Previous Page  3 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 8 Next Page
Page Background

Дэлхий дээр цэргийнхээс бусад агаарын

хөлгийн тоо 2010 оны байдлаар 62 мянга

байсан бол 2030 онд 152 мянгад хүрэх

тооцоог Олон Улсын Иргэний Нисэхийн

Байгууллага /ICAO/ гаргажээ.

Энэ нь 26-52 сая цагийн нислэг үйлдэх нисгэгч,

засвар үйлчилгээний ажилтан, нислэгийн удирдагч

гэх мэт шинээр 2 сая мэргэжилтэн шаардлагатай.

Жилээс жилд өсөн нэмэгдэж буй нисэхийн

мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээг одоо байгаа

сургалтын байгууллагуудын хүчин чадал хангаж

чадахгүй байна.

Энэ их эрэлт хэрэгцээний 40 хувь нь Ази Номхон

далайн бүс нутагт ногдоно. 2020 он гэхэд урд

хөршийн ерөнхий зориулалтын агаарын хөлгийн

тоо 5000 болж, 500 нисэх буудал баригдаж, 1.75 сая

цагийн нислэг үйлдэх ажээ. Тэд бага оврын агаарын

хөлгийн үйлдвэрлэлээ эрс нэмэгдүүлж байна.

Газар нутгийн байршлын давуу тал, жилийн

гуравны хоёр нь цэлмэг байдаг, дөрвөн улиралтай

учир нислэгийн бүх нөхцлийг бүрдүүлж чадах

цаг агаарын онцлогоо ашиглаж юуны өмнө хоёр

хөршийн нисэхийн мэргэжилтэн дадлага туршилт

хийдэг сургалтын төвийг байгуулах боломж, хэрэгцээ,

шаардлага байна.

Хятад улсад агаарын орон зайг нь Батлан хамгаалах

яам нь хянаж иргэний нислэг бүрийн зөвшөөрлийг

олгодог, сургалтын нислэг хийхэд төвөгтэй учир

монголд нисэхийн сургууль байгуулах сонирхол урд

хөршид байгаа ажээ. Бас олон мянган залуу нисгэгч

шинээр бэлтгэх шаардлагатай ч Англи, Америкийн

виз авах нь хүндрэлтэй байдаг гэнэ ээ.

Манай улсад ч иргэний нисэхийн боловсон хүчний

эрэлт хэрэгцээ нэмэгдэж дотооддоо бэлдэхээс гадна

гадаадад бэлддэг.

Сүүлийн 6 жилд гэхэд ИНЕГ-аас нисэхийн 56

мэргэжилтнийг АНУ, Канад, Украйн, Тайланд,

ОХУ, Австрали зэрэг улсуудад бэлдэхэд 1,7 сая

ам.доллар зарцуулжээ.

Буянт-Ухаа дахь нисэхийн цогц дэд бүтцээ ашиглан

олон улсын стандарт шаардлагыг хангасан, бүс

нутгийн хэмжээнд сургалт зохион байгуулах хүчин

чадал бүхий сургалтын төв байгуулжагаарын хөлгийн

нисгэгч, инженер техникийн ажилтан бэлтгэх ажлыг

үе шаттайгаар хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна.

Энэ сургуулийг олон улсын төслийн санхүүжилтээр,

гадаадын шилдэг мэргэжилтнүүдийг ажиллуулах

замаар эхлүүлж, өөрсдөө бүрэн төгс сурах ёстой.

АНУ, Европын сургагч багш нарыг авчран, тэдний

салбар сургуулийн хэлбэрээр ч эхлүүлж болох юм.

Эхлээд дадлагын төв, яваандаа иж бүрэн нисэхийн

сургууль болгож дэлхий даяар хүлээн зөвшөөрөх

хүртэл хөгжих зорилго тавих хэрэгтэй.

Нисэхийн сургууль байгуулж чадвал Буянт-Ухаа

дахь онгоцны буудлыг тойрон хэдэн арван зочид

буудал, хэдэн зуун хоол, цэнгээний газар баригдаж,

хэдэн мянган монгол залуус шинэ ажилтай болох юм.

НИСЭХИЙН СУРГАЛТЫН ТӨВ

НИЙТЛЭЛ

ДеФакто

Бага оврын агаарын хөлгийн үйлдвэрлэл, засвар

үйлчилгээний төв байгуулах, засвар үйлчилгээний

сүлжээг бүрдүүлэх боломж манайд байна. Энэ

талаар МИАТ компани Оросуудтай хамтран хуучин

АН-2 онгоцыг монголд угсрах туршилт хийж байна.

Новосибирск хотод энэ онгоцны шинэчилсэн TBC-

2MC загварыг бүтээжээ.

Энэ онгоц ус, цас, хөрсөнд хаана ч буудаг, 50 м

гүйгээд хөөрдөг, 1400 км буухгүй нисдэг, 12 хүний

багтаамжтай бөгөөд монголд олон жил ашиглагдсан

юм.

Энэ онгоцны гурван зуугаад захиалга Зүүн

Өмнөд Азийн орнуудаас ирсэн боловч ОХУ-д

барууны тавьсан хоригоос болоод нийлүүлж

болохгүй байгаа учир монголд хамтарч

угсрахыг санал болгосон байна.

Ямар ч гэсэн энэ онгоцыг, эсвэл барууны бага

оврын өрсөлдөгч загварыг харьцуулан судлах, аль

нэгийг нь угсрах боломжийг хайх цаг болжээ.

Монгол шиг өргөн уудам нутагтай, хот суурин

бүрээ холбосон авто зам тавих нь өгөөж багатай

оронд бага оврын онгоц маш их эрэлттэй. Дэлхийн

улс орнууд нисдэг машин бүтээчихээд, яаж ашиглах

дүрэм журмаа тогтоож байгааг бид хараад суух

эрхгүй.

Өнөө маргаашийн орлогын төлөө орон сууц барих

шунал хүслээс илүү олон нийт, улс оронд үр ашгаа

өнө удаан өгөх Буянт-Ухаагийн буман боломжийг

ухаалаг ашиглах нь эрх мэдэлтнүүдийн эрхэм үүрэг,

хариуцлага мөн.

2018.08.08

МОНГОЛД УГСРАВ

3