Previous Page  8 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 8 / 9 Next Page
Page Background

8

Дефакто тоймын гол агуулгыг

хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com в

ебсайтаас

үзэх боломжтой.

ТОЙМ

ДеФакто

ТӨГРӨГИЙН ХАНШ СУЛАРСААР БАЙХ УУ?

Төгрөгийн ханш суларч байгаад гадаад болон

дотоод гэсэн хоёр хүчин зүйл нөлөөлж байна

гэж харж байна. Гадаад хүчин зүйлийн хувьд

гадаад нөхцөл байдал тогтворгүй болж эхлэж

байна, АНУ Хятадын худалдааны дайн, 260 орчим

тэрбум долларын тарифын асуудал зэрэг нь МУ-д

нөлөөлж байна. АНУ-ын эдийн засаг 2016 оноос

хойш нэлээн сэргэсэн ба АНУ-ын ЗГ-аас төсвийн

тэлэх бодлого явуулсан ба эдийн засаг эрчимжиж,

ажлын байрны тоо эрс нэмэгдсэн байна. Цаашдаа

энэ байдлаараа хэт халж инфляци нэмэгдээд

ирвэл энэ нь АНУ-ын хувьд эрсдэл болохоор

Холбооны Нөөцийн Сангаас (ХНС) 8-р сараас эхлэн

эрчимтэй бодлого явуулж байна. ХНС бодлогын

хүүгээ 2.25 хүртэл өсгөсөн буюу 2015 оны сүүлээр

0.5 хувь байсан шүү дээ. Энэ оны 12-р сард 2.5

хувь, ирэх жил 3 хувь болно гээд зарлачихсан.

Тиймээс долларын ханш тэр хэмжээгээр чангарч

байгаа. Үүний эсрэг маш олон валютууд суларч

байгаа буюу өмнөд хөршөөс эхлээд хойд хөрш,

энэтхэгийн мөнгөн тэмдэгт орж байна. Энэ бол

жил орчим үргэлжилж байгаа үйл явц.

Миний бодлоор төгрөгийн ханш суларч байгаад

дотоод хүчин зүйлийн нөлөө их байгаа юм. Энэ

жил хувийн секторт олгосон зээлийн өсөлт өндөр

байгаа буюу 35-40 хувь хүртэл өссөн байна. Үүнийг

цааш үргэлжлүүлээд байвал дарамт болж хувирна.

Өнөөдрийн байдлаар гадаад валютын нөөц

боломжийн түвшинд байгаа. Олон улсын жишгээр

бол импортын 6 сарын хэрэгцээг хангахуйц байх

ёстой буюу манайх тэр түвшиндээ 3 тэрбум доллар

орчим нөөцтэй байна.

АНУ Хятадын худалдааны дайны сургаар,

ХНС-ийн шийдвэрийн үр дүнд доллар ирээдүйд

чангарна гэсэн төсөөллөөр валютын ханшийг

огцом хөөрөгддөг. Өөрөөр хэлбэл валют зарахгүй,

солихгүй, долларыг нөөцлөх байдлыг эхлүүлэхээр

төгрөгийн хадгаламжтай иргэд тодорхой түвшинд

очоод болгоомжлон бүгд хадгаламжаа доллар

болгох гээд хошуурчихдаг. Энэ нь бүр их дарамтыг

бий болгодог. Хэрвээ энэ байдал үргэлжлээд

байвал Монголбанк хатуу арга хэмжээ авах

хэрэгтэй.

Монголбанк долларыг бага багаар нийлүүлж

байгаа ч гэсэн нөгөө талдаа энэ нь ард түмний

бодит орлоготой холбоотой асуудал шүү дээ.

Төсвийн тэлэлт яваад, зээл их хэмжээгээр гараад

эхлэхээр бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нөхцөл

бүрдэнэ. Иргэд гар дээрээ мөнгөтэй болоод

байхаар худалдан авалт их хийж эхлэнэ. Үр дүнд нь

инфляци өснө, үүний хариуд МБ бодлогын хүүгээ

өсгөнө, бодлогын хүүгээ өсгөвөл банкууд хүүгээ

өсгөнө, иргэдийн орлого буураад явна. Ямар ч

үед энэ бол сайн зүйл биш. Монголбанк мөнгөний

бодлогыг төсвийн бодлоготой уялдуулах хэрэгтэй.

Долларын ханш өссөөр сүүлийн долоо хоногийн дотор 2525-аас 2560 төгрөг болчихлоо.