Previous Page  4 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 8 Next Page
Page Background

Блокчейн тэргүүтэй тархалттай бүртгэлийн

технологи нь бидний амьдарч байгаа нийгмийг

хурдацтайгаар өөрчилж байгаа. Эдгээр технологид

суурилсаншинэаппликэйшнийхэрэглээ,хамраххүрээ

нь тогтмол өргөжин тэлж шинэ салбаруудад эргэлт

буцалтгүйгээр нэвтэрсээр байна. Хурдацтайгаар

өсч, бизнесийн цоо шинэ боломжуудыг бий болгож

буй энэ дэвшилтэт технологийн салбарыг зөв

нутагшуулан үр ашгийг нь хүртэхийн тулд түүнд

тохирсон таатай орчинг бий болгох нь зайлшгүй.

Хэрэв Монгол улс “ухаалаг” бодлого гаргаж,

түүнийгээ хэрэгжүүлж чадвал шинэ технологид

суурилан бий болж буй хүчирхэг эдийн засаг,

бизнесийг төвлөрүүлсэн төв цэг болох

боломж одоо ч нээлттэй хэвээр.

Төрийн зүгээс энэ шинэ технологийг ямар

хэмжээнд зохицуулан оролцох хэрэгтэй вэ?

ICO буюу Initial Coin Offering санхүүгийн шинэ

хэрэгсэл болон гарч ирснээс хойш чухам яаж

зохицуулах, ямар хууль дүрэмд захирагдах нь

тодорхойгүй байв. Учир нь ICOнэг бол зөвхөн төлбөр

тооцооны хэрэглээний токен эсвэл хөрөнгийн зах

зээлийн бүтээгдэхүүнтэй (security буюу хөрөнгөөр

баталгаажсан үнэт цаас) дүйх шинж чанарыг агуулсан

байдаг. Хэрэв тухайн токен буюу шинэ Крипто

мөнгө нь security-ийн шинжийг агуулсан байвал

одоо байгаа түүнд хамаарах санхүүгийн хуулиар

зохицуулагдах нь зайлшгүй. Энэ нь тухайн токенд

хөрөнгө оруулагчдыг гарч болох залилан болон

бусад санхүүгийн аюулаас хамгаалж буй хэрэг юм.

Гэвч нөгөө талаараа тухайн технологийн үндсэн мөн

чанарыг алдагдуулан хэт зохицуулалт хийгдсэнээс

шинэ боломжуудыг үгүй хийх талтай.

Монгол улс өгөөж нь өндөр ч, бас дутахгүй

эрсдэлтэй уг шинэ дижитал технологийн салбарыг

хурдан бас аюулгүй нэвтрүүлэх алтан тэнцвэрийг

яаж олох вэ?

Малта нь дэлхий дээрх Криптод хамгийн ээлтэй

орон гэдгээ зарлан түүнийгээ ажил хэрэг болгож

буй улс. Тэд гурван хууль санаачлан баталсан

бөгөөд ICO-д хянан зохицуулах агентлаг байгуулан

үүнтэй хамааралтай хууль гаргасан хамгийн

анхны орон болсон. Энэ нь ч үр дүнгээ өгч Крипто

ертөнцийн томчууд болох Binance, OKEx, BitBay

тэргүүтэй бизнесүүд салбараа нээн үйл ажиллагаагаа

эрчимтэйгээр явуулж эхлээд буй.

Малта улсын баталсан гурван хууль нь Virtual

Financial Assets Act (“VFA”) буюу Цахим санхүүгийн

хөрөнгийн тухай акт, The Malta Digital Innovation

Authority Act (“MDIA”) буюу Малтын дижитал

инновацийн газрын тухай акт, мөн The Innovative

Technology Arrangements and Services Act (“TAS”)

буюу Дэвшилтэт технологи болон түүнд суурилсан

үйлчилгээний тухай акт юм. Эдгээр хууль актуудад

ICO, хөрөнгийн менежмент, crypto exchange болон

түрийвч мөн хөрөнгө оруулагчдыг хамгаалах талаар

дэлгэрэнгүй заасан байна.

ICO-г хөхиүлэн дэмждэг бусад орнууд нь мэдээж

Сингапур, Швейцари. Тэд аль хэдийн маш өндөр

түвшинд хөгжсөн хөрөнгө, санхүүгийн зах зээлтэй

ба тэдгээрийг зохицуулах жишиг хууль, заалттай.

Тэд блокчейн болон бусад шинэ технологийг

нэвтрүүлэхдээ “Fintech Regulatory Sandbox” -г

НИЙТЛЭЛ

Б.Гэрэлмаа

Цогц инновацийн загвар, шийдэл мөн бизнесийн

стратегийг бий болгоход түлхүү анхааран ажилладаг.

АНУ-д төвтэй STEPPE TECH компанийн гүйцэтгэх захирал.

Ноён Сун Парк

Truss Chain-ий хуулийн зөвлөх, Нью Йоркт хүлээн

зөвшөөрөгдсөн хуульч

САНХ Ү ҮГИЙН ШИНЭ Т Е ХНОЛОГИЙГ

АЮУЛГҮЙ НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖ

4