Previous Page  2 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 8 Next Page
Page Background

2

№409 458

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

У

лс орны эдийн засгийн хөгжлийн суурь нь

дэд бүтэц: тээвэр, холбоо, эрчим хүч, зам гүүр,

барилга байгууламж. Хөгжсөн ба хөгжиж буй

орнуудын ялгаа нь дэд бүтцээрээ хамгийн түрүүнд

харагддаг. Дэд бүтцийн хөгжлийн түлхүүр нь цемент

гэдэг.

Манай улсын төр засаг нь тогтворгүй, үйл

ажиллагаа нь цэгцгүй учир дэд бүтцийн хөгжлийн

бодлого нь барьцгүй, алсын хараагүй явж ирснээс

эрүүл бус өрсөлдөөн үүсч, том хөрөнгө оруулалт

алдагдалд орж, олон мянган хүнийг ажилгүй болгох

эрсдэлд хүргэж магадгүй болсныг цементийн бизнес

дээр цэгнэн харж болно.

Шинэ зуун эхэлснээс хойш эдийн засгийн өсөлт,

хотжилтыг дагаад манай улсын цементийн хэрэглээ

таван жил тутам хоёр дахин өсч ирлээ. Гэвч энэ

хэрэгцээг улсын хэмжээнд байсан ганц цемент

шохойн (Хөтөлийн) үйлдвэр нь жилд 200-300 мянган

тонн хүчин чадалтай учир хангаж чадахгүй, БНХАУ-аас

импортлож иржээ. Монгол улс 2009 онд 0.5 сая тонн

цемент импортлож байсан бол 2015 онд 1.5 сая тонн

болж, цементийн нийлүүлэлтийн 90 хувьтай тэнцжээ.

Монголын эдийн засаг үсрэнгүй өсч, 2011 онд

ДНБ-ий өсөлт 17.6 хувьд хүрснээс хойш монголчууд

цаашдын хөгжлөө маш өөдрөгөөр төсөөлж, Засгийн

газар нь дэд бүтэц, хот байгуулалт, уул уурхайн болон

төмөрба авто замынолонмега төслүүд хэрэгжүүлэхээр

төлөвлөв. Эдгээр төслүүдэд 2015 оноос хойш таван

жилийн дотор 16.1 сая тонн цемент хэрэглэх тооцоо

гарчээ.

2013 онд хийсэн МакКинзи компанийн судалгаагаар

100 мянган айлыг орон сууцжуулах төсөл, нийслэлийн

дахин төлөвлөлт, 7000 км талын зам барих зэрэг

томоохон төслүүдийн цементийн хэрэгцээ жилд

22 хувиар өссөөр 2020 онд 4.4 сая тонн болно гэж

тооцжээ

.

ЗАХ ЗЭЭЛ

ЦАВ ГАРСАН

ЦЕМЕНТИЙН БИЗНЕС