Previous Page  7 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 8 Next Page
Page Background

ТОЙМ

ДеФакто

Дефакто тоймын гол

агуулгыг хураангуйлан бэлтгэв.

Тоймын бүрэн эхийг

www.jargaldefacto.com

вебсайтаас үзэх боломжтой

БОЛОВСРОЛ ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ?

ВЕЙСЭЛ АКЧАЙН ХЭРЭГ ЮУ БОЛЖ БАЙНА ВЭ?

Төрийн өмчийн их, дээд сургуулиуд 2018-2019 оны

хичээлийн шинэ жилд сургалтын төлбөрөө 6.5-16.5

хувиар нэмнэ гэж байна. Дээд боловсролын байгууллагын

сургалтын төлбөрийн асуудлыг хуулиараа Удирдах зөвлөл

нь шийддэг. Улсын хэмжээнд нийт 96 их дээд сургууль

байгаагийн 18 нь төрийн өмчийн сургууль. Нийт 155.000

оюутан сурдгаас бараг 90 мянга нь эдгээр 18 сургуульд

суралцдаг. Эдгээр 18 сургуульд 8100 гаруй багш ажиллаж

байгаа. Сургалтын төлбөрийн нэмэгдэл нь энэ олон хүний

амьдралтай хамаатай асуудал учраас хариуцлагагүй

хандах ёсгүй.

Одоогийн байдлаар сургалтын төлбөрөө нэмэх хүсэлт

ирүүлээд байгаа сургууль:

• Монгол Улсын Боловсролын Их Сургууль: 126.000-

177.000 төгрөг (хамгийн бага)

• Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль:

159.000-299.000 төгрөг

• Монгол Улсын Их Сургууль: 200.000-386.000 төгрөг

• Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль: 251.000-

327.000 төгрөг (хамгийн их)

2017 оны байдлаар төрийн өмчийн их дээд сургуулиудын

хичээлийн нэг кредит цагийн төлбөр нь 50-100 мянган

төгрөг байна. Хамгийн өндөр нь МУИС, АШУҮИС, СУИС.

МУ-ын боловсролын салбарын бодлого нь сайн биш ба

МУ-ынЗГболовсролдхамгийнхариуцлагагүйханддаг газар

мөн. Одоо төрийн өмчийн их, дээд сургуулиудад олгодог

тогтмол зардлуудаа олгож чадахгүй байгаа. 2017 оны

байдлаар төрийн өмчийн их, дээд сургуулиудын тогтмол

зардлын 21 тэрбум төгрөгийн санал оруулахад эдийн

засгийн хүндрэлтэй байна гээд 2.1 тэрбумаар л батлагдсан

гэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд

боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан

хэлсэн. 21 тэрбум төгрөг гэж санал оруулаад байхад 10

дахин багасгаад өгч байна. Хагасыг нь төсвөөс, хагасыг нь

төлбөрөөс ав гэсэн хэрнээ өөрсдийн хувиа олгохгүй луу

унжиж байгаа төр засаг. Холимог санхүүжилтийн хэлбэр

чинь бантан болгоод байгааг анхаарах хэрэгтэй. Эсвэл энэ

сургуулиудыг хурдхан хувьчлах хэрэгтэй шүү дээ. Норвеги,

Финлянд, Дани зэрэг орнууд дээд боловсролыг үнэгүй

болгосон. Энэ нь дээд боловсролтой холбоотой тэр том

зардлыг төсөв тэр чигээр нь хариуцдаг гэсэн үг.

Дээд сургуулиудыг санхүүжүүлдэг бас нэг эх үүсвэр нь

хандивын сан байж болдог. Тухайн сургуулийг төгссөн

хүмүүс сургуульдаа мөнгө өгдөг. Тэгснээр тухайн хүнийг

татвараас чөлөөлдөг механизм хэрэгтэй байна. Энэ

механизм байхгүй болохоор арилжааны банкууд, том

компаниуд тэтгэлэг өгөх нэрээр реклам хийдэг. Маркетинг,

хандив гэдэг чинь 2 өөр асуудал байхгүй юу. Хандив нь

заавал нэр нүүрээ хэлэхгүйгээр, хариу нэхэхгүйгээр өгч

байгаа мөнгө шүү дээ.

Сургалтын төлбөрийн зээл үргэлжилнэ гэж байгаа.

