Previous Page  2 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 8 Next Page
Page Background

№409 442

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

Хөшигийн хөндийн шинэ онгоцны буудал

ашиглалтанд орох гэж буй нь Буянт-Ухаа дахь

онгоцны буудалд ямар их боломж нээгдэж байгааг

өнгөрсөн долоо хоногт

“Буянт Ухаагийн буман боломж”

нийтлэлдээ агаарын хөлгийн техникийн

үйлчилгээний бизнесийн жишээн дээр өгүүлсэн. Энэ

удаа бусад боломжоос онцолж байна.

Гурван жилийн өмнө Ази-Европын дээд хэмжээний

(АСЕМ) уулзалтыг угтан “Чингис хаан” олон улсын

нисэх буудалд 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт

хийж транзит танхим, агаарын хөлгийн 9 зогсоол

байгуулж, талбайг өргөтгөж, хөөрч, буух хучилттай

зурвасын 500 метрийг нь хүчитгэсэн.

Буянт-Ухаагийн онгоцны буудлын өнөөгийн үнэ

цэнэ бараг 300 сая ам.доллар буюу 750 тэрбум

төгрөг. Энэ буудалд оруулсан энэ их

хөрөнгийнхөө өгөөжийг гаргах ёстой.

Буянт-Ухаа дахь нисэх буудлын барилга,

байгууламжид

иргэний

нисэхийн

тодорхой

үйлчилгээнүүдээ авч үлдэн, хөгжлийншинэ хэрэгцээг

угтуулан үйлчлэх боломжтой юм. Харин ямар

үйлчилгээ бий болгохоо яаралтай шийдэхгүй бол 480

га талбайг харж хамгаалах, барилга, байгууламжийг

дулаан, цахилгаан, цэвэр бохир усаар хангах зардал

нь жил бүр тэнгэрээс (навигацийн орлого) бууж

байгаа 100 сая ам.долларын улсын төсөвт татдаг

хөрөнгөөс суутгаж таарна.

Буянт-Ухаа дахь нисэх буудлыг агаарын хөлгийн

техник үйлчилгээ засвараас гадна ерөнхий

зориулалтын нисэхийн хэрэгцээг хангах, нисэхийн

сургууль байгуулах, бага оврын жижиг онгоц угсрах

зэргээр ашиглаж болно. Энэ бүгдийг алсын хараатай

түргэн шуурхай зохион байгуулж, эхлээд төрийн,

дараа нь олон нийтийн эзэмшлийн хувьцаат

компани болгон хөгжүүлвэл тэнгэрээс буух “бороо”

улам ихсэх болно.

Иргэний агаарын тээврийг зорчигч, ачаа тээврийн

арилжааны хуваарьт нислэг ба ерөнхий зориулалтын

нислэг гэж хоёр ангилдаг. Монгол улсын хувьд

зорчигч, ачаа тээврийн арилжааны хуваарьт нислэг

Хөшигийн хөндийд, ерөнхий зориулалтын нислэг

Буянт-Ухаад төвлөрөх боломж байна.

Манай улсад ерөнхий зориулалтын буюу бага

оврын агаарын хөлөг, нисдэг тэргээр агаарын

такси, хөдөө аж ахуйн, барилгын, зураг авалтын,

тандалт хайгуулын, цаг уурын, эргүүл ажиглалтын,

эмнэлгийн, эрэн хайх, авран туслах болон агаарын

сурталчилгааны,

нисэхийн

спортын,

сургалт

дадлагын, сонирхогчийн зэрэг нислэг хийх эрэлт

хэрэгцээ сүүлийн жилүүдэд улам өссөөр байна.

2017 онд уул уурхайн захиалгат нислэгээр

Оюутолгой, Овоотын чиглэлд 216 мянган зорчигч

тээвэрлэсэнньороннутгийн хуваарьт нислэгийнхээс

хоёр дахин их байжээ. Иргэдэд онцгой байдлын үед

зайлшгүй хэрэгцээтэй эмнэлгийн яаралтай тусламж,

хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах зэрэг

нийгмийн шинжтэй нислэг хийх боломж бага байна.

Монголын цэрэг, цагдаа хүчний байгууллагуудын

шуурхай ажиллагаанд агаарын хөлөг, нисэх буудал

мэдээж шаардлагатай.

Мөн хувийн, албан хэргийн, аялал жуулчлалын, эйр

такси зэрэг орчин үеийн бизнесийн зориулалттай

нислэгийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна.

Иргэд хувийн хэрэгцээндээ агаарын хөлөг ашиглах

шаардлага их болж буйг тооцох цаг болжээ. Нийслэл

хотод ойрхон, онгоцоо хадгалж, хөөргөж буулгаж

болох хамгийн тохиромжтой аёродром бол Буянт-

Ухаа. Хувь хүн өөрийн хэрэгцээнд авч ашиглах

бага оврын агаарын хөлөг, нисдэг тэрэгт тавигдах

стандарт, шаардлагыг яаралтай тогтоож, холбогдох

зохицуулалтыг бүрдүүлэх, хяналтгүй агаарын зайд

нислэг үйлдэх агаарын хөлгийн холбоо, нислэгийн

удирдлагын (навигацийн) төхөөрөмжийг нэмж

суурилуулах шаардлагатай байна.

ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН НИСЛЭГИЙН БОЛОМЖ

БУМАН БОЛОМЖ II

Буянт-Ухаагийн

2