Previous Page  4 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 8 Next Page
Page Background

4

МакКинзи

компанийн

тооцоолсон

төслүүд

хэрэгжсэнгүй. Бүр нэг ч ширхэг цахилгаан станц, нэг

ч км төмөр зам баригдсангүй.

Ийм нөхцөлд дөрвөн үйлдвэр цементээ ямар ч

үнээр хамаагүй борлуулах буюу зардлаасаа ч бага

үнээр борлуулж, үйлдвэрээ зогсоочихгүйн төлөө

ямар ч “мөчрөөс” шүүрэхэд бэлэн болжээ. Барилгын

компаниуд арматур, цемент, бусад материалаа орон

сууцаар “бартердаж” байна. Барилгын салбарын

үнэ цэнийн гинжин холбоо эхнээсээ дуустал бэлэн

мөнгөний гачаалд ороод байна.

Байж болох нэг шийдвэр нь авто замаа асфальт биш

бетон хучилттай барих явдал юм. Бетоноор барьсан

замыг асфальтан замтай харьцуулахад хагарал бага,

түлшний дусалд гэмтдэггүй, эдэлгээний хугацаа нь

30 жилээс дээш буюу 50 хувиар урт ажээ. 2015 оноос

хойш (2018 оны 10-р сарыг оруулаад) манайх нийт

13,745 тонн битум асфальтан зам барих зорилгоор

импортлож 6.5 сая ам.доллар зарцуулсан байна.

Төсвийн хөрөнгөөр юугаар барьснаас эс хамаарч 1

км замыг 1 тэрбум төгрөгөөр барьж байна.

Зах зээлийн эдийн засаг руу шилжсээр яваа манай

улсад аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд ямар

бэрхшээл тулгарч байгааг цементийн салбарын

шинэхэн түүхээс ийнхүү тольдон харж байна.

Төр засаг зах зээлийн үнийг хязгаарлаж,

тогтворжуулахыг оролдох болсон нь дунд болон

урт хугацаандаа том хөрөнгө оруулалт шаарддаг

салбарыг дэмжих биш унагадаг. Тийм ч учраас

манайд уул уурхайгаас бусад аж үйлдвэрийн салбар

хөгжихгүй байна. Төсвийн эрх мэдэл хэт төвлөрсөн,

жил бүр алдагдалтай гардаг учир Засгийн газрын өр

буурахгүй байна.

Мөн төрийн нэрээр хувийн компаниуддаа хөрөнгө

олох гэж Засгийн газрын гадаад бонд гаргуулдаг,

тусгай сангууд байгуулан төрийн түшмэд нь өөрсдөө

баяждаг, үнэ тогтворжуулах нэрээр зах зээлийг

гажуудуулдаг болсон.

2013 оноос орон сууцны хэт хөнгөлөлттэй зээлийг

Монголбанкнаас олгох болсноор орон сууцны үнэ

хоёр дахин өссөн бөгөөд өнөөдөр зөвхөн нийслэлд

гэхэд 66 мянган байр борлуулалтгүй, 200 мянган

өрх нүхэн жорлонтой нөхцөлд амьдарч, нүүрс түлж,

хотын агаарыг гамшгийн түвшинд хүргэж байна.

Төр оролцоогүй байсан бол барилгын салбар эрэлт

хэрэгцээнд нь таарсан орон сууц барихаас өөр

сонголтгүй байсан.

Төр засгаа авлигаас чөлөөлж, аливаа бараа

үйлчилгээний үнийг төр засаг биш зах зээл тогтоох

болсон цагт л эдийн засаг бодит зам дээрээ гарч,

улмаар дэд бүтцийн хөгжил ирнэ.

2018.11.28

НЭГЭН ГАРЦ

УЧРЫГ НЬ МӨШГӨВӨЛ ...