Previous Page  3 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 8 Next Page
Page Background

НИЙТЛЭЛ

ДеФакто

Эдийн засгаа бүсчлэн хөгжүүлэх тухай үе үеийн

эрдэмтэд судалгаа хийж, санал зөвлөгөө гаргаж

ирсэн байна. Гадаадад ч эдийн засгийн газар зүй,

кластер, үнэ цэнийн хэлхээ, хотжилтын, сүүлийн

үед орон зайн эдийн засаг (spatial economics) гэх

зэрэг нэр томьёо гарч, хүмүүний хөгжил, дэвшлийн

сүүлчийн ололтыг тусгасаар байна.

Улс орны бүсчилсэн хөгжлийн зорилгыг газар

нутгаа эзэнтэйбайлгах гэхээсээ, хүнажиллажамьдрах

боломжтой эсэх, бизнес эрхлэх ашигтай эсэх талаас

нь хэмжих орон зайн болон нөөцийн хэмжүүрүүдтэй

болох шаардлагатай ажээ. Тэгээд бүс нутгийн эдийн

засаг, нийгмийн хөгжлийг дэмжих тохирсон бүтцийг

тооцоолон засаг захиргааны нэгжээ шинэчлэн

зохион байгуулах, эрэмбэлэн цэгцлэх цаг.

Улс орны газар нутгаа жигд хөгжүүлэх гэхээсээ

илүүтэйгээр

нөөц,

онцлогт

нь

суурилсан

төрөлжилтийг бий болгох, зах зээлийн таталцалд нь

суурилсан оновчтой орон зайн төлөвлөлтийг хийх

шаардлагатай болж байна.

Энэ удаа бүсчлэн хөгжүүлэх бодлогоо бүс нутгийн

иргэд нь амьдралын чанар, эрүүл мэнд, соёл,

боловсролынхоо түвшинд сэтгэл хангалуун байхад

анхаарч гурав дөрвөн томоохон, өрсөлдөхүйц төвтэй

байхаар зохион байгуулах нь зохистой. Хүн нь хэт

цөөрсөн сумуудаа нэгтгэж, тодорхой нэг аймгийн

төвийг нь бүсийн төв болгож, Төв, бүс нутаг, аймаг,

нийслэл, сум дүүргийн статусыг шинэчлэн хуульчлах

хэрэгтэй.

Бүс тус бүр хойно, урдаа байгаа хоёр хөршийнхөө

орон нутгийн эдийн засгийн онцлогтой оновчтой

нэгдэх, босоо тэнхлэгийн замд холбогдох, хилийн

гарцуудтай

байх

шаардлагатай.

Дотооддоо

үйлдвэрлэж буй хоол, хүнсний ногоог гадаадаас

оруулж ирэхэд гаалийн татвар хөршүүдийн адил

түвшинд ногдуулах шаардлага тулгарав. Эх орны

түүхий эдийн нөөц дээр тулгуурлан, тэргүүний

технологи ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг

дотоод, гадаадын зах зээлд гаргах боломж, нөхцлийг

хувийн хэвшилд олгох хэрэгтэй байна. Жишээ

нь бүсийн төвийн ойролцоо малын түүхий эдийг

нийлүүлэх, боловсруулах үйлдвэр байгуулахыг

дэмжих хэрэгтэй. Эрдэс баялаг олборлосны

төлбөрийн орлогын тодорхой хувийг орон нутагт

үлдээх, тодорхой хэсгийг уул уурхайгүй бүс нутагт

ч өгдөг Канадын жишгийг нэвтрүүлэх шаардлага

тулгарч байна.

Баруун, хангайн ба зүүн бүсүүдийг хооронд нь

хурдны авто болон төмөр замаар холбох, тодорхой

тооны их дээд сургууль, коллеж, нэгдсэн эмнэлэг,

урлаг соёл, спортын төвүүдийг барьж байгуулах

шаардлагатай. Өөрийн орон зайн эдийн засгийн

хувьд ашигтай үйлдвэр үйлчилгээний төв, аж

үйлдвэр, нутаг дэвсгэрийн цогцолборууд үүсэхээр

байршлыг сонгох юм.

Бүс бүр өөр өөрийн татвартай, түүнийгээ өсгөж

бууруулдаг, Төвтэй харьцуулахад тодорхой хувийн

цалингийн нэмэгдэл, татварын хөнгөлөлт, хөрөнгө

оруулалтын

урамшууллыг

олгохоор

зохион

байгуулсан цагт л бүсчилсэн хөгжил ажил хэрэг

болно гэдгийг манай туршлага харуулж байна.

Нэгэнт манай түүх, ёс заншил бэлчээрийн

мал аж ахуйд суурилсан учраас бүсийн малын

бэлчээрийн газрыг багийн түвшинд эзэмших, малын

хөлийн татвар тогтоох, мал аж ахуйн бүтээмжийг

дээшлүүлэхэд, инноваци, техник, технологийн

орчин үеийн шийдэлд суурилсан үйлдвэрлэлд эдийн

засгийн бүсчилсэн хөгжлийн зорилго оршино.

Малын эзэд зөвхөн хорших замаармалаа эрүүлжүүлж,

малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, бизнесийн үнэ

цэнээ өсгөж, өгөөжтэй борлуулалт хийж чадах юм.

Хоршилт нь зөвхөн малын эздээр хязгаарлагдах бус

бусад салбарын туршлагатай судлаачид, эрдэмтэн

мэргэдтэй мөн хорших тухай яригдаж буй.

Байгаль, түүх, соёлын өв нутгаа тодорхойлж аялал

жуулчлалын давуу тал болгон хөгжүүлэх боломж

байгаа.

Баг, сумын түвшинд нутгийн өөрөө удирдах

зарчмаар иргэд ажил, амьдралаа зохицуулах эрх

чөлөөг өгөх ёстой.

2018.05.30

ОРОН ЗАЙН ЭДИЙН ЗАСАГ

3