Previous Page  3 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 8 Next Page
Page Background

3

Гэтэл төрийн бодлого өөрчлөгдөж, гадаадын

хөрөнгө оруулалтыг хязгаарласан хууль тогтоомжууд

гарч, зэрэгцээд эрдсийн түүхий эдийн үнэ унаснаар

монголын макро эдийн засгийн нөхцөл муудан,

улмаар дээрх том төслүүдийн явц удааширч, зогсонги

болж, өөдрөг төсөөлөл унтарч эхэллээ.

Мега төслүүдийн цементийн хэрэгцээг дотооддоо

үйлдвэрлэж хангах, импортыг орлох аяныг дөрвөн компани

зэрэг эхлүүлжээ. 2010-2012 оны хооронд Монцемент, МАК

Хөтөл (технологи шинэчлэл) зэрэг монголын компаниудаас

гадна Хятадын төрийн өмчит CUCC компани монголд

“Мөнхийн баян гал” ХХК байгуулан эхлүүлж, жилд тус бүр нэг

сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүдийг

2015-2016 онуудад ээлж дараалан ашиглалтад оруулав.

2018 он гэхэд энэ дөрвөн үйлдвэр монголын цементийн

импортыг орлож, нийт хэрэгцээний 90 хувийг дотоодоос

хангах болов.

Эдгээр үйлдвэрүүд орчин үеийн хуурай аргын технологи

нэвтрүүлсэн учир цементийн чанар, стандарт эрс сайжирч,

барилга, дэд бүтцийн эдэлгээ, насжилт уртасч, төрөл нь

олширч, улмаар хэрэглэгчийн онцлогт тохируулан тусгай

цемент хүртэл нийлүүлж эхлэв. Жишээ нь Оюу толгойн

гүний уурхайн цооногийн бэхжилтийн тусгай зориулалтын

цементийг Монцемент үйлдвэрлэн бүрэн хангаж байна.

2016 оноос хойш уул уурхайн бүтээгдэхүүний экспортын

үнэ буурсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт багассан,

хууль эрх зүйн орчин ойлгомжгүй зэрэг шалтгаанаар

барилгын салбарын өсөлт удааширч цементийн хэрэглээ

жилд 1-1.5 сая тонноос хэтрэхгүй байна. Харин 2017 оноос

уул уурхайн түүхий эдийн экспортын үнэ өсч, барилгын

салбар идэвхжих хандлагатай болсон.

Төгрөгийн ханш сүүлийн зургаан жилд хоёр дахин

унав. Цементийн борлуулалт багасч, үйлдвэрүүд

ашиггүй болж эхлэв. 2012 оны 3-р сард нэг доллар

1410 төгрөг, нэг тонн цементийн үнэ 120 ам.доллар

байв. 2018 оны 11-р сар нэг доллар 2600 төгрөг,

нэг тонн цемент 60 ам.доллар болов. Цементийн

үйлдвэрүүдийн төслүүд ам.долларын санхүүжилттэй

учир

төгрөгийн

ханшийн

сулралаас

болж

борлуулалтын орлого нь 2 дахин унаж, зээлээ эргэн

төлөхөд хүндрэл үүсч, хөрөнгө оруулалтын өгөөж нь

эрс буурчээ.

Цементийн үйлдвэрийн урсгал зардлын тавны

нэгийг эзэлдэг цахилгааны үнэ зургаан жилийн

дотор 2 дахин өсчээ. 2011 онд цахилгааны тариф

кВ.цаг нь 100 төгрөг байсан бол 2017 оны намар 192

төгрөг болжээ. Төмөр замын тариф сүүлийн 3 жилд

26 хувиар, дизелийн түлшний үнэ 2018 онд 45 хувиар

огцом нэмэгдэв. Тээвэр, түлшний зардал сүүлийн

гурван жилд 25 хувиар өсчээ.

Засгийн газар 2013 онд хөрөнгө оруулалтыг

татварын болон татварын бус замаар дэмжих болж,

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2-т барилгын

материал үйлдвэрлэх төслийн тоног төхөөрөмжийг

гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн

өртгийн албан татварыг тэглэх заалт оруулав. Гэвч

энэ заалтыг Гаалийн ерөнхий газар биелүүлэхгүй

өдийг хүрснээр энэ салбарт хөрөнгө оруулалт хийсэн

аж ахуй нэгжүүдэд их хэмжээний тооцоогүй зардал

гарч, хөрөнгө оруулагчид монголын хууль эрх зүйн

орчинд эргэлзэх болоод байна.

“ХАЛУУРАЛ”

“УГСРАА ЦОХИЛТ”

НИЙТЛЭЛ

ДеФакто