Previous Page  7 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 9 Next Page
Page Background

7

ТОЙМ

ДеФакто

ЭРДЭНЭТИЙН ХЭРЭГ ЕР НЬ ДУУСАХ УУ?

2016 оны сонгуулиас өмнө Эрдэнэтийн 49

хувийн асуудал гарч ирсэн. 2016 оны сонгуулийн

өмнө ЗГ шийдвэрээ гаргасан. МУ-ын олон улсын

конвенцид зохицуулсан хуулиар бол аливаа улсыг

төлөөлж гэрээ байгуулж байгаа тохиолдолд УИХ

батлаж, ЗГ хэрэгжүүлнэ гэдэг тодорхой заалт

байгаа. Эрдэнэт бол Монгол болон ОХУ-ын хамтын

эзэмшил буюу хамтын гэрээ, олон улсын гэрээгээр

зохицуулагддаг. Их хурлаар орж ЗГ асуудлаа

танилцуулаагүйгээс шалтгаалаад дур мэдэн

шийдвэр гаргаад хувийн секторт өгсөн нь өөрөө

буруу шийдвэр юм. 2 жил дараалан дээд шүүхээр

явж асуудал ньшийдэгдсэн ч гэлээ энэ бол зөв зүйл

биш. Олон улсын гэрээг байгуулахдаа ЗГ төлөөлөх

буюу харилцан бие биедээ бичиг солилцдог. Гэтэл

энэ процесс хийгдээгүй буюу ОХУ-ын нэг компани

МУ-ын ЗГ-т бичиг өгөөд түүн дээрээ үндэслээд

шийдвэр гаргачихсан процесс байгаа. Тиймээс

энэ процессуудаа засч залруулсны дараа иргэдэд

шилжүүлэх асуудал яригдана.

Эрдэнэт бол МУ-ын төсвийг нуруундаа үүрч

явсан, яваа нийт ард түмний өмч бөгөөд зэсийн

үнэ ч гэсэн бусад түүхий эдээс харьцангуй

тогтвортой байдаг буюу тогтвортой орлогыг бий

болгодог. ЗГ аливаа хуулийн этгээд, хувь хүнд

зээлийн баталгаа гаргана гэдэг нь олон улсад

маш ховор үзэгдэл, бүр онцгой тохиолдолд л

баталгаа гаргаж өгдөг. Мөн шийдвэрийг ЗГ

гаргаж, гаргасан шийдвэрийг төрийн өмчийн

хороо баталгаажуулаад удирдамжийг төрийн

өмчийн компанид өгөх ёстой. Тэгэхээр энэ мөн

л хулгай. Асуудал нь энэ өрөө Стандарт банкинд

төлөх ёстой ба энэ нь манай засаглал сул, авлига

ямар хэмжээнд явж байгаагийн үр дүн байхгүй

юу. Тиймээс бид төлбөрийг нь төлөөд дараа

нь тэр мөнгийг хаанаас, хэнээс буцаан авахаа

дотроо шийдэх ёстой. Зээл авсан Батхүү гэдэг

хүн хөрөнгөтэй л байх ёстой ба түүнийг нь олж

илрүүлээд энэ асуудалд оролцож хууль зөрчсөн

хүмүүсээр төлүүлэх арга хэмжээг бүрэн гүйцэд

авах шаардлагатай.

Авлигатай тэмцэх газраас “Стандарт” банкны хэргээр 5 хүнийг шалгаж байгаа бөгөөд

Жаст группийн захирал асан Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ганзориг, Мөнхжаргал,

Амарбат, Галбадрах нар юм. Гадны банкнаас орж ирсэн мөнгө Жаст компани болон түүний

хамаарал бүхий компаниудын үйл ажиллагаанд зарцуулагдсан нь тогтоогдсон. Тиймээс тэдгээр

компаниудад шалгалт хийж байна. Тухайн компанийн салбарууд бүх аймаг сумдад бий. Тэр бүрт

шалгалт хийж байгаа учраас энэ хэрэг удаан шалгагдаж байна гэсэн.

онд хамгийн доогуур үзүүлэлттэй байсан. Улс

төрийн системээс болж хөрөнгө оруулалтын өгөөж

маш муу байдаг.

Татварын багц хуулийг өргөн барьсан ч зарим

нь батлагдсан харин заримыг нь энэ намрын

чуулганаар батлах байх. Татварын байгууллагын

чадавхийг бэхжүүлэх шаардлага байгаа. Мөн

татварын системийг хялбар ойлгомжтой болгох ба

татварын хөнгөлөлт, урамшууллыг дэмжих замаар

татварын суурийг нэмэгдүүлэх шаардлагатай.

Төлбөрийн балансын асуудлаас болж гадаадын

хөрөнгө оруулалт тэрбум хүрэхгүй хэмжээнд явж

байгаа ба Оюутолгойн гүний уурхайн төсөл гээд

300 гаруй сая долларын хөрөнгө оруулалтаас өөр

дорвитой хөрөнгө оруулалт харагдахгүй байна.

Тиймээс ирэх жил аль болох гадны хөрөнгө

оруулалтыг улсдаа чиглүүлсэн, тэдэнд бизнес

эрхлэх боломжийг олгох ба үүний хүрээнд ААНОАТ,

уул уурхайн татвар зэрэгт олон зохицуулалт орсон

байх гэж найдаж байгаа. Ажлын байрыг бий болгох

чиглэлээр жижиг дунд үйлдвэр эрхэлдэг 1.5 тэрбум

төгрөг хүртэлх орлоготой бол орлогын албан

татварыг 1 хувь болгохоор төсөлд орсон байгааг

маш зөв гэж харж байна.