Previous Page  3 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 9 Next Page
Page Background

НИЙТЛЭЛ

ДеФакто

Улс төрийн намуудын дотоод ардчиллын индексийг

гаргаснаараа бид улс төрийн нам гэх инстүүц дээр гэрэл

тусгажбайгааюм. Өөрөөр хэлбэл, энэ судалгааныоноогоор

намууд өөрсдийн үйл ажиллагаа, дотоод ардчиллаа дүгнэж

болно. Мөн тус судалгааны ачаар улс төрийн намууд нь

гишүүддээ улс төрийн боловсрол олгоход хувь нэмэр

болно гэж үзэж байна. Учир нь судалгааны асуулгыг

явуулж байхдаа бид улс төрийн намын тухай хууль болон

улс төрийн намын санхүүжилт, дотоод ардчиллын олон

функцыг гишүүдэд нь тайлбарлах шаардлага гарч байлаа.

Тухайлбал зарим намын гишүүд нам нь төсвөөс санхүүжилт

авдгийг мэдэхгүй, огт сонсоогүй гэж хэлж байсан.

Чанарын судалгаанаас харахад, манай оронд улс төрийн

намын эрх зүйн орчинг сайжруулах нь маш чухал болохыг

ойлгосон. Ер нь дотоод ардчилал гэдэг бол инстүүцлэгдэх

үйл явц юм байна. Тухайлбал намын санхүүгийн тайланг

гаргах нэгдсэн стандарт байхгүй, нам бүр өөр өөр

ойлголттой байна. Улс төрийн намуудын санхүүжилтыг ил

тод болгоход дотоод ардчилал онцгой үүрэгтэй юм байна.

Улс төрийн намууд санхүүжилтээ тайлагнадаггүй, мөнгөний

урсгал нь нууц, энэ нь монголын авлигын эх үүсвэр болсон

гэх зэрэг шүүмжлэлийг арилгах гол түлхүүр нь дотоод

ардчилал байж болох юм. Учир нь намын гишүүд өөрсдөө

илүү сайн ойлголттой болвол намынхаа удирдлагыг илүү

шахаж, шаардана.

Улс төрийн намын тухай хуулийн 20 дугаар зүйлд нам

санхүүгийн үйл ажиллагаандаа жил бүр аудит хийлгэн

баталгаажуулж, нийтэд мэдээлнэ гэж заасан байдаг ч

эдүгээ ганц ч нам цахим хуудсандаа санхүүгийн тайлангаа

байрлуулаагүй байна. Сонгуулийн тухай хуулийн 40.6-

д Сонгуулийн ерөнхий хороо намуудын сонгуулийн

зардлын тайланг хянаж, 45 хоногийн дотор дүнг нийтэд

мэдээлэх үүрэгтэй гэж заасан. Гэтэл Сонгуулийн Ерөнхий

хорооны цахим хуудсанд 2016 оны УИХ-ын, 2017 оны

Ерөнхийлөгчийн сонгуулийн тайлангуудыг одоог хүртэл

тавихгүй байна.

Улс төрийн нам дотоод ардчилалтай буюу шийдвэр

гаргах процедур нь нээлттэй, ил тод, хариуцлагатай байвал

иргэд намуудад илүү итгэнэ.

Итгэл нэмэгдсэнээр ардчилал

бэхжих суурь бүрдэх юм

.

Дефакто инсттут энэ судалгаагаа улам чанаржуулж, жил

бүр тогтмол гаргах ажээ.

2018.06.27

Гишүүдийн оролцоо гэдэг хэмжигдэхүүнээр улс

төрийн нам дотроо аливаа шийдвэр гаргахад гишүүд

ямар нөлөөтэй оролцож, тэднийг хэр өргөнд хүрээнд

хамруулж байгааг шинжиллээ. Нийт 20 хүртэлх оноо

авах боломжтойгоос индекст хамрагдсан 6 нам дундаж

нь 10.25 болов. Индексийн дараагийн хэмжигдэхүүн бол

өрсөлдөөн. Энэ нь нэг албан тушаалд хэдэн хүн өрсөлдөж

буйг харуулна. Үүний дагуу намын дотоод удирдлага,

зохион байгуулалтын бүтцийн голлох албан тушаалуудад

сонгууль явагдсан байдал, нэр дэвших боломж хэр

нээлттэй байгааг шинжилсэн. Индекст 24 хүртэлх оноог

эзэлдэг энэ хэмжигдэхүүнээс монголын улс төрийн 6 нам

дунджаар 16.28 оноо авчээ.

Ил тод байдал буюу намынхаа үйл ажиллагааны

төлөвлөгөө, тайлантай танилцах боломж гишүүдэд хэр

байгааг хэмждэг. Мөн нам нь үйл ажиллагаагаа гишүүд,

олон нийтэд хэр нээлттэй явуулж байгааг харуулдаг.

Нийт 24 оноо бүхий хэмжүүрээс улс төрийн зургаан нам

дунджаар 9.26 оноог авлаа. Улс төрийн намын дотоод

ардчилалтай уялдаа холбоотой чухал хүчин зүйлүүдийн

нэг бол санхүүжилт юм. Улс төрийн намын санхүүжилтын

эх үүсвэр нь намын үйл ажиллагаа, дотоод ардчилалд шууд

нөлөөлдөг. Энэхүү индекст санхүүжилт гэсэн хэмжигдэхүүн

нь хамгийн их буюу 32 оноог эзэлнэ. Үүнээс судалгаанд

хамрагдсан 6 улс төрийн нам дунджаар 10.78 оноотой

байна.

Израйлийн “Ардчилал” институт судалгаандаа намуудыг

гурав ангилсан байсан. 1) 61- 100 оноо авсан бол

ардчилсан нам 2) 30 – 60 оноо авсан бол хагас ардчилсан

нам 3) 30 -аас доош оноо авсан бол ардчилалгүй нам. Энэ

ангиллаар бол манай судалгаанд хамрагдсан 6 нам “хагас

ардчилсан” нам ажээ. Өөрөөр хэлбэл, манай намуудын

дотоод ардчиллын түвшин нь ойролцоо, хангалтгүй

түвшинд байна. Израйлийн судалгаанд хамрагдсан 18

намаас 5 нь 61-ээс дээш оноо, Хөдөлмөрийн нам нь гэхэд

л 86 оноо авсан байх жишээтэй. Мөн тэдний намуудын

оноонуудын хооронд зөрөө их байсан.

Судалгаа гаргахад 28 намаас дөнгөж гурав нь (АН, МАН,

Ногоон нам) өөрийн цахим хуудастай, бусад нь байхгүй,

сошиал буюу нийгмийн ертөнцөд аль ч нам нь товлосон

нэг албан хуудас байхгүй, байгаа цөөхөн нь янз бүрийн

нэртэй үнэмшил бага төрүүлж байлаа.

СУДАЛГААНЫ ҮР ДҮН

ДҮГНЭЛТ

Индексийн үр дүнг доорх хоёр зурагнаас харж болно.

Зураг 1: Дотоод ардчиллын индекс

Зураг 2: Дотоод ардчиллын ерөнхий индекс

3