Previous Page  4 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 9 Next Page
Page Background

4

НИЙТЛЭЛ

ДеФакто

Монгол улсын гадаад өрийг төлбөрийн чадвартай

нь харьцуулахад дэндүү томорчээ. Өр болон хүүг нь

валютаар төлдөг учир төгрөгийн ханшид сөргөөр

нөлөөлсөөр байна.

Монгол улсын нийт гадаад өр эдүгээ 27.7 тэрбум

америк доллар буюу эдийн засгаасаа даруй 2.5

дахин том болжээ. Үүнээс Засгийн газарт ногдох 8

тэрбум долларын өрийг хүүг нь бууруулан (ОУВС-

ийн хөтөлбөр) зээлийг зээлээр төлдөг боллоо.

Засгийн газрын дотоод өр буурч байгаа ч, МБ-ны үнэт

цаасны хэмжээ илт томрох болжээ. Сарын хугацаатай

Төв банкны үнэт цаас (ТБҮЦ) энэ оны 9-р сарын 10-

ны байдлаар 4.2 их наяд төгрөг болсон нь 2 жилийн

өмнөхөөс 8 дахин томорчээ.

Төр засаг болон Төв банкны өр томорсоор байхад

төсвөө алдагдалтай төлөвлөн, төр орлогоосоо илүү

зарлага гаргасаар байна. Татвар өсч, төсвийн орлого

нэмэгдэж байгаа ч, хамгийн олон ажлын байр бий

болгодог хувийн хэвшлийг агшааж, ажилгүй болсон

иргэд гадаадад гарах боллоо.

Мөн гадаад бондоор хэрэгжүүлсэн төслүүдийн

өгөөжийн тухай Засгийн газар бүрэн тайлан гаргаж

чадахгүй байгаа нь зээлсэн хөрөнгөөрөө хэрэгжүүлсэн

төслөөсөө зээлээ эргүүлэн төлөх чадамжгүй болсныг

илтгэж байна. Засгийн газар олон төсөлд үр ашиггүй,

ихээхэн хөрөнгө зарцуулсан нь хэрэгжээгүй, хэнд ч

хариуцлага хүлээлгэж чадахгүй болсон нь төгрөгийн

ханшийг сулруулж байна.

Төр засгийн удирдлагын авлига, алдаатайшийдвэрээс

үүдэлтэй олон улсын арбитрын шүүхээс ногдуулсан

олон зуун сая долларын торгуулиудыг Монгол улс

төлдөг болов.

Манай эдийн засаг түүхий эдийн үнээс үргэлж

хамаарч ирсэн бөгөөд уул уурхайн бус чиглэлээр эдийн

засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх арга ухааныг одоо хүртэл

олж чадахгүй байна. Ноолуураас гадна бага зэрэг мах

экспортлох болсон ч, дотоодын зах зээлийн үнээр

борлуулж байгаа нь хэтдээ ашиггүй юм.

ДОТООД ШАЛТГААН