Previous Page  4 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 9 Next Page
Page Background

НИЙТЛЭЛ

Д.БЯМБАЖАВ

Японы Тохокүгийн Их Сургуулийн Зүүн Хойд Ази судлалын

хүрээлэнгийн зочин судлаач. Сүүлийн 10 орчим жил байгалийн

баялагийн засаглал, уул уурхай, орон нутгийн хөгжил, улс төр,

иргэний нийгмийн харилцааны асуудлаар ажиллаж байгаа

ТООСОН ДУНДАХ СУМ

Ц

огтцэций сумын төв нь Таван толгойн уурхайгаас 10

орчим километрын зайтай, уурхайн салхин дор буюу

уурхайн зүүн хойхно байрладаг. Говийн цөлөрхөг,

хуурай бүс нутгийн хувьд салхи, шуургаар тоос шороо

дэгдэж, түүний хэдэн арав, зуун километр хол хийсэх нь

элбэг учраас Таван толгойн уурхайн олборлолт, нүүрс

тээвэрлэлтээс үүсдэг тоосжилт Цогтцэций сумын төв болон

уурхайн ойр орчинд маш ихээр мэдрэгддэг. Тиймээс ч

орон нутгийн иргэдийн санааг хамгийн ихээр чилээж буй

асуудал болжээ.

Уурхайн тэсэлгээ, хөрсний овоолго, Эрдэнэс-Таван

толгойн уурхайн талбай дахь шороон замаарх нүүрс

тээвэрлэлт, сумын төвөөс Эрдэнэс-Таван толгойн кэмп

хүртэлх шороон зам зэрэг нь уурхайтай холбоотой үүсч

буй тоосны гол эх үүсвэрүүд юм. Тоосжилт ихсэхэд өөр

хүчин зүйлс нөлөөлж байгааг ч орон нутгийн иргэд сайтар

ойлгож байна. Ялангуяа сумын төвийн дотоод замын тоос

шороо, өвлийн улиралд айлуудын яндангийн утаа агаарыг

ихээхэн бохирдуулдаг ажээ.

Цогтцэций сумын удирдлага болон иргэд амьсгалын замын

өвчлөл, харшил, жирэмсний ба жирэмсний дараах үеийн

хүндрэлүүд, ялангуяа хүүхдийн дунд амьсгалын замын

өвчин улам ихсэж байгааг өгүүлж, халаглаж, бухимдаж

байлаа. Сумын эрүүл мэндийн зарим статистик тоо

баримтууд ч үүнийг нотлож байна. Харамсалтай нь өнөөг

хүртэл эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийгдээгүйн

улмаас системтэй суурь мэдээлэл бага, тодорхой

давтамжтай харьцуулан үзсэн судалгаа алга байна.

Монгол улсын хэмжээнд агаарын чанарыг Улаанбаатар

хот, аймгийн төвүүд, томоохон хот суурин газруудад

түгээмэл тархалттай хоёроос зургаан төрлийн бохирдуулах

бодисын хэмжилт тогтмол хийдэг. Цогтцэций сумын хувьд

томоохон хот суурин газар гэдэг ангилалд хамаарахгүй

учраас агаарын чанарын суурин хэмжилт хийгддэггүй.

Бодлогын энэ хөшүүн байдлыг өөрчилж, иргэдийн эрүүл

мэндээ хамгаалуулах эрхийг хангах хэрэгцээ улам ихсэж

байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дагуу дээрх

3 компани тус бүртээ орчны агаарын чанарын хэмжилт

хийдэг. Эрдэнэс-Таван толгой болон орон нутгийн өмчит

Таван толгой компаниудынхувьд зөвхөн уурхайнорчиндоо

нарийн ширхэгт (PM2.5) болон том ширхэг (PM10)

тоосонцрын хэмжилт хийдэг боловч мэдээллээ зөвхөн

дотоод хэрэгцээндээ ашигладаг. Энержи Ресурс компани

нь орон нутгийн иргэдийн зөвлөлтэй хамтран агаарын

чанарын хэмжилт хийхдээ уурхайн орчин ба сумын төвийг

Хүний эрхийн үндэсний комиссын дэмжлэгтэй хийсэн 350 иргэдийн түүвэр судалгаа. 2018 он.

АГААРЫН ЧАНАРЫН ХЭМЖИЛТ

4