Previous Page  3 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 9 Next Page
Page Background

3

№409 450

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

С

үүлийн өдрүүдэд америк доллартай харьцах

төгрөгийн ханш 3.4 хувиар суларчээ. Нэг

доллар 1999 оны 1-р сард 1000, 2016 оны 5-р

сард 2000, 2017 оны 1-р сард 2500 болтлоо чангарч,

төгрөг суларсаар ирлээ. Сүүлийн хоёр жилд багахан

хэлбэлзсэн бөгөөд хэрэв нэг доллар 2500 төгрөг байх

ханшийг хэвийн, хүний биеийн халуунаар 36 хэм гэвэл

монголын эдийн засаг бага зэрэг халуурч эхэллээ.

Халууныг эмээр түр бууруулж болно. Энэ нь

Монголбанк (МБ) урьдын адил валютын нөөцөө

бууруулж, төгрөгөө татна гэсэн үг. Гэтэл МБ доллараа

бөөндөн зарж, ханшийн уналтыг тэгж зогсоохгүй

байгаа нь олон хүнийг, ялангуяа долларын зээлтэй

компаниудын эздийг ихээхэн цухалдуулж байна.

Халууныг түр бууруулж болох ч, цаад шалтгааныг

арилгахгүйгээр өвчнийг бүрэн эмчлэх аргагүй.

Манай эдийн засаг халуурах болсны

үнэн учрыг нь олж, засахгүйгээр МБ бүх нөөцөө

зарсан ч төгрөг суларч, доллар чангарсаар,

эдийн засаг унасаар байх болно.

АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ

багаар өсгөж 2.5 хувь болгов.

Дээр нь Д.Трампын засаг захиргааны явуулж буй

бодлогын улмаас америкийн компаниуд нутаг руугаа

хөрөнгөө татаж эхэлснээр дэлхий даяар долларын

ханш чангарах боллоо. Туркийн лир, Аргентины песо

жишээ нь өндөр хурдтай унаж байна.

Хойд хөрш гэхэд л барууны хоригт хязгаарлагдаж,

рублийн ханшаа барихын тулд саяхнаас бензин,

түлшний экспортын үнээ өсгөж эхлэв. Урд хөршийн

юань сүүлийн жилд 8 хувь суларсан ч, одоохондоо

нүүрс, зэс, алтны импортын татвараа нэмээгүй ч, квот

тогтоож эхэлжээ.

Гэхдээ төгрөгийн ханш суларч буйн

гадаад шалтгаан нь дотоодтойгоо

харьцуулахад илт бага юм аа.

ХАЛУУРЛЫН ГАДААД ШАЛТГААН

ЭДИЙН ЗАСГИЙН

ХАЛУУРАЛ