жилд ойролцоогоор 200-н гомдол ирдгээс 16

орчим хувьд нь буюу 30-н гомдолд сахилгын хэрэг

үүсгэдэг байна.

2014-2016 онд хэрэг үүсгэж шийдвэрлэсэн

гомдлыг агуулгаар нь харвал:

Шүүгчийн хууль зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн

гэх үндэслэлээр сахилгын хэрэг үүсгэсэн гомдол

хамгийн их байна.

Дүгнэлт тайлбар:

Шүүх засаглал шударга ёс тогтоохын төлөө

байгаа. Шударга ёс тогтохгүй, төр засгийн

хүмүүс нь хулгай хийгээд байхаар яаж бид шүүх

засаглалаа шударга ёсыг тогтоож байна гэж үзэх

билээ. Шүүхийн ёс зүйн хороо гэж байгаа нь их юм.

Хэдийгээр хийж байгаа үйл ажиллагаа нь ёс төдий

ч байгаа нь их юм.

Шүүгчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг

Авлигатай тэмцэх газар авдаггүй. Харин Шүүхийн

ерөнхий зөвлөл авдаг юм байна. Шүүх засаглалд

төр, хууль тогтоох байгууллага маш их нөлөөтэй.

Ерөнхийдөө МУ-ын 3 засаглалын ялгаа бүр алга

болсон. Ард түмэн лав л аль малгайгаа өмсчихсөн

байгааг нь мэдэхгүй байгаа. Шүүх засаглал маань

тоглоомын засаглал болсон гэдгийн тод жишээ нь

60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг гэж хэлснээс илт.

Мөн Монгол улсын авлигын эх үүсвэр болсон улс

төрийн намын санхүүжилтийн асуудлаар ямар ч

шүүх хэрэг гарч ирсэнгүй. Яагаад?

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв.

Тоймын бүрэн эхийг

www.jargaldefacto.com

вебсайтаас үзэх боломжтой.