Previous Page  7 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 9 Next Page
Page Background

7

Ням гараг бүр VTV телевизээр 19 цагт гардаг Дефакто тоимын эмхэтгэл:

2018.08.19-ний дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

ЗТХЯ-НЫ ЭРГЭН ТОЙРОНД

БАНКНААС БУСАД САНХҮҮГИЙН САЛБАРУУД ӨСӨЛТТЭЙ АЖИЛЛАЖЭЭ

8-р сарын 9-ний оройн 21:45 цагт СБД-ийн 1 дүгээр

хороонд байрлалтай Зам Тээврийн Хөгжлийн Яамны

байрны гадаа хүн нас барлаа гэх дуудлага 102 утсанд

ирсэн. ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод

аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд

Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал

халдсан. Шүүхээс түүнийг 30 хоног цагдан хорих

шийдвэр гаргасан. Энэ хэрэг МУ-ын боловсон хүчний

чанар чансааг харуулж байна. Төрийн яамдын газрын

дарга нар гэдэг чинь сайдын дараа орох том албан

тушаал шүү дээ. Хамтран ажиллаж байсан хүнээ цохиод

амийг нь бүрэлгэчихсэн байхад хүмүүс хараад зогсож

байсан гэж байгаа. Нүдэн дээр нь хүн алж байхад хүртэл

хөдлөхгүй байгаа нь хүний мөс чанарын асуудлыг

хөндөж байна.

Б.Махбал ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын

газрын даргын албан тушаалд 2017 оны 12-р сарын 28-

нд томилогдсон. Өмнө нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн

яаманд Газрын даргаар ажиллаж байгаад Д.Сумъяабазар

сайдын тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөнөөр тус

яаманд ажиллах болж байсан. Б.Махбалын мэдүүлсэн

2017 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн дагуу тэрээр

хадгаламжиндаа 117 сая төгрөгтэй, 1.57 тэрбум

төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бөгөөд гэр бүлийнх нь

жилийн орлого 229 сая төгрөг.

Чөлөөт зах зээлийн нэг эрх чөлөө нь хүн болгон

баяжиж болно. Гагцхүү олж байгаа мөнгө нь хууль

журмын дагуу л байх ёстой. Хууль журмын дагуу биш

бол хэнийг ч болов зогсоох нь төрийн үүрэг. Тийм ч

болохоор бүх төрийн албаны ажилтны хөрөнгө орлогын

мэдүүлгийг авдаг. Б.Махбал хэмээх энэ хүний орлогын

мэдүүлгийг харахад орлогоос гадна Б.Лхамсүрэн гэдэг

хүнээс авсан 500 сая төгрөгийн зээлтэй байна лээ. Энэ

хүн төрд ажиллаж байсан хүн бөгөөд яах гэж зээл авсан

нь сонирхолтой байгаа юм. Авсан зээлээ ямар бизнест

ашигласан бэ? Тэр бизнес нь төрийн захиргааны ажил

хийж байгаатай нь холбоотой юу?

Засгийн газар өөрийн мэдлийнхээ хүрээнд Зам

тээврийндэдсайд,төрийннарийнбичгийндарга,газрын

дарга нарыг ажлын алдаа дутагдал гаргасан үндэслэлээр

үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин сайд Ж.Бат-Эрдэнийг

чөлөөлөх эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэн

шийдвэрлэнэ. Одоогоор Шадар сайд Ө.Энхтүвшин

ЗТХ-ийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа.

Тэрбээр ЗТХЯ-ныБодлого, төлөвлөлтийн газрын даргаар

ажиллаж байсан Р.Мэргэнийг Төрийн нарийн бичгийн

даргын албан үүргийн түр хариуцагчаар томилсон. Энэ

чөлөөлөгдөж байгаа хүмүүс нь дахиж төрийн албанд

орж ирэх байх л даа. Тэгээд ч яг тэр хүн амины хэрэгт

шууд оролцоогүй л бол хүний бусад эрхэд халдах хэцүү.

Мөн Ерөнхий сайд өөрийн сайдаа авч ч чаддаггүй,

халж ч чаддаггүй тогтолцоог харуулж байна. Үнэн

хэрэгтээ МУ-ын Ерөнхий сайд 76 хүн болсон. Үр дүнд

нь монголын гүйцэтгэх засаглал ямар ч эрх мэдэлгүй,

зөвхөн 76 хүний хүссэн зүйлийг л хийдэг.

Монголчууд ба төрийн албан хаагчид даруу төлөв

байх хэрэгтэй.

Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны, даатгалын,

банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн

хоршооны салбарын 2018 оны 2-р улирлын статистик

үзүүлэлтүүдийг танилцуулсан.

Санхүүгийн зах зээлийг мөнгөний ба хөрөнгийн зах

зээл гэж 2 хуваадаг. Мөнгөний зах зээл нь 1 жил ба

түүнээс бага хугацаанд мөнгө өгч авдаг зах зээл байдаг

бол хөрөнгийн зах зээл урт хугацааных. Даатгалын

компаниуд урт хугацаанд мөнгө эргэлдүүлдэг тул

хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд голлох үүрэгтэй

байдаг.Даатгалынсалбарыннийтхөрөнгийнхэмжээ13.1

хувиар өсөн, 282.2 тэрбум төгрөгт хүрснээс 80.4 хувийг

ердийн даатгалын компаниудын хөрөнгө, 16.6 хувийг

давхар даатгалын компани, 3.0 хувийг урт хугацааны

даатгалын компаниуд бүрдүүлжээ. Энэ бол муугүй өсөлт.

Гэхдээ Люксембургт даатгалын компаниудын хөрөнгө

нь эдийн засгаасаа 4 дахин том, Англид 1.7, Франц 1.7,

Герман 70%, Финлянд 30%, Монголд 1.2% байна. Энэ

нь даатгалын салбарт өсөх хөгжих ямар их боломж

байгааг харуулж байгаа юм. Даатгалын салбар итгэл

дээр суурилдаг. Гэвч одоогоор миний хувьд даатгалын

компанид итгэхэд хэцүү байна л даа. 2 жилийн өмнө

5 настай машиныг маань хулгайлсан ба тэр машин 3