Previous Page  6 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 9 Next Page
Page Background

6

Ням гараг бүр VTV телевизээр 19 цагт гардаг Дефакто тоимын эмхэтгэл:

2018.09.30-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

Дефакто Тоймын энэ дугаарт эдийн засагч

Т.Доржханд зочин тоймчоор оролцов.

ТОЙМ

ДеФакто

2019 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОНЦЛОГ

- 2019 оны төсвийн алдагдлыг 1.9 их наяд

төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний

5.4%. 2018 оны төсвийг 2.4 их наяд

төгрөгийн алдагдалтай байхаар тооцож

оруулж ирж байсан.

- Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9.6 их

наяд төгрөг буюу ДНБ-ий 27%

- Зарлагыг 11.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий

32.8%.

2019 оны төсвийн төслийг цаг хугацаанд нь ЗГ-

аас өргөн мэдүүллээ. Хуулийн дагуу бол 12-р сарын

1-ний дотор УИХ хэлэлцэж батлах ёстой.

Саяхан ОУВС-аас гаргасан дэлхийн эдийн

засгийн тоймоор 2019 онд дэлхийн эдийн засагт

нэлээн өөрчлөлт бий болох боломжтой байна

гээд дэлхийн эдийн засгийн өсөлтийг 0.2 функтаар

буулгасан байна. АНУ-ын эдийн засгийн өсөлтийг

0.2 хувиар, Хятадын эдийн засгийн өсөлтийг ч

мөн энэ хувиар буулгасан. Нэгэнт бид дэлхийн нэг

хэсэг тул гадаад эдийн засгийн орчин ямар байх

вэ гэсэн асуулт гарч ирнэ.

Гадаад худалдаа одоогоор тогтвортой байгаа ч

2019 онд бага зэрэг өөрчлөлт орох нь тодорхой

байгаа. Үүнтэй холбоотойгоор 2019 оны төсвийг

нэлээн сайн базаж мэдүүлсэн болов уу гэж бодож

байна. Хамгийн авууштай нь ЗГ төсвийн сахилга

батыг бэхжүүлэхээр ажиллаж эхэлсэн. Ялангуяа

ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд энэ ажил хийгдэж

байгаа. 2019 оны төсвийн алдагдал ДНБ-ий 5.4

хувьтай тэнцүү, хүлээгдэж байгаа гүйцэтгэл 8

хувь, өрийн хэмжээ ДНБ-ий 55.3 хувиар тус тус

туссан байгаа. Төсвийн тогтвортой байдлын тухай

хуулийн тусгай шаардлагад өрийн хэмжээ ДНБ-

ий 75 хувиас доош, төсвийн алдагдал 6.9 хувиас

доош байх ёстой байдаг.

Ирэх жил бүтээн байгуулалтуудыг нэлээн

явуулах ба төсвийн хөрөнгө оруулалтыг өмнөхтэй

харьцуулахад 2 дахин өсгөж байгаа. Томоохон

төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр

гэрээ хэлцэл байгуулчихаад байна. Газрын тос

боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж,

замын төслүүд, аймаг орон нутгийн сургууль

цэцэрлэгийн

барилга

зэргийг

барихтай

холбоотойгоор 2 дахин өсгөж байгаа болов уу гэж

таамаглаж байна.

Сангийн сайдын мэдэгдлээр 1.3 их наяд

төгрөгийг гадаадын зээл тусламжийн эх үүсвэрт

зарцуулах ба энэ нь өмнөх оноос 2 дахин өссөн

дүн гэж мэдэгдсэн. Бид урсгал зардлаа барьж

чаддаггүй ба үр дүнд хөрөнгө оруулалтаа дандаа

царцааж байдаг тул би үүнийг сайн үзүүлэлт

гэж харж байгаа. Бидний зарцуулж байгаа 100

төгрөгийн 20 төгрөг нь л хөрөнгө оруулалт болж

байдаг. Тиймээс үүнийг өсгөнө гэдэг нь нэг талаас

зөв ч хөрөнгө оруулалтын өгөөж талаасаа манай

улс дэлхийд маш доогуур ордог. Австралийн

үндэсний их сургуулийн судалгаагаар бол өмнөх

Өнгөрсөн Баасан гарагт Монгол улсын 2019 оны нэгдсэн төсвийн төслийг УИХ-д өргөн

барьсан. Үүнд 2019 оны төсвийн хүрээний мэдэгдлээс орлогыг 800 орчим тэрбум төгрөгөөр,

зардлыг 600 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.