Previous Page  2 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 9 Next Page
Page Background

№409 437

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

У

лс төрийн ардчилсан, парламентын засаглалтай

улс оронд бүх нийтийн нээлттэй, чөлөөт, шууд

сонгуулиар дийлэнх сонгогчдын санал авсан улс

төрийн намд (намуудад) төр засгийнхаа бүх эрх мэдлийг

шилжүүлдэг. Төрийн эрх мэдлийг ийнхүү гардан авдаг

цорынганцбайгууллагаболох улс төрийннамньдотооддоо

өөрөө ардчилалтай байж л, улс орноо ардчиллын зарчим,

үнэт зүйл дээр суурилан удирдаж чадна. Зөвхөн тийм улс

оронд л нийгэм нь цэцэглэн хөгжиж, ард иргэд нь ажил

хөдөлмөр эрхэлж, элбэг дэлбэг амьдардаг.

Энэ асуултад хариулахыг оролдож

Дефакто Институтаас

“Улс төрийн намын дотоод ардчиллын” индексийн

судалгааг явуулж, анхны тайлангаа гаргав.

Судалгааны үр дүнд монголын улс төрийн намууд

яг нам мөн эсэх, мөн гэж үзсэн нь институтийн

хувьд аль хэр төлөвшсөн талаар сэтгэл

түгшээсэн дүр зураг гараад байна.

Монголын улс төрийн намууд хамгийн ихээр авлигад

автсан, бүр газрын ашиглалттай холбоотой албан газрууд,

гааль, татварын байгууллагуудыг ч ардаа оруулчихаад

байгааг “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг”

гэсэн Азийн сангийн

судалгаагаар

тогтоожээ. Сүүлийн

арванжилийн туршявуулсанэнэ судалгааныавлигажилтын

жагсаалтад улс төрийн намууд 2015 онд хоёрдугаарт,

2016 онд нэгдүгээрт, харин 2017 онд хоёрдугаарт оржээ.

Улс төрийн намуудыг авлигаас салгахын тулд гаднаас нь

нийгмийн, дотроос нь гишүүдийн шахалтыг бий болгох

шаардлагатай боллоо.

Улс төрийн намуудын төлөвшлийг харуулсан судалгааны

жишгийг хайсаар Израйль улсын Ардчилал институтийн

“Улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс” тайланг

олсон юм. Энэ тайлантай танилцаж, байгууллагатай нь

холбогдож, зөвлөгөө авч тэднийхтэй төсөөтэй аргачлалаар

Монголын улс төрийн намуудын талаарх судалгааг Дефакто

Институт 2018 оны 2-5-р саруудад хийж гүйцэтгэв.

Тус судалгааны үндсэн зорилго нь улс төрийн намуудыг

инстүүцийнх нь хувьд илүү төлөвшүүлэх, гишүүдийнх

нь мэдлэг оролцоог дээшлүүлэхэд оршиж байна. Энэ

индексийг боловсруулахын тулд Монгол улсын Дээд

Шүүхэд бүртгэлтэй 28 улс төрийн намаас асуулга авахыг

хичээсэн боловч зөвхөн 6 намыг хамруулж чадав. 10

намын дарга нар судалгаанд оролцох боломжгүй гэсэн

бол, 12 намын удирдлага нь эргэж холбогдохоо амалсан

ч, төдөлгүй утсаа ч авахаа больсон. Судалгаанд оролцсон

намууд гишүүдийнхээ нэрс, утасны дугаарыг өгсөнд

талархаж байна.

Судалгааг намын гишүүдээс утсаар асуулга

бөглүүлэх болон эксперт судлаачидтай

нээлттэй ярилцлага хийх аргачлалаар

явуулсан болно.

Судалгааны эх олонлог нь Дээд Шүүхэд бүртгэлтэй 6

намын нийт гишүүдийн тоо буюу 535,324 хүн байлаа.

Эндээс түүвэрлэхдээ үнэмшлийн түвшин 95%, алдааны

нарийвчлал 5% байхаар тооцон, 384 гишүүдийг

хамруулсан болно. Харин улс төрийн намуудын дотоод

ардчилал, санхүүжилтын нөхцөл байдлыг тайлбарлах, учир

шалтгааныг ойлгох зорилгоор чанарын судалгааны арга

буюу 10 эксперттэй нээлттэй ярилцлага хийлээ. Индексийг

оролцоо, өрсөлдөөн, ил тод байдал, санхүүжилт гэсэн 4

үндсэн хэмжигдэхүүнээр шинжилж, улс төрийн намуудын

дотоод ардчиллын үнэлгээг гаргалаа.

Тэгвэл монголын улс төрийн намуудын дотоод ардчилал нь ямар түвшинд байгаа вэ?

НАМУУД БА ТЭДНИЙ ТӨЛӨВШЛИЙН СУДАЛГАА

БИД ХЭНД ӨГӨӨД БАЙНА ВЭ?

ТӨР ЗАСГИЙН ЭРХ МЭДЛЭЭ

2