Previous Page  6 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 9 Next Page
Page Background

Ням гараг бүр VTV телевизээр 19 цагт гардаг Дефакто тоимын эмхэтгэл:

2018.06.24-ний дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

ТАВАН ТОЛГОЙН ОРД ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД?

ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ

Анх 2010 онд Таван толгойг эдийн засгийн эргэлтэд

оруулах гэсэн агуулга бүхий тогтоол гарсан байдаг ба үүнд

өөрчлөлт оруулах төсөл юм. Энэ нь анх удаагийн худалдах

оролдлого бус 4,5 дахь удаагийн оролдлого болж байна.

Анх ЭТТ-г байгуулсны дараа 20 хүртэлх хувийг нь иргэдэд,

10 хүртэлх хувийг нь аж ахуй нэгжид, 20 хүртэлх хувийг

нь хөрөнгийн зах зээл дээр арилжих гэсэн төсөл 2010

онд боловсруулагдаж байсан. 2012 онд энэхүү тогтоолд

өөрчлөлт оруулсан байдаг ба үүнд 20 хүртэлх хувийг нь

хөрөнгийн зах зээл дээр арилжих байсан бол үүнийг 30

хүртэлх хувь болгон өөрчилсөн байдаг. Энэ удаагийн

тогтоолын төслийн гол зорилго нь улс төрийн эрх барих

дээд байгууллагаас Засгийн газар хууль эрх зүйн орчныг

бүрдүүлж өгөх буюу Таван толгойн төслийг хөдөлгөх

эрхийг авахыг хүсч байна гэсэн үг. Энержи Ресурс, Шин

Хуа, Сумитомо гэх компаниудтай байгуулах гэрээг энэхүү

төслийн эрхийн дагуу хэлэлцээрээ хийгээд Их хуралд

өргөн барьсан ч үүнийг хүлээж аваагүй тохиолдол байдаг.

Өмнө нь ийнхүү оролдлогууд хийгдэж байсан ба одоо УИХ

баталлаа ч гэсэн Таван толгой хөдөлнө гэсэн баталгаа биш

болчихоод байна.

Иргэд 7,8 жил Таван толгойн хувьцаа эзэмшиж байгаа

ба үүнийгээ бүгд зараад эхэлвэл ЭТТ компанийн үнэлгээ

унах учраас энэ хувьцааг зарах бөгөөд худалдан авах үйл

ажиллагааг зэрэг хийхгүй бол хувьцааны үнэ унасан байхад

нэмэлт хувьцаа гаргавал бага хөрөнгө босгох магадлалтай

болно.

Мөн 1072 хувьцааг дотоодын хөрөнгийн биржид IPO

хийхтэй зэрэгцүүлэн хийх гээд байх шиг байна. Гэхдээ

гадаад ба дотоодод зэрэг IPO хийх эсвэл дарааллан

хийх эсэх нь тодорхойгүй байна. Гадаадын хөрөнгийн

биржүүдээс Хонг Конгийн хөрөнгийн бирж хамгийн

зохимжтой гэж бодож байна. Учир нь Хонг Конгийн бирж

дээр аль хэдийн Таван толгойн бүлэг ордын нэг хэсэг буюу

Энержи Ресурсын Ухаа худаг орд арилжигдсан байгаа

учраас тэндхийн хөрөнгө оруулагчид монголын нүүрсний

зах зээлийн талаар мэдлэгтэй байх юм.

Мөн шууд IPO хийх бус хадгаламжийн сертификат

гаргаж болно. Энэ нь тодорхой хэсгийг нь дотоодын

хөрөнгийн биржид арилжин, зарим хэсгийг нь

сертификатжуулах замаар хувьцааг нь багцлан олон улсын

кастодиан банкинд байршуулж, тэр кастодиан банкууд

нь сертификатыг хичнээн хувьцаатай тэнцэх үзүүлэлтийг

гаргаж, сертификатаа гадаадын хөрөнгийн бирж дээр

хувьцаатай адилаар гаргах арга байдаг. Энэ нь IPO хийхээс

илүү хялбар ба зарим шаардлагуудыг хөнгөвчилж өгдөг.

Хонг Конгийн хөрөнгийн биржид МУ-д бүртгэлтэй

компанийг гаргах нь одоогоор боломжгүй байгаа. Тэгэхээр

ЭТТ-г гадаадад бүртгүүлэх асуудал гарч болзошгүй юм.

Хонг Конг оффшор бүсд хамаардаг тул хэрвээ тэнд

бүртгүүлвэл оффшор данстай болж, үүнийг дагаад төрийн

албанд ажиллах эрхгүй хүртэл болох шүү дээ. Тиймээс

хадгаламжийн сертификат нь илүү зөв сонголт байж болох

юм гэж харж байна.

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг

эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга

М.Энхболдод өнгөрсөн Пүрэв гарагт өргөн барьсан. Тогтоолын төслийг харвал санхүүжилт, дэд бүтэц гээд цогц

агуулга бүхий хэрэгжүүлэх зорилтууд байсан. Та тогтоолын төсөлтэй танилцсан байх, яаж харж байна вэ?

МонголУлсын ЕрөнхийлөгчХ.Баттулга бүрэн эрхийнхээ дагуу санаачлан боловсруулсан Валютын зохицуулалтын

тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга

З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан. Энэ хуулийн төслийг та яаж харж байна вэ?

Зорилгыг нь зөв гэж бодож байна. МУ-аас орлого

олж буй, МУ-д бүртгэлтэй компани аль болох орлогоо

дотоодын зах зээлд оруулах нь зөв л дөө. Харин арга нь

л буруу байна. Энэ анх удаа оролдож байгаа зүйл ч биш

ба 2 жилийн өмнө Оюу толгойтой холбоотой орлогоо

заавал дотоодын арилжааны банкаар дамжуулах ёстой гэж

тогтоол гаргах гэж байсан. Тухайн үед Рио Тинто компани

гэрээг зөрчиж байна гэсэн үндэслэлээр гомдол гаргаж

байсан. Харин үүнийг арай өргөн хүрээгээр буюу зөвхөн

Оюу толгой бус томоохон экспортлогч компаниуд дансаа

аль нэг арилжааны банкинд бус Төв банкинд байршуулах

ба Төв банк арилжааны банкны үйл ажиллагааг эрхлэх нь

хууль зүйн хувьд боломжтой юу гэдгийг эргэн харах ёстой

болж байна.

Уг нь бол Төв банкны үндсэн үүрэг тусдаа байгаа ч

валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд өөрөө арилжааны

банкны бизнес рүү орох хуулийн төсөл санаачилж байгаа

нь харамсалтай байна. Ийм Төв банктай улс байдаг эсэхийг

сайн мэдэхгүй юм.

Энэ хуулиар бол тодорхой хэмжээнээс дээш экспорт

хийдэг бол Монголбанк дансыг нь арилжааны банкуудаас

татан авч тэрхүү компаниудад мөнгөө шилжүүл гэсэн

шаардлага хүргүүлдэг болох юм. Төв банк мөнгөний

6