Previous Page  3 / 11 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 11 Next Page
Page Background

НИЙТЛЭЛ

ДеФакто

Монгол улс нэгэнт л гурав дахь мөчлөгтэй машинаар

дүүрчихсэн буюу “онгоцноосоо үсэрчихсэн” учир одоо

шүхрээ цагт нь, зөв задлаж амьд мэнд газардахыг бодохоос

өөр сонголтгүй болжээ. Юу хийвэл зохистой вэ?

Долоогоос дээш жилийн насжилттай машиныг 2020

оноос хилээр оруулахыг зогсоох, таваас дээш жилийн

насжилттай машиныг өсгөсөн татвартай болгох,

баруун хүрдтэй машинд тусгай татвар ногдуулахаас өөр

сонголтгүй боллоо. Баигаль орчны болон эрүүл мэндиин

сөрөг үр дагаврыг бууруулах үүднээс одоо мөрдөгдөж

буи дүрэм, журмаа шинэчлэх, утааны зөвшөөрөгдөх

стандартыг нэвтрүүлэх цаг болжээ. Замын хөдөлгөөний

хяналт, тээвриин хэрэгслийн үзлэгииг саижруулан хуучин,

хэт хуучин тээвриин хэрэгслииг хөдөлгөөнд оруулахгүи

баих эсвэл өндөр татвар ногдуулах чиглэл баримтлах

хэрэгтэй байна.

Салбарын мэргэжилтнүүдиин үзэж баигаагаар ОХУ-

аас оруулж буй дизелиин түлш нь Евро 5+ стандартын

хөдөлгүүрт ашиглах боломжгүи. Хадгалж буй сав агууламж

нь чанарын шаардлага хангадаггүи ажээ. Монголд Евро

5 ба 6 стандартыг бүрэн дүүрэн нэвтрүүлэх талаар түлш,

шатахуун ниилүүлдэг аж ахуин нэгжүүд, холбогдох бүх

баигууллага санаачлагатай ажиллах хэрэгтэй байна.

Олон улсын туршлагаас харахад машин,

механизмын үилдвэрлэгчид хорт утаа ялгаруулалт

багатаи, цэвэр хөдөлгүүр үилдвэрлэх болсноор

монголд тохирох хөдөлгүүриин үилдвэрлэл улам бүр

буурч баина. Эдүгээ Монгол улс чанарын шаардлага

хангаагүи дизелиин түлш хэрэглэдэг цөөхөн орны нэг

болж үлджээ.

Барууны дизелиин хөдөлгүүр ниилүүлэх боломж буурах

нь барилга, уул уурхаин салбарын машин механизмын

бүрэлдэхүүнд, хөдөлмөрийн бүтээмжид тун удахгүй

нөлөөлөх юм. Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэгчид Евро 5

стандартын дизель хөдөлгүүртэй машин техник нийлүүлж

байгаа ч монголд шатахууны чанар хөдөлгүүрийн хэвийн

ажиллагаанд нөлөөлж, хэрэглэгч эд хөрөнгөөрөө хохирч

байна.

Норвеги улс 2025 онд, Франц, Их Британи 2040 онд

шатахуун хөдөлгүүртэй автомашин худалдаалахыг бүрэн

хориглохоор төлөвлөжээ. Волво 2019, Ягуар ба Ланд

Ровер 2020 оноос зөвхөн бүрэн цахилгаан хөдөлгүүртэй

автомашин үйлдвэрлэх гэнэ.

Сүүлийн үед ОХУ-аас оруулж баигаа түлшнии утааны

ялгарлын стандартыг хянаж, шинэчлэхийг монголд

ажиллаж буй дилерүүд ч шаардах боллоо. Мөн шатахууны

үнийг бодитой болгох, зах зээлийн зохицуулалт оруулах

учиртай. Жишээ нь саин чанарын дизель түлшний үнэ литр

нь Германд 1 евро буюу 2500 төгрөг байхад монголын

дизель нь 2000 төгрөг байна.

Монгол улс нь Японы бензин, цахилгаан хосолсон

хөдөлгүүртэи тээвриин хэрэгслиин хортои хаягдлын цэг

болж баина. Энэхүү хортои хаягдлын импортыг олон ниит

эсэргүүцэхгүй байгаа нь хор хөнөөл, үр дагаврыг бүрэн

ойлгоогүй байгаатай холбоотой. Хаягдал заи, ашигласан

тос маслыг хаана багтааж шингээхээ мэдэхээ больжээ.

Газарт шууд булсаар л байх уу?

Шинэ тээвриин хэрэгслиин импортын татварыг

бууруулж, харин хуучин машины татварыг нэмж улмаар

хэрэглэгчдииг шинэ машин авахыг дэмжих цаг болжээ.

Магадгүй эдгээр шийдвэрийг гаргахад олон ниитиин

эсэргүүцэлтэи тулгарах ч, хэрэгжүүлэхгүй бол ниигэм,

эдиин засгиин зардал нь улам бүр өссөөр байна.

Иргэдийн эрүүл мэндээс илүү

үнэтэй зүйл юу байна…

2018.06.20

ШҮХРЭЭ ЗАДЛАХ ЦАГААР

Энэ стандартыг нэвтрүүлснээр Европын Холбоо гэхэд л жил

бүр 80 мянган хүнийг үхлээс сэргийлж байгааг Лийдсийн

Их Сургуулийн судалгаагаар тогтоожээ. Харин манай улсад

дийлэнх нь тийм шаардлага хангасан түлш, шатахуун

хэрэглэдэггүй, төр засаг нь ч шаардахгүй, анзаарахгүй

байгаагаас хичнээн олон хүний, ялангуяа хүүхдийн амь

нас алдаж байгаа бол?

Монголд агаарын бохирдол, иргэдийн эрүүл мэндэд

арваас дээш жил ашигласан машинууд онцгой нөлөөлж

байна. Манайд таван машины дөрөв нь арваас дээш

жилийн насжилттай. Автомашины ашиглах хугацааг тав,

таван жилээр гурван мөчлөгт хуваадаг. Эхний мөчлөгтөө

автомашин нь үйлдвэрийн баталгаатай, техникийн

бүхий л стандартыг хангадаг, утаан дахь хорт хий анхны

түвшиндээ, бас эвдрэл гэмтэл ч бараг гардаггүй. Хоёр дахь

мөчлөгтөө буюу 5-10 жилийн насжилттай автомашинууд

ихэвчлэн хоёр дахь эзэндээ очсон, хорт хийн горим

алдагдсан, эвдрэл гэмтэл гарах нь элбэг болдог. Ихэнх

улс орон ийм автомашиныг экспортлох арга замыг хайж,

автомашины татвар, даатгалыг өндрөөр тогтоож эхэлдэг.

Харин гурав дахь таван жилээс сүүлчийн мөчлөг эхлэж ойр

ойрхон эвдэрч, хорт утааны хаягдал өсч, сэлбэг хэрэгслийн

олдоц багасдаг. Ийм автомашинаас улс орон нь ч, эзэн

нь ч салахыг хичээж, задлаж дахин боловсруулах, эсвэл

буурай хөгжилтэй орон руу маш хямдхан явуулдаг.

3