Previous Page  4 / 11 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 11 Next Page
Page Background

Дэлгэрийн Уянга

Өмгөөлөгч, Хууль зүйн доктор

НИЙТЛЭЛ

ТӨРД ИТГЭХ ИРГЭДИЙН ИТГЭЛ БА

ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ

“Бидний багад хүмүүс төрд итгэдэг байжээ. Аав, ээж цагдаагийн

хэлтэс рүү их гүйлгэдэгсэн. Одоогийн хүмүүс гэмт хэрэг гарсан ч

цагдаад мэдээлэхгүй. Цагдаа асуугаад ч дуугарахгүй.”,

Нийслэлийн алслагдсан дүүргийн цагдаагийн хэсгийн ахлагч.

Энэ нийтлэлээр төрд итгэх иргэдийн итгэлд холбогдох бүтцийн шинжтэй сорилтын нэг

болох Монгол улс дахь шүүгчийн хараат бус байдлын тухай түүхчилж тоймлон танилцуулъя.

1990 оны өөрчлөлт, шинэчлэлээс өмнө шүүгчдийг

нутгийн иргэдийн хурал болон аймаг, районы

Ардын Депутатын Хурлаас гурван жилээр, Дээд

шүүхийн шүүгчийг Ардын Их Хурлаас таван жилийн

хугацаатай сонгодог байв. Шүүхүүд нь Сайд Нарын

Зөвлөл, Шүүх Яамны шууд удирдлагад байв. Шүүгчид

нь тухайн шүүхийн тэргүүн шүүгчийн (буюу Шүүх

Яам, Намын дарга гэх мэтийн) зааврыг дагах

үүрэгтэй байсан. Шүүхээр шийдүүлэх хэргийг тухайн

шүүхийн тэргүүн шүүгч шүүгчдэд хуваарилж өгдөг

байв. Энэхүү тогтолцоонд шүүгч нь хүний эрхийг

хамгаалж, нийгмийн зөвшилцлийг хангахаас илүү

социалист системийг хамгаалах, “насанд хүрсэн

хүнийг” социалист зарчмаар “хүмүүжүүлэх” үүрэг

хүлээдэг байв. Өөрөөр хэлбэл, шүүгч анхнаасаа “нэг

талд гарсан” байв. Прокурор нь шүүх хуралдаанд

төрийг төлөөлдөг байсан тул шүүгчид прокурорын

амыг харахаас өөр аргагүй байдалтай байсан. Дээд

шатны шүүх нь доод шатны шүүхээс хэргийг татаж

авч, анхан шатны журмаар шийдэх эрхтэй байсан тул

доод шатны шүүхийн шүүгчид дээд шатны шүүхийн

зааврыг урьдчилж авч шийдвэр гаргах нөхцөл

бүрдсэн байлаа.

1992 оны Үндсэн хуульд шүүгчийн хараат бус, бие

даасан байдлыг тунхагласан. Гүйцэтгэх засаглалаас

тусдаа Шүүх засаглал гэж төрийн гурван гол

үндсийн нэг бие даасан салбарыг бий болгох эх

суурь тавигдсан. Шүүгчийг сонгодог тогтолцоог

халж, хууль зүйн дээд боловсролтой, хуульчдын

мэргэшлийн шалгалт өгсөн, ажлын туршлага олж

авсан, тодорхой насанд хүрсэн хүнийг бүх насаар нь

шүүгчээр томилох хуулийн шинэчлэлийг хийсэн.

Хэдийгээр 1994, 2002 оны шинэчлэлүүд нь

Шүүх засаглал хэмээх бие даасан засаглалын

салбарыг бий болгох суурийг тавьсан

боловч шүүх, шүүгчид нь жилийн төсөвтэй

холбоотой асуудлаар Улсын Их Хурал болон

Ерөнхийлөгчийн нөлөөнд байсаар ирсэн.

Шүүгчийг томилох, чөлөөлөх эрхийг Шүүхийн

Ерөнхий Зөвлөлийн (ШЕЗ) санал болгосноор эдлэх

эрхийг Ерөнхийлөгчид олгосон. Чингэхдээ ШЕЗ нь

СОЦИАЛИЗМЫН ҮЕ

1994 БОЛОН 2002 ОНЫ ШИНЭЧЛЭЛҮҮД

4