Previous Page  4 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 9 Next Page
Page Background

4

ИЛ БА ДАЛД ЭДИЙН ЗАСАГ

НИЙТЛЭЛ

ДеФакто

Алтны татвар өндөр бол алт олборлогчид

Монголбанкинд зардаггүй, хилээр нууцаар гаргаж,

мөнгө бараа болгон хувиргаж буй нь хувь хүнээр

дамжуулан ганзгын худалдааг улам бүр хөгжүүлэхэд

хүргэжбайна. Алтийнхүүбанкаардамжихгүйбайгаа

учир мөнгөний эргэлт удааширч, далд эдийн засаг

тэлдэг. Ганзгын наймаачид татвар төлдөггүй учир

далд эдийн засаг улам хүчтэй болсоор байна.

Харин ил эдийн засаг буюу бүртгэлтэй бизнесүүд

ажил олгосныхоо төлөө ажилчдын нийгэм эрүүл

мэндийн даатгал, хувь хүний орлогын албан

татвар гэх мэт цалингийнх нь гуравны нэгийг төрд

шилжүүлдэг. Ганзгын наймаачид ямар ч татвар

төлдөггүй мөртлөө бүх татвараа төлсөн хүний

адил эрүүл мэндийн даатгалд хамрагддаг. Үр дүнд

нь эрүүл мэндийн даатгалын төлбөр нь аманд ч,

хамарт ч хүрдэггүй.

Алтны нууц ноёд улам томорсоор эдүгээ

улс төрийн намуудын нууц санхүүжүүлэгчид

болоод байна. Нэгэнт л хөгжмийг нь захиалсан

учир монголын газар нутаг дээрх баялагийн

олборлолтын зөвшөөрлийг төв нь үү, эсвэл орон

нутаг нь шийдэх үү гэдгийг тэд зохицуулж эхэлжээ.

Ямар хууль батлах, эсвэл хойшлуулахыг ч тэд

удирдаж байгаа бололтой.

Засгийн газрын шийдвэрээр бичил уурхайгаар

ашигт малтмал олборлох журам батлаж,

нинжа нарт алт ухах зөвшөөрлийг сум,

дүүргийн засаг дарга нь олгох эрхтэй болжээ.

Энэ зөвшөөрөл олгох нэрийдлээр зарим сум,

дүүргийн засаг дарга авлига авдаг,

өөрсдөө ч алт ухдаг болов.

Орон нутгийн иргэдийн хурлын гишүүд бие

даасан улс мэт авирлах болжээ. Жишээ нь

Өмнөговь аймгийн нэгэн засаг дарга “аймгийнхаа

газар нутгаас олдсон байгалийн аливаа баялаг

юун түрүүн Өмнөговьчуудад хамаарна” гэж хэлж

байв. Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн

хурлаас тус аймгийн нутаг дэвсгэрээс уурхайн

зориулалттай ус хэрэглэхийг хориглосон шийдвэр

гаргаж байсан.

Ард түмний нэрийг барьж нинжа нарыг

турхирдаг бүлгүүд бий болжээ. Хөвсгөл, Сүхбаатар,

Баянхонгор аймгуудад нинжа нар уул уурхайн

компаниуд руу дайралт хийж алт олборлож байлаа.

Алтны нөөц нь тогтоогдсон уурхай хаана л байна

тэнд нинжа нарын бүлгүүд аль хэдийн очдог

болов. Олборлолтоо ч эхлээгүй байсан Степ Голд

компанийн уурхай дээр нинжа нар бүлэглэн дайрч,

ажилтнуудыг нь хөөснөөс болж Торонтогийн

хөрөнгийн бирж дээр хувьцааны үнэ эрс унасан

юм.

Ноён уулын алтны олборлолт гацсаныг

“хууль хүчнийхэн, тэр дундаа цагдаагийнхан

холбогдсон” гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн

сайд Д.Сумъяабазар бөөрөнхий мэдээлэл хийжээ.

Цагдаа, хүчнийхэн нууц ноёдод ийнхүү үйлчилж

байгаа ажээ.

Эдүгээ Монгол улсын иргэд ч, төр засаг нь ч

бүхэлдээ “алтны халууралд” орчихоод байна. Төр

засаг хууль журмаа сахиулж, бизнесийн орчин

сайжирч, төрийн нэрээр түшмэд бизнес эрхлэхээ

зогсоож, хувийн хэвшил чөлөөтэй өрсөлдөж

эхэлбэл бизнес тэлж, ажлын байр нэмэгдсэнээр

нинжа нар гэртээ харьж ажилтай болох юм.

2018.08.23