Previous Page  7 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 8 Next Page
Page Background

үеийн ардчилсан засаглал дийлдэшгүй тэлэх

замыг зассан гэдэг. Түүнээс хойш бусад оронд

гарсан хөрөнгөтний хувьсгалууд хаант төр,

хамжлагат ёс, шашны ноёрхлыг халж, нийтийн

ардчилал, хувийн өмчийн эрх, капиталист зах

зээлийн харилцааг хамгаалж өргөтгөх нийтлэг

хандлагатай байв. Ингэснээр насанд хүрсэн

нийт эрчүүд сонгуульд оролцох эрх анх удаа

1948 онд Францаас эхлэж, ойролцоогоор нэг

үеийн дараа сонгогдох эрх олгогдож байсан

байдаг. Харин эмэгтэйчүүдийн сонгуулийн

эрх АНУ-д 1919, Францад 1944, Швейцарьт

бүр 1971 онд бүрэн хэрэгжсэн байна. Гэхдээ

иргэнийхээ үүргийг хариуцлагатай биелүүлэх

гол баталгаа болсон татвар төлөх, хөрөнгө

эзэмших шалгуураар ихэнх оронд сонгуулийн

эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж ирсэн

бөгөөд энэ нь нэг эдийн засагчийн хэлснээр

“нийтийн сонгуулийн эрх бол банкны мэдлийг

мөнгөө хадгалуулсанд нь биш зээл авах

хүсэлтэй хүмүүст өгсөнтэй төстэй юм” гэсэн

болгоомжлолтой холбоотой.

4. Өнөөдрийн ардчилсан орнуудыг “Liberal

democracy” буюу чөлөөт зах зээлийн эдийн

засагтай бүх нийтийн сонгуулийн засаглал гэж

тодорхойлдог. Тэдний бас нэг онцлог нь Маркс

“Капитал” бүтээлдээ бичсэнчлэн аж үйлдвэрийн

хувьсгалын үр дүнд орлогын ялгаа хэт ихсэж

нийгмийн хямрал нүүрлэх болсноор анх 1870

онд Бисмарк Германд 70 нас хүрсэн болон

хөдөлмөрийн чадвараа алдсанд нь тэтгэвэр

олгож эхэлсэн “Welfare state” буюу “Амьжиргаа

хамгаалах төр” юм. Хүн бүр эдийн засагт оруулж

байгаа хувь нэмрийнхээ хэрээр орлогожих нь

түүнийг хөгжүүлэх, ялангуяа төрөөс нийгмийн

хамгаалалд зориулах хөрөнгийг нэмэгдүүлэх

үндсэн нөхцөл. Гэвч, технологийн дэвшлээс

буюу нийгмийн шилжилтийн улмаас эдийн

засгийн бүтэц түргэн өөрчлөгдөх үед илүү

чадвартай нь түрүүлж баяжиж, чадваргүй нь

ядуурах үзэгдэл заавал ихэсдэг. Жишээ нь

90-ээд онд шилжилтийн орнуудад хийсэн

судалгаагаар англи хэлтэй хүмүүс хамгийн

түргэн хөлөө олж байв. Мөн зах зээлд хамгийн

тууштай шилжсэн Эстони анхны түвшнээсээ

баруун Европын орлогод

хамгийн ойртож, Беларус,

Узбекистан зэрэг орлогын

тэгш байдлаа хадгалах гэж

хичээсэн орнууд хамгийн их

хоцрогдсон байна.

5. Цаашид

нийгмийн

бодлого улам социалист

шинжтэй болох боловч

түүнийг

санхүүжүүлэхийн

тулд эдийн засаг улам зах

зээлийн шинжтэй болно гэж судлаачид үзэж

байна. Ийм учраас төр зах зээлийн эдийн

засгийн зохицуулалт хийхдээ хамгийн их аз

туршиж, нэлээд нь бүтэлгүйтэн, цөөхөн нь

баяжиж байгаа бизнесүүдээ дарамталж хойш

таталгүйгээр, өөрчлөлтийг гүйцэж чадахгүй

хоцорч байгаад нь хэрэгцээт ур чадвар

эзэмшихэд нь туслаж, шахах замаар тэгш

бололцоогоорхангахадчиглэххэрэгтэйбайдаг.

Энэ нь үндсэндээ араа даах чадвартай том

бизнесүүдийг чөлөөтэй орхиж, эрсдлийнхээ үр

дагаврыг даах чадваргүй иргэдийг алдаанаас

хамгаална гэсэн үг юм. Жишээ нь өнөөдөр

нийт орнууд цахим мөнгө хөөцөлдөж байгаа

бизнесүүдэд аль болох чөлөөтэй ажиллах

бололцоо олгохын зэрэгцээ, ийм батлагдаагүй

эрсдэл ихтэй хөрөнгө оруулалт аюултайг

нийтэд анхааруулж байна.

6. Өнөөдөр технологийн хөгжил эрс хурдсаж

сурсан, чаддаг олон ажил алга болж, шинэ

мэдлэг чадвартай хэн ч мэдэхгүй нөхөд гэнэт

баяжин, нийгмийн сэтгэхүй өмнө байгаагүй

стресст орж хямарч байгаа нь нийгмийн

хөгжил, ялангуяа эдийн засагт том хохирол

учруулах аюултай популизмын шинэ хэлбэр

үүсгээд байна. Ерөнхийлөгчөө тусгайлан

бүрдүүлсэн сонгогчдоор дамжуулан шууд бус

сонгодог АНУ-аас эхлээд Европ бараг бүхэлдээ,

түүний дотор шилжилтийн тэргүүнд явсан

Унгар, Польш, Чех, Словак үүнд нэрвэгдэж,

популизмтай яаж тэмцэх тухай асуудал хурцаар

тавигдаж байна. Энэ үзэгдлийн нийтлэг илрэл

нь мэдлэг боловсролтой элит болон уламжлалт

нам, төрийг үгүйсгэж, ойлгоход амархан мэт

боловч бүтэх үндэсгүй популист зүйл амласан,

өөрсдийнх нь зовлонг мэдэх адил түвшний

“демагог” улс төрчид төрийн эрхэнд сонгогдож,

бүх бурууг бусдад чихэн, өнөө маргаашийн

мөнгө нэмэвч нөгөөдрийн хоолыг үгүй болгох

харалган бодлого явуулж байгаад оршино.

Үргэжлэл бий.

2018.05.30

7