Previous Page  5 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 8 Next Page
Page Background

5

Ням гараг бүр VTV телевизээр 19 цагт гардаг Дефакто тоимын эмхэтгэл:

2018.11.25-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

ТӨСВИЙН ХОРИГИЙН ЦААНА

Үйл явдлын товч:

Энэ сарын 15-нд Монгол Улсын Ерөнхийлөгч

2019 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан. Төсвийн

холбогдох хууль, тогтоолуудад бүхэлд нь хориг тавьж

байгаа нь Монгол Улсын түүхэнд анх удаа болж байна

гэж тухайн үед УИХ-ын гишүүд ярьж байсан. Гэтэл 7

хоногийн дараа Ерөнхийлөгчийн Тамгын Газрын

дарга З.Энхболд бүхэлд нь тавьсан хоригийг өөрчилж

хэсэгчилсэн хориг болгон оруулж ирж байна гэж

мэдэгдсэн. Ингэж өөрчлөн оруулж ирэхдээ “хоригт

тавьсан асуудлуудыг уян хатан байдлаар шийдвэрлэх

боломжтой гэж үзлээ” гээд “мал аж ахуйн гаралтай

түүхий эдийг боловсруулж экспортлох үйлдвэр, аж

үйлдвэрийн цогцолбор байгуулах санхүүжилтийн

эх үүсвэрийг холбогдох зардлаас танан гаргах

замаар нэмж тусгахыг хүсье” гэсэн. Үүний дагуу 500

тэрбум төгрөгийг Хөгжлийн Банкаар дамжуулж зээл

хэлбэрээр олгохоор ярьсан.

Дүгнэлт тайлбар:

Төсвийн хориг нэрээр тодотгол хийж байгаа хэрэг.

2018 оны тодотгол, 2019 оны төсвийн төсөлд нэмэлт

оруулж байна. Тодотгол нэрээр төсвөө олон дахин

өөрчлөхболсоннь төрийнчадварсулбайгааг харуулж

байна. Эрдсийн түүхий эдийн үнийн хэлбэлзлээс

болж төсвийн зардлаа өөрчлөхийн оронд Байгалийн

баялагийн сан байгуулаад зохицуулах сонирхолгүй.

Учир нь сонгуулийн 4 жилээс цааш хардаггүй,

хариуцлагагүй, чадваргүй хүмүүс төр засгийн эрхэнд

байгаатай холбоотой.

Уян хатан гэдэг хоригоос зарчмын 2 асуудал төрж

байна.

1. Ерөнхийлөгч аливаа хуульд хориг тавих

эрхтэй. Энэ тохиолдолд төсвийн хуулийн

хориг байна. Харин наймаалцах ёсгүй. Үйлдвэр

байгуулах мөнгө гаргачих тэгвэл “Хонь бүтэн,

чоно цатгалан” болно гэж байгаа нь яав ч

“үндэсний эв нэгдлийг хангаж байгаа үйлдэл

биш, түүний эсрэг үйлдэл. Хэн нь чоно, хэн

нь хонь болчихов оо. Ерөнхийлөгч бол сөрөг

хүчин биш.

2. Ерөнхийлөгчийн

тамгын

газар

чинь

Үйлдвэрийн яам болсон юм уу? Тийм үйлдвэр

байх ёстой юу гэвэл ёстой. Түүнийг Засгийн

газар шийдэж, хувийн хэвшил хэрэгжүүлэх

ёстой.

Санг байгуулах нь төсөв өөрчлөгдөөд байдаг

болохоор гарсан санаа. Гэвч манай нийтийн засаглал

сул, авлига шингэсэн өнөөгийн нөхцөлд бараг

бүх сан ил тод биш, тайлан байхгүй, сайдын өнгө

үзэмжээр шийддэг болсон учир эдийн засагт сөрөг

нөлөө үзүүлж, өрсөлдөөнийг утгагүй болгож, хувийн

хэвшлийг уналтанд оруулсан. Хөгжлийн Банкны

өмнөх зээлүүдийн тайлан бүрэн гараагүй буюу төр

засгийн эрх мэдлийг авсан цөөхөн бүлэглэл нийтийн

хөрөнгийг, зувчуулж, ямар ч шийтгэлгүй яваад байгаа

учир Монголд ардчиллын үнэ цэнэ унаж байна. Үр

дүнд нь иргэд чанга нударгад итгэх болоод байна.

Ерөнхийлөгчийн хориг нь наймаа болсныг харуулж

байгаа хэрэг. Ерөнхийлөгчийн хориг тохиролцоо

болсныг Засгийн газар мэдэж байгаа. Гэхдээ Засгийн

газрыг өөрийг нь огцруулах гээд байгаа учир төсөв

зэрэг нь дараагийн асуудал болчихоод байна. ЖДҮ

болон бусад сангуудыг шалгаж төр засгаа цэвэрлэнэ

гэж ЕС У.Хүрэлсүх мэдэгдсэн нь харин цаг үеэ олсон

амлалт. Харин төгрөгөөр далайгаад мөнгөөр буудаг

муу зуршил энэ удаа давтагдахгүй байх. Энэ хүнд л

зөвхөн энэ эрх мэдэл байгаа учраас тэдгээр хүмүүсийг

илчлэх ёстой. Энэ ажлыг хийлгэх хүлээлт иргэдийн

дотор бий болсон ба хэн нэгэн хэзээ нэгэн цагт хийх

л ёстой байсан.

Өнөөдөр МУ-д төгрөг хүчээ алдаж байна. Хэрвээ

төсөв энэ байдлаараа алдагдалтай батлагдвал төгрөг

үргэлжлэн унах боломжтой. Хамгийн том алдагдал бол

төлбөрийн тэнцэл буюу МУ-ын ЗГ-ын гадагшаа төлж

байгаа мөнгө, орж ирж байгаа хөрөнгө оруулалтаас

хамаагүй их байна.