Previous Page  5 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 8 Next Page
Page Background

ашигладаг. Энэ бодлогын хэрэглэгдэхүүн нь “Эдийн

засагт өндөр үр нөлөө бүхий санхүүгийн дэвшилтэт

технологиудыг туршин хөгжүүлэх таатай орчныг

нь төрөөс бүрдүүлэн өгч, бизнесийн эрсдлийг нь

багасгах мөн тухайн шинэ технологид тохирсон

бодлогын загварыг шинээр бий болгох” гэсэн үндсэн

зорилготой.

Швейцари улс Crypto Valley буюу

Крипто Хөндийг үүсгэн байгуулж, санхүүгийн

таатай орчин бий болгож Европын

болоод дэлхийн крипто инновацийн төв

болохоор ажиллаж байна.

Эдгээр жишээнээс харахад ICO-д хамааралтай

одоо хэрэгжиж буй болон шинээр бий болох хууль,

тэдгээрийн зохицуулалтыг анхнаас нь зөв чиглэлд

залах төрийн агентлаг байх зайлшгүй хэрэгцээтэй

болж байна. Мэдээж төрийн зүгээс мөнгө угаалтын

эсрэг, терроризмын санхүүжилтийн эсрэг олон

улсын хууль, тогтоомжид нийцүүлэн хамгийн аюулгүй

бөгөөд ард иргэдээ олон нийтийг хамарсан крипто

нэр барьсан залилангаас хамгаалах нь зүй ёсны

хэрэг. Хэрэв Монгол улс ICO-ийн зөв зохицуулалтыг

дээрх шалгууруудад нийцүүлэн хийж чадвал илүү

бодит, чадварлаг олон улсын компаниуд монголд

шинэ салбараа итгэл төгс нээн, бизнесээ өргөжүүлэх

үүд хаалга бүрэн нээгдэх нь дамжиггүй.

ICO болон блокчейнийг зохицуулах тодорхой,

оновчтой хуульгүйгээс олон дэвшилтэт санаанууд

ажил хэрэг болж чадалгүй үлдсэн байдаг. Түүний нэг

жишээ нь Black Cell Technology Limited (Black Cell)

бөгөөд Хонг Конгийн security-ийн хуулийн хүрээнд

үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн шалтгаанаар

хаалгаа барьсан билээ.

Асуудлын гол нь Монгол улс бусад орны

хуучинсаг чигийг даган хэт зохицуулалт хийх

үү эсвэл Сингапур зэрэг орны сайн жишээг

даган өөрсдийн “Sandbox”-ийг бий болгон зөв

зохицуулалт хийх үү гэдэг л байгаа юм.

АНУ ч бас Jumpstart Our Business Startup

Act-г санаачлан шинэ дэвшилтэт санаа болон

бизнесүүдийг хуулийн хүрээнд үйл ажиллагаа

явуулахад нь төрийн зүгээс дэмжлэг үзүүлэн зарим

тохиолдолд хуулиас чөлөөлөгдөх практик ч бий.

Яаж бидний өмнө гарч ирээд буй энэ шинэ

боломжийг алдахгүй авч ашиглах вэ?

Одоо л бид үүнийг барьж авах цаг. 2018 оны 2-р

сарын байдлаар амжилттай хэрэгжсэн 53 ICO байна.

Амжилттай гэдгийг нь 10 сая ам.доллароос дээш

хөрөнгө босгосон, үйл ажиллагаагаа тогтвортой

явуулж буй, ямар нэгэн хууль зөрчөөгүй гэсэн

үзүүлэлтүүдээр дүгнэсэн. Үйл ажиллагаа явуулж буй

улсаар нь жагсаавал:

1.

Сингапур: 11

2.

Швейцари: 10

3.

Кайманы арлууд: 7

4.

АНУ: 6

5.

Их Британи: 3

Сингапур, Швейцари нь чанартай ICO-ийн

тоогоороо тэргүүлж байгаа нь тэдний ухаалаг

бодлоготой салшгүй холбоотой. Бид ч гэсэн

хурдацтай өсөн нэмэгдэж буй энэ шинэ зах зээлд

оновчтой бодлого хэрэгжүүлэн оролцох боломж

бүрэн нээлттэй байгаа бөгөөд давхар эдийн засгийн

аюулгүй байдлаа ч хангах боломж бий. Зөв ICO-

ийг сонгон жишиг болгон “Sandbox”-т шалгаруулан

оруулснаар бид эдийн засаг, эрх зүйн өндөр

хариуцлагатай бодлого явуулж чаддаг, блокчейн

болон бусад дэвшилтэт технологийг чухлаар авч

үзэн, ач холбогдлыг нь үнэлж буйгаа дэлхийд

харуулна. Тэр үед олон олон бизнесүүд монголыг

зорин ирэх болно.

2018 оны 8-р сар

НИЙТЛЭЛ

5