Previous Page  8 / 11 Next Page
Information
Show Menu
Previous Page 8 / 11 Next Page
Page Background

Ням гараг бүр VTV телевизээр 19 цагт гардаг Дефакто тоимын эмхэтгэл:

2018.06.17-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

ЧИНДАОД ЮУ БОЛСОН БЭ?

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙН СУДАЛГААНЫ ТАЙЛАН 2017

Ерөнхийлөгч Х.Баттулга 5-р сард болсон Монголын

Эдийн Засгийн Форумын үеэр гадаад бодлогод зарчмын

өөрчлөлт хийж байгаагаа бараг зарласан. Тэрээр

“Монголын эдийн засагт бодитоор нөлөөлж, эрх ашгаа

тулгаж, гацааж, бас урагшлуулж байдаг хүчин зүйл бол

их гүрнүүдийн геополитик, гео эдийн засгийн хандлага,

хүчний хуваарилалт, таталцал, түлхэлцэл юм” гэж хэлсэн.

Мөн “Хамгийн либерал хуультай ч гэсэн монголд гадаадын

хөрөнгө оруулалт орохгүй байгаагийн учир нь нэгдүгээрт

засаглалын тогтворгүй байдал, хоёрт их гүрнүүдийн

геополитикоос хамаарч байгаа ба тийнхүү бүс нутгийн

интеграцид нэгдэн орох замаар хөрш гүрнүүдтэйгээ ашиг

сонирхлоо нэгтгэхгүйгээр монголын хөгжлийн талаарх

элдэв сайхан төсөөлөл, хөтөлбөр төслүүд тодорхойгүй

төлөвт орох гээд байна” хэмээн хэлсэн байна. Цаашлаад

“Монголын эдийн засаг нь гадаад хүчин зүйлээс дэндүү

хамааралтай, дотоод хүчин зүйлээ бүрэн ашиглаж

чаддаггүй, үлбэгэр нөхцөлд 28 жил тийчилж байгаагийн

мөн чанарыг ойлгохгүйгээр бид цааш явахгүй ба тиймээс ч

2 хөрштэйгээ уялдуулах, үүний зэрэгцээ 3-дагч хөршүүдийн

оролцоо ашиг сонирхлыг хангаж, тэнцвэрийг бий болгох,

төвлөрөхгүйгээр өдий хүртэл урсгалаараа явж ирсэн 28

жилийн замнал маань биднийг эдийн засгийн мухар гудамж

руу оруулжээ” хэмээн хэлсэн нь нэлээд анхаарал татсан.

Шууд л Евразийн эдийн засгийн холбоонд гишүүнээр орно,

ШХАБ-тай тогтоосон хамтын ажиллагаагаа энэ жилдээ

багтаан ахисан түвшинд аваачин илүү идэвхтэй хамтын

ажиллагаанд шилжинэ гэж хэлсэн. Ийм прагматик үгнүүд

хэлээд Чиндао явсан.

Чиндао хотод болсон хурал дээр Ерөнхийлөгч “Монгол

улс ШХАБ-д шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан

судлаж байгаа бөгөөд зохих хэлэлцүүлгүүдийг улс төр,

нийгмийн хүрээнд эхлүүлээд байна” гэсэн. Ерөнхийдөө

энэ мэт хэлсэн үгнүүдээс нь харахад МУ-ын төр засаг

ШХАБ-д элсэхээр шийдсэн юм шиг байна. Учир нь

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хаалттай хурал хийсэн,

Ерөнхийлөгч дээрх үгсийг хэлсэн. Зарчмын хувьд шийд нь

гарчихсан, харин иргэддээ үүнийг ойлгуулах ажил эхлээд

байна гэж харж байна.

Уг нь, ардчилсан оронд шийдвэр дээрээсээ огцом гарах

бус доороосоо эхлэж гардаг.

Чиндао хотод болсон Орос, Хятад, Монгол 3-ын

дээд хэмжээний уулзалтын үеэр юу яригдсан талаар

Ерөнхийлөгч хэлэхдээ “эдийн засгийн коридор буюу

худалдааны эргэлтийг улсаараа дамжуулан өнгөрөөх

асуудлыг ярьсан” гэв. Би энэ саналаа маш тодорхой

илэрхийлсэн, ОХУ-ын Ерөнхийлөгч Путин анх удаа л энэ

төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн” гэж хэлсэн байна

лээ.

Мөн Монгол-Оросын санаачилга 2018 хөтөлбөрийн

хүрээнд МУ-д айлчилсан Эрхүү мужийн амбан захирагч

Сергей Левченко эдийн засгийн коридор байгуулах

төслөө монголд танилцуулсан юм байна. Монгол Оросын

хооронд 5+1 гэсэн санаачилга бий болсон ба үүнд хийн,

цахилгаан, шилэн кабель, хурдан галт тэрэгний төмөр зам,

авто зам гэсэн 5 үндсэн коридорын дэд бүтцийг монголоор

нэвт байгуулахаас гадна, Улаанбаатарт метро байгуулна

гэсэн байна. Ямар ч байсан Монгол улс энэ чиглэлд явж

байна гэсэн сэтгэгдлийг 2 хөршийн удирдагчид төрүүлсэн

гэж ойлгож байна. Тиймээс энэ санаачилга, төслүүд

арай хурдан явах болов уу гэсэн итгэл байна. Одооноос

дараагийн ШХАБ-ын хурал болтол юу ч гэсэн Орос Хятад

улс руу экспортын бүтээгдэхүүн гаргахдаа 20-35 хувийн

татвар байгааг цуцлах талаар ажиллана гэж Ерөнхийлөгч

хэлсэн. Энэ ажил ямар ч байсан явах байх.

Евразийн эдийн засгийн холбоонд элсвэл хоорондоо

татваргүй байх боломж бүрдэнэ. Манай улс ямар ч байсан

өргөдлөө өгсөн байгаа.

БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний урилгаар зургадугаар сарын 9-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Чиндао хотноо

болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын

зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцоод ирсэн. Мөн Ерөнхийлөгч

Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин нартай Монгол-Орос-Хятадын

гурван талт дээд түвшний ээлжит дөрөвдүгээр уулзалтыг хийсэн.

Жендэрт суурилсан хүчирхийллийн талаар улс орон даяар анх удаа явуулсан судалгааны тайланг

НҮБ-ын Хүн амын сан, Үндэсний статистикийн хороо танилцуулсан. Судалгаагаар 7,300 гаруй

эмэгтэйтэй ярилцлага хийсэн байна.

Энэ тайлан гарснаар их ноцтой дүн гарч байна.

Тухайлбал:

Ø

Хамтрагчтай байсан болон одоо хамтрагчтай байгаа

эмэгтэйчүүдийн 57.9% нь бие махбодын, бэлгийн,

сэтгэл санааны болон эдийн засгийн хүчирхийлэл,

хянах зан үйл зэрэг хүчирхийллийн хэлбэрүүдээс

Аливаа хүчирхийллийг үл тэвчих соёлыг бий болгоно гэдэг хар багаас нь л ажиллах асуудал

8