Previous Page  3 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 9 Next Page
Page Background

3

НИЙТЛЭЛ

ДеФакто

Монгол улсын экспортын орлогын дөрөвний

гурвыг нүүрс, зэс, алт авчирдаг. Монголбанк 2005

онд 15 тонн алт худалдан авсан бол 2010 онд 2

тонн хүртэл буурав.

Дараа нь бага багаар буцаж өссөөр 2017 онд анх

удаа 20 тоннд хүрэв. Энэ хүчтэй уналт ба сэргэлтийг

төрийн татварын бодлого “бүтээжээ”.

Алтыг компаниуд ба хувь хүмүүс олборлодог.

2006 оноос гэнэтийн ашгийн татвар бий болгож 68

хувийн татвартай болгосноор алтны салбар нууц

байдал руу гулсан оров. Мөн аж ахуйн нэгжийн

жилийн орлого 3 тэрбумаас давсан бол 25 хувийг

нь татварт авч байсан тул компаниуд алтаа хувь

хүнээр дамжуулан Монголбанкинд өгөх болов.

Ашигт малтмал ашигласны төлбөр 5 хувь байсан

нь бас нөлөөлөв. Алтыг хууль бусаар хил давуулдаг

болов. Улсын алтны нөөц багасч төгрөгийн ханш

унав.

Төр бодлогоо өөрчилж 2010 оноос гэнэтийн

ашгийн татварыг цуцлаж, алтны хувьд ашигт

малтмал ашигласны төлбөрийг 2.5% болгон

бууруулж, аж ахуйн нэгжийн орлогын дээрх

татварыг таван жилээр тэглэснээр иргэд алтаа

Монголбанкинд худалдах нь жилээс жилд

нэмэгдсээр 2017 онд дээд амжилт тогтоож, 20

тоннд хүргэв.

Хувиараа алт олборлогчид эдүгээ монголын

хөдөлмөрийн зах зээлийн томоохон хэсгийг нэгэнт

эзлэх болжээ.

Өнөөдөр албан бүртгэлтэй 8000, бүртгэлгүй

гучаад мянган “нинжа” монголын өргөн уудам

нутгийн хаана л алтны сураг гарна тийшээ

царцаа шиг сүрэглэн нүүж, унтаж амарахыг

умартан, уралдан алт ухаж, “гэдсээ өлсгөхгүй,

гэртээ харихгүйгээр” донтсоор байна.

Монголын “алтны халуурлын” ул мөрийг Заамар,

Сүмбэр, Мандал, Бигэр, Ургамал зэрэг олон арван

сумын нутагт үлдээсэн нүх, унаж үхсэн малын сэгээс

тод харж болно.

Нинжа нар өдөртөө олсон будаа шиг алтаа

шөнөдөө борлуулж, маргааш нь улам том алт

олохыг мөрөөдөн улайран дайрдаг. Нинжа нарын

жинхэнэ эзэд алтыг нь бэлэн мөнгөөр газар дээр

нь худалдан авдаг “нууц ноёд” ажээ. Нууц ноёд

алтаа бөөгнүүлэн цутгаж, аль нэг хүний нэрээр,

зөвхөн 2.5 хувийн татвар төлөөд л Монголбанкинд

олон улсын үнээр зарж байна.

Байгаль хамгаалах, нөхөн сэргээх тухай нинжа

нартай орон нутгийн удирдлага яриа ч гаргадаггүй,

ихэнхдээ орон нутгийн удирдлага өөрсдөө энэ

халуурлыг эхлүүлдэг, эсвэл дэврүүлдэг болчихоод

байна.

Алтыг хэн яаж олборлосныг шалгаж

магадлахгүйгээр, татваргүй шахуу худалдан

авч улсдаа үлдээх бодлогыг л монголын

төр барьж байна. Төр өөрөө хууль журмаа

мөрдүүлж чадахгүй, алтаа л алдахгүйн төлөө

татварын хөнгөлөлт тусгайлан олгох болсон

нь монголын “алтны халуурлын” онцлог юм.

АЛТ БА ТАТВАР