Previous Page  5 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 9 Next Page
Page Background

5

Ч

өлөөт, шударга өрсөлдөөнийг бүрдүүлсэн

зах зээлийн эдийн засагт хүн бүр

өрсөлдөөндоролцох,улмаарэдийнзасгийн

амжилт гаргаж, чинээлэг амьдрах боломжтой байх

ёстой. Чингэхдээ төрийн хууль нь бодит үр дүн,

амжилтын өрсөлдөөнийг нөхцөлдүүлж өгөх ёстой

байдаг. Иймээс төрийн гүйцэтгэх нэг гол үүрэг

бол бодит ажил хийж, бодит үр дүн гаргахгүй байж

зүгээр суугаад мөнгө олох, бусдыг мөлжих хандлага

буюу шударга бус өрсөлдөөнийг хязгаарлаж, хорих

явдал юм.

Өрсөлдөөнт эдийн засгийн тогтолцооны сул тал

нь өнөөдөр олсон байр суурь нь маргааш үгүй

болж болно.

Энэ баталгаатай бус байдал нь байнга

хөгжих, хөдөлмөрлөх, идэвхтэй байх шахалт

болдог тул зүгээр суугаад мөнгө олох хүсэлтэй

хүмүүст тун зохимжгүй тогтолцоо.

Даруухан, энгийнийг нь гайхан шагширдаг

гадаадын

саятан

хөрөнгөтнүүдийг

ийм

баталгаагүй, байнга ажиллуулдаг шахалттай

тогтолцоо нь төрүүлж, хүмүүжүүлж байдаг. Энэ

баталгаагүй тогтолцооны хамгийн гайхамшигтай

давуу тал бол шинээр сэтгэн бодох, шинийг

бүтээх, өрсөлдөх, уралдах хүч чадал, тэмүүллийг

урамшуулж байдаг явдал. Өрсөлдөөнт эдийн засаг

нь феодалын дарангуйлал, социализм нэртэй

нэг намын дарангуйлал, зах зээлийн эдийн засаг

нэртэй нам-компаниудын хуйвалдааны сүлжээний

тогтолцооноос хамаагүй дээр тогтолцоо. Учир нь

эдгээр дарангуйлал, хуйвалдааны тогтолцоонд

цөөн хэд нь улс орны баялагийг дангаар захирч,

дийлэнх олонх нь муу цалинтай, итгэл найдвар,

сонголт багатай амьдрах ёстой болдог. Орчин

цагийн нүүдэл суудал, гадаад руу дайжих хүслийг

энэ дарангуйллаас зугтаах нэг оролдлого гэж

тайлбарлаж болно.

Социалист тогтолцоо нуран унаад 26 жил болж

байгаа хэдий ч ихэнх монголчуудын хувьд төр

нь чөлөөт, шударга өрсөлдөөнийг нөхцөлдүүлэх

ёстой гэсэн ойлголт бүдэг бадаг хэвээр л байна.

Бодит үр дүн, бодит хөдөлмөр, өрсөлдөөнт

тогтолцоог бүрдүүлэх сэтгэлгээ дутаж байгаагийн

нэг жишээ нь өнөөгийн

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль .

Барааны тэмдгийн хууль нь бүтээгдэхүүн,

үйлчилгээнийнэр, шошгыг улсадбүртгүүлэх замаар

тэрхүү нэр, шошгыг дангаар эзэмших боломжийг

олгодог. Бат хэмээх сэргэлэн залуу “БАТЫНХ”

гэдэг нэрийг хаалга, цоожны үйлчилгээ үзүүлэхэд

зориулж Оюуны өмчийн газар бүртгүүлээд,

Цолмон, Жавхаа гэх мэт бусад сэргэлэн залуус

“БАТЫНХ”, “БАТЫНХАА”, “БАТЫНХ ШҮҮ”, “ЖИНХЭНЭ

БАТЫНХ” гэсэн нэртэй хаалга, цоожны үйлчилгээг

үзүүлэхийг хориглож, дуурайн хийснийг “бут авах”

боломжтой болох ёстой юм л даа.

Бараа, бүтээгдэхүүний нэр, шошгыг дангаар

өмчлөх эрхийг жишээ нь Европт хуулийн

давхар шаардлага, шахалтгүйгээр төрөөс

зүгээр өгдөггүй. Тухайн барааны тэмдгийн

өмчлөгч нь бараа, үйлчилгээ санал болгож,

улсын эдийн засагт оролцож, идэвхтэй

байх үүрэгтэй байдаг.

БАТ нь “БАТЫНХ” гэсэн шошготой хаалга,

цоожоо үйлдвэрлэх ёстой, түүнийгээ худалдах

үүрэгтэй. Барааны тэмдгийг бүртгүүлсний дараа

таван жилийн дотор хаалга, цоожоо үйлдвэрлэж

эхлээгүй бол “БАТЫНХ” гэсэн шошгын эрхээ алдаж,

улсын бүртгэл нь цуцлагдаж, өөр бусад хэн нэгэн

Дэлгэрийн Уянга

Өмгөөлөгч, хууль зүйн доктор

НИЙТЛЭЛ

ШОШГО ЗАРААД

БАЯЖМААР БАЙНА