Previous Page  5 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 9 Next Page
Page Background

5

НИЙТЛЭЛ

ДеФакто

Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгтийн

тогтвортой байдлыг хангах, инфляцийг бага

байлгах үүрэгтэй. Эдүгээ инфляци 6.2 хувьтай

учир 10 хувьтай бодлогын хүүгээ бууруулж,

мөнгөний нийлүүлэлтийг нэмж болох юм. Гэтэл

манай гол экспорт болох нүүрс, зэс, алтны үнэ

буурах хандлагатай байгаа учир бодлогын хүүг

бууруулахыг яарахгүй байна.

Банкууд гадаадаас долларын хямд зээл авч,

дотооддоо доллараар нь зээл олгож байна. Зээл

оны эхнээс 30 хувиар өссөн бөгөөд бүх зээлийн 40

хувь нь долларынх байна. Зээлдэгч, хүү нь бараг

арван хувиар бага учир, орлого нь төгрөгөөр атлаа

доллараар зээл авч байгаа нь ханшид бас нөлөөлж

байна. МБ долларын арилжааны банкуудын

муу зээлийн эрсдлийн санг 120 байсныг 150

хувь болгон, ханшийн зөрүүнээс үүсэх эрсдлийг

хуваалцах, төгрөгийн зээлийг түлхүү олгохыг

дэмжиж байна.

Монголын эдийн засаг 2018 онд таван сарын

өмнөх 3.8 биш, 6.4 хувиар өснө гэж өнгөрсөн долоо

хоногт Азийн Хөгжлийн Банк (АХБ) таамаглажээ.

Эдийн засаг сэргэж байгаа ч банкны чанаргүй,

муу зээлүүд эргэн төлөгдөхгүй байгаа нь анхаарал

татаж байна. Мөн импорт оны эхнээс 40 хувиар

өссөн нь долларын хэрэгцээг өсгөж, ханшийг бас

хөөрөгдөж байна.

Эдийн засаг, нийтийн засаглалын нөхцөл

байдал ийм байхад МБ валютын нөөцөө

багасган интервенц хийх нь нэг талаас

боломжгүй, нөгөө талаас импортын хагас

жилийн нөөцөө хангаж чадахгүй болно.

Монголын Засгийн газар гадаадаас зээлсэн

доллар тутмын тайланг гаргах, үр өгөөжийг нь

нэмэгдүүлэх, нэмж өр тавихгүй байх, төсвийн

зардлаа бууруулж, алдагдалгүй болгох, төрийн

худалдан авалтыг хариуцлагатай болгож, авлигаа

зогсоохгүй бол гадаад, дотоодын өрнөөс гарч

чадахгүй болжЗимбабве, Венесуэлийн замаар орох

магадлал өндөр байна. Төр засаг “хөнжлийнхөө

хэрээр хөлөө жийх” шаардлагатай.

2018.10.03

МӨНГӨНИЙ БОЛОН ТӨСВИЙН БОДЛОГО