Previous Page  5 / 11 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 11 Next Page
Page Background

“Шүүхийн шинэтгэлийн багц хууль” гэсэн нэртэй

шинэчлэл нь шүүх засаглалд “хувьсгал” хийсэн

юм. Шүүгчийг томилох, чөлөөлөх Монгол Улсын

Ерөнхийлөгчийн эрх мэдлийг улам өргөжүүлсэн.

ШЕЗ-ийн гишүүдийн тоог 5 болгож багасгаж,

тэднийг бүгдийг нь Ерөнхийлөгч томилдог болсон.

Ингэснээр бие даасан шүүх засаглалын зарчим

алдагдаж, Ерөнхийлөгч хэмээх улс төрчийн гарт

бүр мөсөн шилжсэн билээ

.

Шүүхийн Захиргааны тухай хууль болон холбогдох

бусад хуулиуд нь ШЕЗ-ийг хуучин Шүүх Яамтай

ойролцоо байр сууринд аваачсан гэдгийг энд

тэмдэглэх хэрэгтэй,

Дефакто Газет № 14.

Хэргийг

тойргийн журмаар хуваарилах зарчмыг мөрдөж

байгаа ч энэ нь зарим талаар алдагдаж ирсэн.

Шүүх хэмээх “хуулийн мэргэжилтнээс бүрдэх

хөндлөнгийн маргаан таслах салбарыг” бэхжүүлэх

замаар улсын дотор нийгмийн зөвшилцлийг

бүрдүүлэх тогтолцоо улам бүр алдагдаж байна.

Өнөөдөр улс төрчидтэй холбоотой “шоронд явлаа”,

“шоронгоос гаргачихлаа” гэдэг кино зохиол гэмээр

өрнөл бүхий мэдээллийг нийгэм өдөр бүр шахам

хүлээж авч байна. Ийм үед ард иргэд төрд, шүүхэд,

төрийн цагдаад итгэх үү? Төрд итгэхгүй иргэд нь гэмт

хэргийг мэдээлэхгүй, хөөцөлдөхгүй бол улсын дотор

эмх журмыг хэн сахиулж, иргэнийг гэмт хэргээс хэн

хамгаалах вэ?

Энэ улсын олон мянган жирийн цагдаа, прокурор,

шүүгчид 1990 оноос хойших шилжилтийг даван

туулж, улс оронд эмх журмыг сахиулахад өөрийн

хувь нэмрээ оруулж ирсэн. Орчин үеийн гэх шүүхийн

шинэчлэл чинь энэ мэргэжилтнүүдийнхээ хамтын

хяналтаас төрийг улам бүр гаргаж, улс төрчдийн гарт

“зэвсэг” болгож өгөх суурийг тавьчихсан юм биш үү?

2018 оны 6-р сар

2013 ОНЫ ШИНЭЧЛЭЛ

ЭРГЭЦҮҮЛЭЛ

өөрөө шүүгчдийн өөрсдийнх нь гарт байдаг, жинхэнэ

утгаараа шүүгч хэмээх мэргэжилтний зөвлөл байсан

юм (тухайн мэргэжилтний зөвлөл нь сайн, муу

байсан эсэх нь шүүх засаглалын бие даасан байдал

буюу бүтцийн асуудлаас тусдаа асуудал юм!). Монгол

Улсын Ерөнхийлөгч нь ШЕЗ-ийн 14 гишүүний зөвхөн

нэг гишүүнийг л томилох эрхтэй байв.

Шүүхэд ирсэн хэргийг тойргийн зарчмаар

хуваарилах замаар хэргийг тодорхой нэг шүүгчид

оноож өгөхгүй байх, ингэснээр шүүгч хэмээх

нийгмийн эв нэгдэл, зөвшилцлийг хангах үүрэгтэй

“хөндлөнгийн шинжээч мэргэжилтэн” ажиллах

нөхцөл, итгэлцлийг хангах ёстой тогтолцоог германы

мэргэжилтнүүдийн тусламжтайгаар бий болгосон.

Дээд шатны шүүх нь доод шатны шүүхээс

хэргийг татаж авах эрхийг “халаасандаа”

байлгаж байх замаар доод шатны шүүхэд “

заавар өгөх” эрхийг хадгалах боломжтой

тогтолцоог халсан боловч Захиргааны хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 2011 оны

шинэчлэлээр дахин сэргээсэн юм.

Захиргааны хэрэг хянаншийдвэрлэх тухай хуулийн

15.4.-т “Монгол Улсын Дээд шүүх шаардлагатай гэж

үзвэл ямар ч хэргийг татан авч анхан шатны журмаар

хянан шийдвэрлэх эрхтэй.” гэж заасан байв.

5