Previous Page  6 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 8 Next Page
Page Background

Ням гараг бүр VTV телевизээр 19 цагт гардаг Дефакто тоимын эмхэтгэл:

2018.08.05-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ 7.2% БАЙНА

Инфляци гэдэг нь үнийн хөөрөгдөл юм. Жишээ нь 1990

онд хуйцаа 6 төгрөг, дундаж цалин 500 төгрөг байсан бол

2018 онд хуйцаа 12.000 төгрөг, дундаж цалин 900.000

төгрөг болсон. Үүнээс харахад яг ижил хоолны үнэ 2000

дахин өссөн байгаа бол цалин 1800 дахин өсчээ.

Монголбанкны гаргасан инфляцийн зорилтот түвшин

8 орчим хувь. Одоо хэрэглээний үнийн индексээр (ХҮИ)

илэрхийлэгдсэн Улсын инфляци 7.2 хувь буюу зорилтот

түвшинд нь байна. Уг нь инфляци жилийн 2 хувь байхад

эдийн засаг хэвийн явж байна гэж үздэг. Гэхдээ манай

улсад инфляци 8 битгий хэл уг нь 5 хүрэхгүй байвал сайн

байгаа.

Хэрэглээний үнийн индекс нь инфляцийг хэмжих олон

аргын нэг бөгөөд үүнд өрхийн хэрэглээний индекс,

үйлдвэрлэгчийн үнийн индекс гэж байдаг. Үйлдвэрлэгчийн

үнийн индексийг МУ гаргадаггүй ба харин хэрэглэгчийн

үнийн индексийг ашиглан хэмждэг байна. ХҮИ нь өрхийн

хэрэглээний сагсанд байгаа бараа үйлчилгээний үнийн

түвшний өөрчлөлтийн жигнэсэн дунджийг гаргахыг хэлж

байгаа юм. МУ энэхүү хэрэглээний сагсанд 344 бараа

хийдэг ба тодорхой хугацааны давтамжаар сагсан дахь

бараа өөрчлөгдөж байдаг. МУ сүүлд 2010 ба 2015 онд

сагсан дахь барааг шинэчилж байсан.

Үндэсний статистикийн хороо

“Гол нэрийн барааны үнийн инфляцид үзүүлэх нөлөөлөл ба богино хугацааны инфляцийн таамаглал”

гэсэн судалгааны тайлан

гаргасан. Манай улсад өнөөг хүртэл инфляцид нөлөөлөх

хүчин зүйлсийн талаар хийгдсэн дийлэнх судалгаанууд

нь инфляци ба макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн

хоорондын хамаарлыг голлон судалсан байдаг. Харин

энэ судалгаа инфляцийг ХҮИ-ийн бараа, үйлчилгээний

нэр төрлөөр тайлбарласан. Энэ судалгааны таамаглалаар

инфляци 2018 оны 6 сараас 2019 оны 2 сард бага зэрэг

буурч, харин 2019 оны 3 сараас 5 сард өсөх хандлагатай.

ХҮИ-ийн сагсан дахь 344 нэр төрлийн бараа,

үйлчилгээний үнээс инфляцид хамгийн их нөлөө үзүүлж

буй 50 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалж

тодорхойлсон байна. Эдгээр 50 нэр төрлийн бараа,

үйлчилгээний ихэнх нь буюу 72 хувь нь импортын бараа.

Үүнээс шоколадны кремны үнэ инфляцид хамгийн их

нөлөөлж буй бөгөөд шоколадны кремны үнийн индекс

сард 10 пунктээр нэмэгдэхэд (өмнөх оны мөн үеэс)

инфляцийн түвшин тухайн сард дунджаар 0.11 пунктээр

өссөн (өмнөх оны мөн үеэс) гэж байна. Эдгээр 50 барааны

хэдийг нь дотооддоо үйлдвэрлэдэг, хэдийг нь гаднаас

авдгаас шалтгаалж валютын ханшийн нөлөө хэмжилтэд

нөлөөлсөн байгаа.

Гол нэрийн барааны үнийн өөрчлөлт нь бүгд инфляцийн

түвшинд эерэг нөлөөтэй байна. Инфляцийн түвшинг

хамгийн их өсгөж буй гол нэрийн барааны төрөлд: Зоогийн

газрын хоолны үнэ (0.01 пункт), "Боргио" пиво (0.08 пункт),

цагаан тосон будаг (0.07 пункт), АИ-92 бензин (0.07 пункт),

“Fairy” аяга таваг угаагч (0.07 пункт).

Мөнгөний онолоор бол мөнгөний нийлүүлэлтийг инфляци

өсөх гол шалтгаан гэж үздэг. Харин мөнгөний нийлүүлэлт

ЗГ-ын төсвийн алдагдлаас хамаардаг. ЗГ эдийн засгийн

голлох тоглогч ба өдгөө МУ-ын ЗГ-ын худалдан авалт

нийт эдийн засгийн 30-аад хувийг эзэлж байна. Зүй нь

бол хөгжсөн орнуудад 17 гаруй хувь байхад л болдог ба

манай улс хөгжиж байгаа орон гээд 20 гаруй хувьтай байх

нөхцөлд төрийн ба хувийн өмчийн эдийн засгийн оролцоо

тэнцвэртэй байх юм л даа.

Төр хяналт багатай байдаг тул маш том худалдан авалтууд

хийдэг үр дүнгүйгээр гаргачихдаг. Тиймээс МУ-ын

инфляцийн түвшинд төсвийн алдагдал нөлөөлж байгаа

гэдгийг иргэд мэдэх ёстой. Төсвийн алдагдал байна гэдэг

нь олж байгаа мөнгө нь зарж байгаагаасаа бага байгааг

хэлдэг. Тэр мөнгөний зөрүү нэгэнт тэнгэрээс унаад ирэхгүй

тул зээлж авах эсвэл МБ-аар мөнгө хэвлүүлдэг. Төр тэр

зөрүүг төлөхийн тулд нэг бол татвар нэмдэг, эсвэл мөнгө

үйлдвэрлэдэг юм.

Монголбанкны гол зорилго нь үнийн тогтвортой байдлыг

хангах. Гэхдээ миний бодлоор Монголбанк зорилгодоо

ажлын байрны түвшинг заамаар байгаа юм. Нийт ажиллах

хүчний 6 хүртэлх хувь нь ажилгүй байх юмуу аль эсвэл

5 хүртэлх хувь нь ажилгүй байхыг мөнгөний бодлогоор

зохицуулдаг байх гэсэн үг. Мөнгийг бизнес рүү их нийлүүлэх

тусам ажлын байр бий болгож байна гэж үздэг ба манай

эдийн засгийн гол зорилгын нэг нь ажилгүйдлийн түвшин.

6