Previous Page  6 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 8 Next Page
Page Background

6

УИХ-ЫН ДАРГА ОГЦРОХ УУ?

Үйл явдлын товч:

УИХ-ын дарга Засгийн газрыг огцруулах бичигт

гарын үсэг зурсан нь ашиг сонирхлын зөрчил

үүсч байна гэж үзэж УИХ-ын 40 орчим гишүүн

хуралдаандаа оролцохгүй байна. Энэ нөхцөл

байдлаас болоод чуулганы ирц бүрдэхгүй байгаа.

Ингээд чуулганаар хэлэлцэх тогтоолын төслүүдэд

40 хүрэхгүй гишүүн л оролцож байна. Уг асуудалтай

зэрэгцээд Ерөнхий сайд Баасан гарагт мэдэгдэл

хийсэн. УИХ-ын даргыг 60 тэрбумын асуудалтай

холбоотой нь үнэн гэж хэлсэн. Үүнээс гадна Тусгаар

тогтнолын ордонд 400-500 хүн цуглаж жагсаал

зохион байгуулах гэж байсныг зогсоосон гэж

хэлсэн. Энэ 400-500 хүн дотор цэрэг, цагдаагийн

байгууллагын албан тушаалтнууд байсан гэдгийг

Ерөнхий сайд өөрөө хэлсэн.

Дүгнэлт тайлбар:

УИХ-ын дарга байна уу, ЗГ огцрох нь зарчмын

хувьд техникийн л асуудал.

ЖДҮХС-ийн хэрэг буюу улс оронд илэрч эхэлсэн,

төрийн түшээд нь зохион байгуулалттайгаар

нийтийн хөрөнгийг завшсан хулгайн асуудлыг

яаж шийдэхийг иргэд харж, хүлээж байна. Энэ бол

2 намаас угшилтай төрийн түшмэдийн хийсэн

хэргийн дөнгөж орой нь. Эх үүсвэр нь бол намын

санхүүжилт. Үүнийг маш зальжин аргаар зохион

байгуулж ирсэн хүмүүс бол энэ хоёр намын

удирдлага.

МАН-ын хувьд бол М.Энхболд, тод гэрч нь

60 тэрбум төгрөгийн бичлэг. Тэд төрийн албан

тушаалыг хориод жил зарж хөрөнгөтэй болсон.

Үүнийг нь намынхаа дарга болоод удаагүй, ЕС

У.Хүрэлсүх “Би УИХ-ын дарга М.Энхболдыг ажлаа

өг гэсэн. Тэр 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Тэр

бол эвлүүлэг биш, Энхболдын яриа мөн. Би намын

даргын хувьд цаашдаа МАНАН бүлэглэлтэй хатуу

тэмцэнэ” гэж мэдэгдсэн.

Уламжлал ёсоороо бол намын дарга нь ЕС болдог.

М.ЭнхболдМУ-ын бүх том албан тушаалыг дамжсан

ч, нэмж Ерөнхийлөгч болох гэж ЕС болохгүй, Их

хурлын дарга болсон. Тэгээд сонгуульд ороод

Х.Баттулгад ялагдсан.

Их хурлын дарга зүгээр нэг албан тушаал биш,

ямархуулийгоруулжбатлуулахдарааллыг сонгодог,

хурлыг хөтөлдөг, хэзээ, хэнийг яриулахыг, яриаг нь

таслахыг шийддэг.

11-р сарын 22-нд 40 гишүүн түүнийг огцруулахгүй

бол хуралдаа суухгүй гэсэн. Гэтэл дараа нь

М.Энхболд “чуулганы хуралдаанд оролцохгүй

байгаа гишүүд төрийн эрхийг хууль бусаар авах

гэж байгаа юм уу” гэж хэлсэн. Энэ бол эрүүгийн маш

том гэмт хэргийн заалт байгаа гэдгийг сануулаад

байгаа байхгүй юу. 40 гишүүнийг хууль бусаар

төрийн эрхийг авах гэж байна гэж хэлж чадаж

байгаа нь их анхаарал татаж байна.

Тусгаар тогтнолын ордонд 400-500 хүн цуглаж

жагсаал зохион байгуулах гэж байсныг зогсоосон

гэж Ерөнхий сайд хэлсэн. Цэрэг цагдаа, хүчний

байгууллагын удирдлагууд аль нэг намын байранд

тусгайлан уулзана гэдэг бол хууль зөрчсөн явдал.

Аль нэг улс төрийн намаас хамааралгүй байх ёстой.

Яг үүнээс болоод энд оролцсон хүмүүсийг ажлаас

нь халах хэрэгтэй гэж бодож байна. МУ-ын аюулгүй

байдлыг хамгаалах ёстой хүмүүс ингээд явж байгаа

ТОЙМ

ДеФакто