Previous Page  2 / 11 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 11 Next Page
Page Background

№409 436

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

Т

анил маань шинэ “Лексус-570” Европоос авчээ.

А-92 бензин хийхээр л “хөдөлгүүрээ шалга” гээд

шар гэрэл асах юм. Засварт очоод оношлуулаад

бензин цацагчаа цэвэрлүүлдэг ч хэсэг хугацаанд яваад

дахин асдаг, тэр Euro бензин гэдгийг нь хийхээр зүгээр,

хүчтэй, сайхан жигд явдаг, бага ч идэх юм. Даанч Euro нь

хотод цөөхөн цэгт байдаг, хөдөөд А-95 нь хүртэл олддоггүй

гэж үглэв.

Учрыг нь мушгивал Монгол улсад сайн чанарын,

хэмнэлттэй шатахуун оруулж ирэх шаардлагыг төр засаг нь

ч тавьдаггүй, улсын стандартын чанарын шаардлагыг 1996

оноос хойш (Euro-2) дээшлүүлээгүй ажээ. Улсын хэмжээнд

2017 онд борлуулсан нийт шатахууны зөвхөн 10 хувь нь

Euro 5 стандартынх байжээ. Үлдсэн 90 хувь нь байгаль

орчин, хүний эрүүл мэндэд халтай, олон улсын жишгээс

хорин хоёр жилээр хоцорсон, чанар муу шатахуун гэсэн

үг. Шатахуун импортлогчдын ихэнх нь хурдан л борлуулж

байвал агаарын бохирдол, иргэдийн эрүүл мэндийн

асуудалд тоомжиргүй хандаж байна.

Монголчууд бид бензин шатахуунаа зөвхөн октанаар

нь ялгадаг бол соёлт ертөнц шатаасны дараа ямар ямар

хорт бодис ялгаруулж буйгаар нь хэмжээд гучаад жил болж

байна. Хоёр хөрш маань хилээрээ орж буй ачаа тээврийн

хэрэгсэлд Euro 5 (China 5) стандартын бензин, дизель

хэрэглэдэг байхыг шаардах боллоо.

Уг нь бензин хөдөлгүүртэй автомашины утаанынайрлага

дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих

арга MNS 5013:2009 (дизель хөдөлгүүрийн хувьд MNS

5014:2009) гэх улсын стандарт байдаг ч хүнийг хамгийн

их хордуулдаг азотын ислүүд, хүхэрлэг хийнүүдийг хэмжих

тухай огт заагаагүй ажээ.

Сарын өмнө ЗТХЯ-ны мэдээлснээр манай улсад

эдүгээ 913, 723 тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс

90 хувь нь 826, 970 автомашин, түүний 59 хувь нь

буюу 487,841 нь Улаанбаатар хотод байна. Нийт

авто машины 82 хувь нь буюу 750, 292 нь арваас

дээш жилийн насжилттай, 58 хувь нь баруун талдаа

хүрдтэй ажээ.

Энэ олон машины яндангаар ялгарч буй бодисууд

нийслэлд л гэхэд агаарын бохирдлын 10 хувийг эзэлдэг.

Автомашинаас 260 гаруй химийн хорт бодис (emission)

ялгардгаас хүний биед хамгийн хор хөнөөлтэй азотын

ислүүд, хүхэрлэг хийнүүд, нүүрстөрөгчийн дутуу ислүүд,

бенза(о)прин үнэрт нүүрс устөрөгчид, хөө тортог, хүнд

метал (Pb, Ca, Hg г.м), диоксин, альдегид, тоос тоосонцрыг

онцлон хэмжиж, хөгжсөн орнуудад хязгаарлалт тогтоож

иржээ.

Тэр орнуудад шинэ машин бүрийн яндангаас ялгаруулж

буй дээрх бодисуудын түвшинг 1990 оноос хязгаарлаж,

шаардлагыг улам бүр нэмж ирснийг Euro стандарт гэдэг.

Автомашинаас ялгарах хорт бодисууд нь хүний амьсгалаар

дамжин амьсгалын эрхтний архаг болон хурц үрэвсэлт

өвчин, харшил, зүрх судасны өвчин, бөөр болон элэгний

өвчлөл, мэдрэлийн эрхтний тогтолцоог гэмтээх, хавдар

үүсгэх, нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх,

стресс бухимдал үүсгэх зэргээр эрүүл мэндийг хордуулдаг

учир баруунд энэ стандартыг мөрдүүлж байна

МОНГОЛ БА ДЭЛХИЙ

ГОЛОГДСОН БЕНЗИН

Машиндаа ч

2