Previous Page  5 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 9 Next Page
Page Background

Монгол улс 2010 оноос Агаарын бохирдлын төлбөрийн

хуулийн дагуу төлбөр хурааж эхэлсэн юм. Мэдээж хэрэг,

нүүрсний салбар гол төлбөр төлөгч нь болсон. Олборлох

үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын цахим

тайлангийн системээс авсан мэдээллээр 2017 онд дээрх 3

компани Агаарын бохирдлын төлбөрт нийтдээ 20 орчим

тэрбум төгрөгийг төлжээ.

Уг төлбөрийг 2011 оноос Цэвэр агаар сангаар дамжуулан

зарцуулж эхэлсэн ч энэ сангийн үйл ажиллагаан дахь

авлигын асуудал хүндэрч, улмаар 2015 онд татан буугдсан.

Түүнээс хойш агаарын бохирдлын төлбөрийн ихэнх

нь улсын нэгдсэн төсвийн том “тогоо” руу орох болж,

зарим хэсэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам,

Агаарын бохирдлын эсрэг үндэсний хороогоор дамжин

зарцуулагдах болсон.

Одоо УИХ-аар хэлэлцэж буй Агаарын тухай хуульд

нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өмнөх

санг “Агаарын бохирдлын эсрэг сан” гэдэг нэртэйгээр

дахин байгуулах санал явж байна. Энэхүү хуулийн үзэл

баримтлал, мөн Агаарын бохирдлын эсрэг үндэсний

хөтөлбөрт нүүрсний уурхайн орчмын агаарын бохирдлын

асуудал, орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн эрсдлийн

талаар орхигдсон нь шударга ёсонд нийцэмгүй зүйл юм.

Үндсэндээ, 2010 онд Агаарын бохирдлын

төлбөрийг хурааж эхэлснээс хойш нүүрсний

уурхайн шууд болон дам нөлөөнд автсан

Цогтцэций суманд агаарын бохирдолтой

тэмцэх, энэ сумын 7000 гаруй бүртгэлтэй

иргэд, мөн тооны бүртгэлгүй иргэдийн

эрүүл мэндийг хамгаалахад нэг ч төгрөг

зориулагдаагүй байна.

Таван толгойн уурхайн хам буюу хуримтлагдсан

нөлөөллийг бууруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг

дэмжихэд уурхайнуудын хоорондын болон орон нутгийн

удирдлагын ажлын уялдаа холбоо, харилцан ойлголцол

маш чухал. 2018 оны 6-р сард Эрдэнэс-Таван толгой

компани Өмнөговь аймаг болон Цогтцэций сумтай Хамтын

ажиллагааны гэрээ байгуулж, энэ хүрээнд уурхайн амнаас

Гашуунсухайтын засмал зам хүртэлх 8 километр орчим

зам тавьж холбох, уурхайн кэмпээс Цогтцэций сумын

төв хүртэлх 13 километр орчим засмал зам барих ажлыг

тусгасан нь хэрэгжвэл тоосжилтыг бууруулахад чухал

алхам болно.

Тоосжилтыг бууруулах өөр олон арга зам бий ч зөвхөн

нэг талын хүчин чармайлт хангалтгүй. Цаашид уурхайнууд

хуримтлагдах нөлөөллийг бууруулах, орон нутгийн

хөгжлийг дэмжих ажлуудаа уялдуулах, нэгдсэн зохион

байгуулалт, бүтцийн дор зөвшилцөж ойлголцох шаардлага

өндөрсөж байна.

Тийм учраас Таван толгойн олон талт зөвлөлийг

байгуулан, тогтмол яриа хэлэлцүүлэг өрнүүлж, хамтарсан

бодлого, үйл ажиллагааны чиглэлүүдээ тогтох хэрэгтэй.

Туршлагаас харахад ийм зөвлөл хорооны суурийг зөв

тавьж, зүгшрүүлэхэд Хүний эрхийн үндэсний комисс

шиг хөндлөнгийн байгууллагын дэмжлэг, зуучлал чухал

байдаг. Хамтын ажиллагааны ийм олон талт механизм нь

өмнө өгүүлсэн хам шинжтэй асуудлуудыг шийдвэрлэх, төр

засагт нэгдсэн байр суурь илэрхийлж бодлогын өөрчлөлт

хийх, орон нутагтай зөв ойлголцож, хамтран ажиллахад

чухал үүрэгтэй. Орон нутгийн удирдлага, иргэдийн ийм

хүлээлтийг ажил хэрэг болгож, зөв жишиг тогтооход

компаниудын удирдлагын алсын хараатай манлайлал,

хичээл зүтгэл зайлшгүй хэрэгтэй.

2018 оны 6-р сар

АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР

ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ НЬ

хамруулдаг нь сайшаалтай. Гэвч хэмжилтийн тайланд нь

зөвхөн нарийн ширхэгт тоосонцрын мэдээлэл л байх юм.

Сумын төвийн хувьд өвлийн улиралд, ялангуяа 1, 2-р сард

нарийн ширхэгт тоосонцор стандарт хэмжээнээс хэтэрсэн

дүн нижгээд жил давтагджээ. Үүнээс Цогтцэций сумын

төвийн агаарынбохирдол нь айл өрхүүдийннүүрс хэрэглээ,

яндангийн утаанаас үүдэлтэй буюу уурхайн орчмоос сумын

төвийн агаарын чанарт үзүүлж буй нөлөө бага гэдэг учир

дутагдалтай дүгнэлт хийхэд хүргэжээ. Цогтцэций сум нь

2016 оноос агаарын чанарын явуулын төхөөрөмж ашиглан

агаарын чанарын нарийн ба том ширхэгт тоосонцрын

хэмжилт хийдэг болсон. Уг хэмжилтийн дүнгээс үзэхэд том

ширхэгт тоосонцор үндэсний стандарт хязгаараас өвөл,

хаврын улиралд хоёроос гурав дахин давдаг хандлага

байна.

Тиймээс Цогтцэций сумын төвийн орчны

агаарын чанарын хэмжилтийг уурхайнууд ба

орон нутаг хамтран хэмжилтийн чанарын болон

жинлэх зэрэг олон аргуудын хослуулан, үр дүнтэй

хийх шаардлага тулгарч байна.

5