Previous Page  8 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 8 / 9 Next Page
Page Background

8

"АЛТНЫ БОССУУД" БА НУУЦ ЭДИЙН ЗАСАГ

Монголбанк өнгөрсөн долдугаар сард 2,132 кг алт

худалдан авснаар энэ оны эхнээс хойш нийт 9.34 тонн

алт худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн

үед 8.94 тонн алт авч байснаас 399 кг-аар их буюу 4

хувиар өссөн үзүүлэлттэй юм. 7-р сарын байдлаар 1

грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 97

883.50 төгрөг байв. Монгол улсын экспортын орлогын

дөрөвний гурвыг нүүрс, зэс, алт авчирдаг. Алт нь

валютын нөөц, монгол төгрөгийн баталгаа болж байгаа

юм л даа. Монголбанк 2005 онд 15 тонн алт худалдан

авсан бол 2010 онд 2 тонн хүртэл буурав. Дараа нь бага

багаар буцаж өссөөр 2017 онд анх удаа 20 тоннд хүрсэн.

Алтыг компаниуд болон хувь хүмүүс олборлодог. Алтны

компаниудыг байгаль орчинд ээлтэй байлгахын тулд янз

бүрээр шахаж болж байгаа. Харин нинжа нарыг шахаж

дийлдэг хүн алга. Шинэ алтны компани гарч ирмэгц, алт

байгаа газрыг мэдмэгцээ л нинжа нарыг оруулчихдаг

“алтны боссууд” байна. Монголын төр засаг хуулийн

дагуу алт олборлох уу, хууль бусаар алт олборлох уу

гэдэг асуултад хариулах ёстой болж байна.

ТОЙМ

ДеФакто

жил даатгуулсан байсан. Гэвч Мандал даатгал компани

миний хохирлыг барагдуулаагүй үйл явдал болж байсан.

Монголын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ нь

2018 оны хагас жилээр 2.5 их наяд болсон ба өнгөрсөн

жилээс 65 хувийн өсөлттэй, ДНБ-ий 10 хувийг хөрөнгийн

зах зээл эзлэж байгааюм. Дэлхийн дундаж бол хөрөнгийн

зах зээл нь ДНБ-ий 115 хувь байдаг. Австрали 114,

Канад 143, Хонг Конг 1274%, Польш 40% байна. Манайх

10 хувь байгаа нь чамлалтгүй эхлэл.

Банк бус санхүүгийн салбарт энэ оны хоёрдугаар

улирлын байдлаар нийт 539 ББСБ үйл ажиллагаа явуулж

байгаагийн дийлэнх буюу 90.9 хувь нь зээлийн үйл

ажиллагаа эрхэлж байна. Нийт хөрөнгийн хэмжээ 1.14 их

наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 33.6 хувиар

өссөн бөгөөд хөрөнгийн өсөлтийн 74.1 хувийг зээлийн

өсөлтөөс бүрдсэн. ББСБ ганцаараа 30 хувь өссөн байгаа

ба банкны зээлийн өгч байгаа хурд нь ББСБ-г гүйцэхгүй

байна л гэсэн үг. Энэ оны эхний хагас жилд бүх банкны

нийт активын хэмжээ 30.2 их наяд төгрөгт хүрсэн байна.

Үүнийг нэг жилийн өмнөхтэй харьцуулвал 13 хувиар

өссөн дүн. 30 их наяд төгрөгийн хагас нь дотоод зээл, бүх

зээлийн 1.3 хувь нь чанаргүй зээл. Монголын банкуудын

ихэнх зээл 1 жилээс их хугацаанд байдаггүй тул банк

мөнгөний зах зээлд байгаа. Мөнгөний зах зээл анх удаа

ДНБ-ээс давсан буюу (2017 онд ДНБ 27.2 их наяд төгрөг)

банкны мөнгө 10 хувиар илүү явж байна. Францад гэхэд

л банкуудын нийт актив эдийн засгаасаа 4 дахин том

байдаг, Англид 3.7 дахин том, Орост 90 хувьтай тэнцдэг

ба МУ-д 110 хувьтай тэнцэж буюу Чили улстай тэнцэж

байна.

Хадгаламж, зээлийн хоршооны салбарт нийт 289

хоршоо хоёрдугаар улиралд үйл ажиллагаа явуулжээ.

Салбарын нийт цэвэр ашиг 1.1 тэрбум төгрөгт хүрсэн

нь өнгөрсөн оны мөн үеэс 30.6 хувиар буурсан байгаа

бол нийт орлого 37.4 хувиар өсөж 19.3 тэрбум төгрөг

буюу сүүлийн 10 жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн

байна.

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх боломжтой.