Previous Page  6 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 9 Next Page
Page Background

6

ийм нэрийг дахин бүртгүүлэх боломжтой болдог.

Үүнийг “хэрэглэхгүй бол хүчингүй болох” нөхцөл

гэдэг.

Монголын хувьд Барааны тэмдгийн хуульд

“хэрэглэхгүйбол хүчингүйболно” гэсэнзүйл заалтыг

оруулж өгөөгүйн дээр өнөөдөр Барааны тэмдгийн

бүртгэл, шүүлт, хүчинтэй хугацааг сунгахад улсаас

маш бага хураамж авдаг. Улс бүхэл бүтэн нэр,

шошгын өмчлөх эрхийг үнэгүй шахам бэлэглэж

байна. Энэ тогтолцооны үр дүнд бүтээгдэхүүн,

үйлчилгээ санал болгож, улсын эдийн засгийн

амьдралд идэвхтэй оролцож, ажил хийх хүсэлгүй

атлаа шошгоор баяжих хүсэлтэй хүмүүсийн тоо

олширсоор байна.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, худалдааныхан

өөрийнх нь худалдсаар ирсэн бүтээгдэхүүн,

үйлчилгээний нэр, шошгыг өөр нэг нь Оюуны

өмчийн газар очоод аль хэдийн бүртгүүлчихсэн

байхыг нэгэн өдөр олж мэдэх эрсдэл үүсэж байна.

Ийм тохиолдолд эдгээр үйлдвэрлэгч, худалдаачид

тэдгээр бүртгэлийн эзэдтэй барааны тэмдгийн

эрх шилжүүлэх эсвэл зөвшөөрөл авах хэлэлцээр

хийхээс өөр аргагүй байдалд ордог. Шинээр

бизнес нээсэн эрч хүчтэй залуус бизнес хийхгүй,

ажил хийхгүй байж шошго зараад, бусдыг мөлжих

хүсэлтэй компанийн захирал гэгчтэй маргалдаж,

цагаа дэмий алддаг. Үүний дээр барааны тэмдгийн

бүртгэлийн эзэн болсон нь “мөнгө” гэж хардаг

хүмүүс ингэж бодож байгаагаасаа ичих ч үгүй хэлнэ,

“би эрхтэй” гэж дайрна. Зүгээр сууж байгаад шошго

зараад, бусдыг мөлжөөд амьдрах боломжийг хууль

нь олгож байгаа юм чинь арга ч үгүй биз. Тэр ч

бүү хэл ямар нэг бусдад танигдаж, хайрлагдсан

бүтээгдэхүүний брэнд монголын зах зээл дээр бий

болгоогүй байж “лицензийн гэрээ” байгуулж, жил

бүр лицензийн хураамж авах “мөрөөдлөө” албан

ёсоор, бат итгэлтэйгээр гэрээний нөхцөл болгож

санал тавина.

Шошго зараад мөнгө олох итгэл нь

тамга, албан тушаал зараад баяжих эсвэл

зүгээр сууж байгаад уул уурхайн хишиг

хүртэх ерөнхий хийрхлийн өөр нэг

биежсэн хэлбэр бололтой юм.

Мөн бодит үр дүн, эдийн засгийн хувь нэмрийг

урамшуулах чөлөөт, шударга өрсөлдөөний

сэтгэлгээ, тогтолцоо бүрэлдээгүй байгаагийн нэг

тод жишээ.

2018 оны 8-р сар

НИЙТЛЭЛ