Previous Page  7 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 9 Next Page
Page Background

ТОЙМ

ДеФакто

Дефакто тоймын гол

агуулгыг хураангуйлан бэлтгэв.

Тоймын бүрэн эхийг

http://jargaldefacto.com/article/defakto-toim-2sh18-sh6-24

холбоосоор үзнэ үү

ТӨР БА БОРЛОГДООГҮЙ ОРОН СУУЦ

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ГАДАГШ УРСГАЛ БА АЖИЛГҮЙДЭЛ

Татвар төлөгчдийн мөнгөөр ийм зүйл хийх нь буруу.

Хувийн компанид ч тэр ажилчиддаа үнэгүй орон сууц өгсөн

тохиолдол сайн мэдэхгүй юм байна. Харин олон улсад

байдаг нийтлэг жишиг нь төр өөрөө хямд орон сууцтай ба

төрийн албан хаагч нь ажиллаж байх хугацаандаа тухайн

орон сууцыг маш хямд түрээслэн амьдрах боломжтой

байдаг. Ажлаасаа гарсан тохиолдолд орон сууцнаасаа

гараад явдаг жишиг.

Хэрвээ төр борлогдохгүй байгаа орон сууцыг аваад

төрийн албан хаагчдад өгөх юм бол үнэгүй орон сууцанд

орохын тулд төрийн албан хаагч болох урсгал бий болж

эхэлнэ. Төр орон сууц худалдан авах мөнгөөрөө төрийн

албан хаагчдын цалинг шатлалтайгаар нэмэгдүүлээд

явсан нь илүү чадварлаг мэргэжилтнүүдээ татах хадгалж

үлдэх боломжтой болов уу гэж бодож байна. Гэхдээ ОУВС-

ийн хөтөлбөрийн дагуу төрийн албан хаагчдын цалинг

нэмж чадахгүй байгаа учраас улс төрийн шийдэл л гэж

харж байна.

Борлогдохгүй

байгаа

бүтээгдэхүүнтэй

барилгын

компаниуд яагаад дампуурч болохгүй гэж? Барилгын

компаниудын зах зээлээ мэдрээгүйн алдагдлыг нийт

татвар төлөгчдийн мөнгөөр аврах ёсгүй.

Ер нь барилгын компаниуд зөвшөөрөл авахдаа маш

олон дамжлагыг дамждаг тул ихэвчлэн төрийн өндөр албан

тушаалтан хэн нэг хүний дэмжлэгтэйгээр зөвшөөрөл авдаг

нь нууц биш. Мөн барилгын салбар банкны салбартай

шууд холбоотой байдаг. Банк өөрөө эдийн засгийн гол

хөдөлгүүр болсон зуучлагч байгууллага учраас банкны

систем унахаар эдийн засаг тэр чигээрээ унадаг. Банкны

салбарын тогтвортой байдлыг 513 тэрбумаар хангах

хуулийг хаалттай баталсан. МУ-д нийт 14 банк байдгийг

3 ангилсан байдаг буюу системийн ач холбогдолтой 4

банк, дунд жижиг гээд ангилсан байдаг. Системийн ач

холбогдолтой банк бол яах аргагүй нэг нь л дампуурвал

бүх банкны системээ татан унагах боломжтой гэсэн

үг. Тэр дахин хөрөнгөжүүлэх банк дотор нь системийн

ач холбогдолтой банк байгаа юу, байхгүй бол жижиг

банкуудыг нь зах зээлийн зарчмаараа дампууруулах л

шаардлагатай.

Эдийн засаг “сайжирч” байгаа учраас ажилгүйдлийн

түвшин нэмэгдсэн гэж бодож байна. Ажилгүйдлийн

статистик яаж гарч ирдэг вэ гэхээр өөрийгөө идэвхтэй ажил

хайж байгаа гэдгээ хөдөлмөрийн бирж дээр бүртгүүлснээр

ажилгүйдлийн түвшинг тооцоолдог. Тэгэхээр эдийн засаг

“сайжирч” байгаа учраас буцаад ажил хайх сэдэл болсон

байх. Нийт ажиллах хүчний зөвхөн 10

хувь нь л ажилгүй гэвэл харьцангуй

сайн тоо болчих гээд байгаа юм.

Гэтэл бодит байдал дээр энэ тооноос

илүү гэдгийг мэднэ.

бодлогоороо эдийн засгийн сектор руу ордог байсан бол

ингэснээр шууд бизнесийн сектор руу орох юм. Ингэхээр

илүү хүнд сурталтай хэлбэрт шилжиж экспортлогч

компаниуд нь экспортын тоогоо нуудаг болох эрсдэлтэй.

Урьд нь бид стратегийн орд гээд нэр гаргаж түүнийх нь

тодорхойлолт нь хэн ч батлаж болмооргүй нэлээд бүрхэг

байсан. Үүнийхээ алдааг бид ойлгоод стратегийн ордыг

болих шийдвэрт хүрч байсан. Энэ ойлголт гарснаар

компаниуд нөөцөө нууж эхэлсэн туршлага байдаг шүү дээ.

Зах зээлд борлогдохгүй байгаа орон сууцнуудыг төр худалдан авч төрийн албан хаагчдад урьдчилгаагүй,

хүүгүй зээлээр олгох асуудлыг гүйцэтгэх засаглалын хүрээнд ярьсан байна. Ийм зүйл байж болох уу?

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр ажилгүйдлийн түвшин 2018 оны I улирлын байдлаар

9.7 хувьд хүрсэн нь жилийн өмнөхөөс 0.6 пунктээр өссөн үзүүлэлт. 2013 оноос хойш ажилгүйдлийн

түвшин харьцангуй өндөр буюу есөн хувиас дээш байна. Ингэж өсөхөд юу нөлөөлж байна гэж та харж

байна вэ?

7