Зээлийн нөхцлийг хөнгөвчилж, чөлөөлж өгсөн. Банкинд

ямар нэгэн барьцаагүй, хүүгүй зээлийг түргэн хугацаанд

олгодог боллоо гэсэн. Хорвоо дээр үнэгүй юм гэж байхгүй,

харин үнэгүй юм байдаг гэж боддог хүмүүс л байгаа. Үнэгүй

юм гэдэг чинь төсвөөс өгч байна аа гэсэн үг буюу та

бидний татвараас л өгч байна гэсэн үг.

Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирал БНТУ-

ын иргэн Вейсел Акчайг (Veysel Akcay) 7 дугаар сарын 27-

ны өдрийн өглөө үл таних хүмүүс хулгайлсан хэрэг гараад

9 хоног өнгөрч байна.

Албан бус орчуулга

2018 оны 7 сарын 30-ны өдөр

МОНГОЛ УЛСАД ОРШИН БАЙГАА ФЕТО БАЙГУУЛЛАГЫН ТАЛААРХИ

МЭДЭЭЛЭЛТЭЙ ХОЛБОГДУУЛАН БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН

ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ХАМИ

АКСОЙГИЙН ӨГСӨН ХАРИУЛТ

ФЕТО террорист байгууллага нь Монгол Улсад өргөн цар хүрээг хамарсан үйл

ажиллагаа явуулдаг төдийгүй Монгол улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсан

террорист бүтэц юм. Бид уг террорист байгууллагатай холбоотой Турк Улсын

болгоомжлол болон цаашид гарч болох үр дагавар, хүлээлтийг монголын талын эрх

баригчидтай байнга хуваалцсаар ирсэн билээ.

ФЕТО байгууллагын гишүүдийг шударга шүүхийн өмнө шүүх нь бидний хувьд

зүй ёсны

хүлээлт юм. Харин Монгол Улсын зүгээс уг байгууллагын эсрэг чухам ямар

арга хэмжээ авах нь Монгол Улсын Засгийн газрын эрх юм. Турк Улс нь бусад улсын

дотоодын аюулгүй байдлын төлөө авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хөндлөнгөөс

оролцдог улс биш.

Тиймээс ч өнгөрөгч Баасан гарагт Монгол Улсад болсон үйл явдлыг хүн

хулгайлах үйл ажиллагаа хэмээн нэрийдэж байгаад БНТУ гүнээ харамсаж байна. БНТУ

эдгээр үндэслэлгүй мэдээллүүдийг эрс няцааж байна.

Туркийн Гадаад хэргийн яам Анкара дахь Монгол Улсын Элчин сайдыг дуудаж

уулзсан бөгөөд Турк Улс өөрийн байр сууриа илэрхийлж, монголын талын эрх

баригчдын хандлагыг хүчтэй эсэргүүцэж байна.

Иймд, ФЕТО байгууллагын Монгол Улсад явуулж буй худал мэдээлэл түгээх,

олон нийтийг санаатайгаар төөрөгдүүлж улмаар олон нийтэд нөлөөлөх үйл ажиллагаа нь

нөхөрсөг монголын ард түмэнд аюулын харанга дэлдэж байгаа явдал хэмээн үзэж байна.

ФЕТО террорист байгууллага болон түүний Монгол дахь тархалтыг зогсоох

шаардлагатай арга хэмжээг Монголын эрх баригчид авна гэдэгт найдаж байна.

Дээрх мэдэгдлээс харахад ФЕТО гэдэг байгууллага

хийсэн буюу манипуляци хийж байна гэж мэдэгдсэн байна.

Тэдний төр оролцоогүй, манай төр оролцоогүй юм бол хэн

оролцсон бэ? МУ-д хүн хулгайлдаг бүлэг хүмүүс байгаа юм

уу? Яаж тэр онгоцтой холбоотой юм бэ? Гэдэг асуултууд

бүрэн тайлбар нэхэн хүлээсээр байна. Яг энэ юу болсон

бэ гэдэг талаар цагдаагийн газар хэрэг нээгээд шалгаж

байгаа. Үүний хариуг ард иргэдэд хурдан мэдээллэхийг

цагдаагийн газраас иргэд шаардах ёстой.

МУ-ын Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатар Монгол

Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Р.Болдыг эх орондоо

дуудсан гэж байгаа. Гэхдээ элчин сайд ирж уулзаад яана

гэж?

7